2014-06-23

Багачууддаа уншиж өгөөрэй (2)

Ном бол түүх
Ном бол амьдрал
Ном бол шинжлэх ухаан
Номын боол болъё
Номоос энерги авъя.

Сургуулийн өмнөх насны хүүхдэд уран зохиолтой танилцуулах аргаас.
Сургуулийн өмнөх насны хүүхдийг уран зохиолтой танилцуулах гол зорилго нь уран зохиолын агуулгыг ойлгуулах үүгээр хүүхдийг оюун ухаан, ес суртахуун, гоо сайхны хүмүүжил олгох. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, үгийн баялгийг нэмэгдүүлэх, уран тод ярих, зөв ярьж сургах. Уран зохиолын гоо сайхныг мэдрэх,дүрийг ойлгох,сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чадварыг хүүхдэд суулгахад оршино.
Хүүхдийг багаас нь номд сонирхолтой болгоход бид өөрсдөө номыг сонирхож өдөр бүр чөлөө завгүй уншиж чадвал хүүхэд таныг дуурайх болно. Хүүхэд биднийг байнга ажигладаг юм. Иймд та бүгд хаа явсан газарт ном уншиж, номын зураг ажиглах, номын үзэсгэлэн худалдааны газарт очиж сонирхохдоо хүүхдээ байнга авч яваарай. Эцэг эх , цэцэрлэгийн багш нар өдөр бүр хүүхдэдээ ном уншиж өгөх эсвэл ярьж өгч байвал таны хамт байгаа хүүхэд ном сонирхдог болно. Хүүхдэдээ номын тавиур ном үзэх ширээ сандал эсвэл газар дээр сууж хэвтэх орчин бий болгож өгнө үү. Зарим үед “номын өдөр”, “хүүхдийн зохиолчдын өдөр”, “үлгэрийн өдөр”, “шүлгийн өдөр”, “оньсогын өдөр”, “зүйр цэцэг үгс, ертөнцийн гурав зэрэг аман зохиолын өдөр”, долоо хоног гэдгийг бий болгож тэр өдөр зөвхөн номтой нөхөрлөх, сонирхогдог болгох үйл ажиллагаа явуулбал сайн байна. Хүүхдэд номтой танилцуулахын өмнө хүүхдийн зохиолчдыг заавал танилцуулдаг ёстой. Ардын аман зохиол гэж яагаад хэлдэг юм бэ гэдгийг хүүхдэд тайлбарлаж өгч баймаар байна. Уран зохиолтой танилцуулахын өмнө чухам ямар төрөл зүйлийн уран зохиолтой танилцуулахыг хүүхдэд хэлж өгнө. Жишээ нь “Багш нь өнөөдөр та нарт шүлэг уншиж цээжлүүлнэ. Өнөөдөр та нарт үлгэр ярьж өгнө” зэрэг хэлнэ.
Сургуулийн өмнөх насны хүүхдийг уран зохиолтой танилцуулах зарим аргаас та бүгдэд толилуулж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдийг уран зохиолтой танилцуулах үндсэн арга нь:

  • Хүмүүжүүлэгч багш номыг уншиж өгөх ба цээжээр унших
  • Хүмүүжүүлэгч багш зохиолыг хүүрнэж ярих
  • Аль нэгэн зохиолыг жүжиглэн тоглож ярьж өгөх
  • Уран зохиолоос цээжлүүлэх зэрэг аргууд байдаг.

Хүмүүжүүлэгч багш номыг уншиж өгөх буюу цээжээр унших нь зохиолыг бүгдийг хүүхдэд сонсгох. Уншиж өгнө гэдэг бол зохиолчийн бодол санаа,зохиолчийн хэллэг зэргийг тэр хэвээр нь сонсогчийн оюун ухаан ба сэтгэл хөдлөлд дамжуулна гэсэн үг. Уран зохиолын ихэнхийг нь номоос шууд уншиж өгөхийг хэлнэ.

Хүмүүжүүлэгч багш зохиолыг хүүрнэж ярих нь зохиолын агуулгыг чөлөөтэй /зарим үгийн байрлал өөрчлөх, тайлбар өгөх, товчлох/ дамжуулна. Хүүрнэж ярих нь хүүхдийн анхаарлыг татах боломж гардаг.

Зохиолыг жүжигчлэн тоглох нь өмнө танил зохиолыг давтан танилцуулах арга юм.

