2017-11-22

Мөхөөлдөс

Ш.Цэндаюуш                                МӨХӨӨЛДӨС

Ээжийгээ ажилдаа явахаар                     
Энхээ ганцаар үлдлээ
Эгчийнхээ өгсөн мөхөөлдсийг
Идэхээр задалж эхэллээ.

Үүд гэтэл тогшив.
Хэн бэ, гэж Энхээ
Хэрэг болгон асуулаа.
Халтар байна би
Хаалгаа онгойлго гэлээ.

Өдөр болгон тэд
Хамт тоглодог байв.
Өнөө өглөө ч Халтар
Тоглохоор ирсэн ажээ.

Халтарыг ирэхээр Энхээ
Баяр болгон угтана.
Хаалгаа даруй онгойлгож
Орооч гэж урина.

Энэ удаа ч тэр
Эрхгүй яаран бослоо.
Хаалга тайлахаар очсоноо
Харин тэр эргэлзлээ.
Өөрийнхөө мөхөөлдсийг хараад
Ингэж тэр эргэлзжээ.
Өрөөл бусадтай хуваавал
Жаахан болчихмоор санагджээ.
Яасан эрт ирдэг юм бэ? гэж
дотроо тэр дургүйцэв.
Яая даа одоо гэж
Толгой илэн бодлогошров.
Хүүш найз аа чи
Одоохондоо би чинь
Орноосоо босоогүй байна.
Аргагүйн эрхэнд ингэж
Энхээ худлаа хэлэв.

Хаалганы гадаа зогсоо
Халтар даарсандаа чичрэхэд
Жихүүн хүйтэн жавар
Жиндүүлж түүнийг хайрахад
Хүйтэн байна гадаа
Хүлээж чадахгүй нь ээ
Хэрвээ тэгвэл би
Гэртээ харилаа гэж
Халтар уйлагнан учирлав.
Энэ үгийг дуулаад
Энхээ их сандарч
Ханьгүй хоцрохоос хулчийв.
Хамт тогломоор санагдав.

Гайхам амтат мөхөөлдсөө
Ганцаар идмээр байв.
Үүд хаалгаа онгойлгохоос
Үнэхээр аргагүй болов.
Яадаг билээ гэж
Дотроо хүү бодлоо
Ямар нэг арга
Хайж тэр ирлээ
Одоохон гэж хэлэнгүүтээ
Нэгийг энхээ бодов
Орны толгойд өлгөөтэй
Нимгэн алчуур авав
Амтат сайхан мөхөөлдсөө
Цаасаар тэр боолоо
Алаг эрээн алчуураар
Гадуур нь бас ороолоо.
Өрөөл бусад мэдэхээр гүй
Нуухыг тэр хичээв.
Өвлийн зузаан пальтоныхоо
Ханцуйд хийж амжив.

Бушуухан тэгээд очиж
Хаалгаа тайлж өглөө.
Бузгай их даарсан
Халтар ч орж ирлээ.
Хоёр ширхэг мөхөөлдөс
Гартаа барьсан байв.
Хоёр мөхөөлдөснийхөө нэгийг
Энхээд тэр сарвайв.
Өглөө ээж нь Халтарт
Хоёр мөхөөлдөс өгснийг
Аваад л тэр иржээ.
Амтат сайхан мөхөөлдсөө
Аятай тавтай идэцгээв.
Олон янзын тоглоомоор
Орой болтол тоглоцгоов.
Удтал тоглосны эцэст
Халтар харих боллоо
Урьдын адил Энхээ
Гаргаж өгөхөөр босов.

Хананд өлгөөтэй пальтогоо
Мартаад тэр шүүртэл
Ханцуйн нуусан мөхөөлдөс
Доргиод доошоо унав.
Амтат мөхөөлдөс хайлж
Хоосон бүрээс нь үлджээ
Алчуур норгон авчирч

Арилж өгөхгүй заваарчээ.
Post a Comment