Уран зохиолоос цээжлүүлэх нь уран зохиолын төрөл зүйлээс хамаарна. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд уламжлан ирсэн хоёр арга байдаг. Үүнд: хичээл дээр ба бусад үйл ажиллагаанд хичээлээс гадуур уран зохиол буюу ардын аман зохиолоос уншиж өгөх ба шүлэг ,зүйр цэцэн үгс, оньсого, ертөнцийн гурав зэргээс цээжлүүлэх арга байна.

Оросын эрдэмтэн М.М.Конина уран зохиолыг уншиж өгөх ба хүүрнэн ярьж өгөх хичээлийн хэд хэдэн хэв шинжийг гаргаж иржээ. Үүнд:
  1. Нэг зохиолыг унших ба хүүрнэн ярьж өгөх
  2. Нэг сэдэвтэй хэд хэдэн зохиолыг уншиж өгөх. Жишээ нь: Хаврын тухай,амьтны тухай. Жишээ нь үнэгний тухай хоёр үлгэрийг, эсвэл хэд хэдэн хэв шинжийн /оньсого, өгүүллэг, шүлэг/ нэгтгэж хэрэглэх. Энэ нь голдуу өмнө таньдаг зохиолууд байгаа учраас интеграц ийн хичээл хүмүүжлийн үйл ажиллагаанд хэрэглэнэ.
  3. Урлагийн олон төрөлтэй уран зохиолыг нэгтгэх. Жишээ нь уран зохиол уншихдаа
    нэртэй зураачийн бүтээлийг ашиглах, уран зохиол унших үед хөгжимтэй унших зэрэг аргыг хэрэглэнэ. Ийм хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд гол нь хүүхдийн сэтгэл хөдлөл дээр онцгой нөлөөлөх. Хүмүүжил сургалтын төгсгөлд хүүхдийн сэтгэл хөдлөл, хүүхдийн бие авч байгаа байдал, соёлыг хүртэж байгаа зэрэгт хэрхэн нөлөөлөх талаар бодож материалыг сонгоно.
  4. Үзүүлэн таниулах материал ашиглан уран зохиолыг унших ба хүүрнэн ярих. Жишээ нь /”Гурван баавгай” үлгэрийн / тоглоом ашиглах, ширээний театр / , “Манжин” үлгэрийн дүрсийг картон цаасаар хийсэн тоглоом/ , сүүдэр буюу хурууны хүүхэлдэй, самбар, диафильм, кино, телевизор зэргийг ашиглана.
  5. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх хичээл дээр уран зохиолын хэсгээс уншиж өгөх. Жишээ нь сургуультай холбоотой хичээлийн сэдэв ярьж байхад сургуультай холбоотой өгүүллэг, шүлэг унших ,оньсого хэрэглэнэ.

Уран зохиолыг уран тод унших нь хүүхдийн төсөөлөл ойлгоцыг хөнгөвчилж, зохиолд гарах дүр, зураг, үйл явдлыг ойлгох, түүнд зөв үнэлгээ өгөхөд нь тусалдаг. Хүүхдийн анхаарлыг татахуйц зохиолыг уран сайхнаар унших, ярихын тулд зохих бэлтгэл шаардагдана. Үүнд: Юуны өмнө уул зохиол дээрээ урьдчилан ажиллана.
  1. Бэлтгэлийн явцад хүүхдэд унших, ярих гэж байгаа зохиолын үзэл санаа, утга агуулгыг сайн судалж ойлгосон байвал зохино.
  2. Уншиж ярьж танилцуулах зохиолын агуулгад дүгнэлт хийж юунаас яаж эхэлж унших, ярих дэс дарааллыг сонгон авсан байна.
  3. Уран зохиолыг зогсолт, өргөлттэй уншиж ярьж танилцуулна.
  4. Уг зохиолын гол утга санааг гаргасан байна.
  5. Зохиолын зарим хэсгийг цээжээр мэдэж байх. Жишээ нь Орос ардын “Өнхрүүш” гэдэг үлгэрээс “ … амттай сайхан боов сон,аятай сайхан боов сон, авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савын ёроолоос авсан, шанага гурилаар хийсэн” гэсэн хэсгийг цээжээр аялгуулан уншиж өгөх нь хүүхдэд сонирхолтой байдаг.
  6. Зарим зохиолын доторх урт өгүүлбэрүүдийг, богино өгүүлбэр болгож хялбарчлан уншиж, ярьж болно.
  7. Зохиолд байгаа зарим шинэ үгийн утга санааг тайлбарлах, гадаад үгийг өөрийн хэлээр танилцуулах зэргээр бэлтгэлийг хангасан байна.
  8. Хүүхдэд шүлэг цээжлүүлэхэд бүтнээр уншиж цээжлүүлэхэд олон удаа давтан цээжлүүлэн. Харин хороор шүлэг цээжлүүлэхгүйг анхаарах.

“Багачууддаа уншиж өгөөрэй “ 2-р номын зохиолыг сар сараар нь үлгэрчлэн хуваарилсан байдал. Үүнд:
9 -р сар
10-р сар
11-р сар
12-р сар
1. М.Чимид “Манай нийслэл”
Д.Наваансүрэн “Улаанбаатар”
Ш.Энхбаяр “Гоё эх орон”
Ш.Сүрэнжав “Тэмүүжин -Чингис”
2.Н.Цэдэвсүрэн “Цэцэрлэгтээ”
Б.Алтангэрэл “ Цэцэрлэгтээ бид”
Ч.Чимид “Миний нутаг”
Д.Содномдорж “ Цэцэрлэгийн Алимаа”
3.К.Д.Ушинский “Аймхай Ваня”

4. Д.Нацагдорж “Жолооч болно”

5. “Бид багшаа хүндэлнэ”, “ Багшийн гар”.

6. Л.Түдэв ,Д.Маам
“ Намар”.

7. Л.Толстой
“Гурван баавгай” үлгэр

8. Г.Алтангэрэл
“Саваагүй гөлчгий”.


9. Ч. Арьясүрэн
“ Боорцог”.

10. “Аянч мэлхийн тухай үлгэр”.


11. -”-



12. -”-



Оньсого
Түргэн хэллэг
Зүйр цэцэн үгс
Ертөнцийн гурав



Н.Носов “Амилсан малгай”.

Д.Давааням “ Баярлаа”.

Ш.Энхбаяр “Агаар”, “Нар”, “Сар”, “Тэнгэр”.

Д.Содномдорж
“Анхны цас”.

Ч.Арьясүрэн
“ Хоёр бамбарууш”.


Л.Толстой
“ Аврагч ноход”.


К.Чуковский
“ Аварга жоом”.

“Ухаантай охин Маша тэнэг баавгай хоёрын үлгэр”.

“Туулай чоно хоёр” орос ардын үлгэр.

-”-



Оньсого
Түргэн хэллэг
Зүйр цэцэн үгс
Ертөнцийн гурав
Ч.Лувсандндэв “Халуун цай”

Д.Наваансүрэн “Уурын тэрэг”.

Т.Жамьянсүрэн
“Цас”.


А.Проковьев
“ Анхны цас”.

Ж.Дашдондог
“Сүлд мод”.


Т.Жамьянсүрэн
“ Туулайн сүүлний домог”

В.Воронкова
“ Зальтай зараа”.

Б.Житков
“ Нугасны эрэлхэг дэгдээхэй”.

“Ховдог хоёр бамбарууш” унгар ардын үлгэр.

“Тэмээ буга хоёр” монгол ардын үлгэр.


Оньсого
Түргэн хэллэг
Зүйр цэцэн үгс
Ертөнцийн гурав
Ч.Лувсандэндэв “ Мужаан”.

Ш.Энхбаяр
“Цас”.

С.Маршак
“ Гацуурын дуу”.


Л.Толстой
“Муурын зулзага”.

Д.Маам “Өвөл”.



С.Маршак
“Тэнэг бяцхан хулганы үлгэр”.

Л.Бадарч
“ Унага”.

Б.Бианки
“ Анхны ан”.


“Долоон бор оготно” монгол ардын үлгэр


“ Хөгшин хонь ямаа, чоно гурвын үлгэр” монгол ардын үлгэр.

Оньсого
Түргэн хэллэг
Зүйр цэцэн үгс
Ертөнцийн гурав






1-р сар
1. Ч.Дулмаа
“Сайхан эх орон”.


2.Г.Ловор “Яагаад энэ вэ?”.

3.Д.Наваансүрэн
“ Мөчирхэн”.

4.Д.Содномдорж
“Барилгачин Баяраа”.
5.Д.Содномдорж
“Өвөл боллоо”.

6.О.Цэндсүлэн
“Согоон цэцэг”.

7.З.Сутеев
“Хэн мяу гэсэн бэ?”.

8.Д.Пашка
Д.Намсрайжав
“ Хойлог”
9.Л.Толстой
“Арслан гөлөг хоёр”.
10.Б.Ничик
“Тимка нэртэй тэмээ”.
11. -”-




2-р сар
Ч.Дулмаа
“ Чингис хаан”.


Н.Одонхүү
“ Өвөө”.

И.Капица
“ Охин ба үнэг”.
Ж.Дашдондог
“ Нар”.

“ Энэтхэгээс ирсэн захидал”.

К.Д.Ушинский
“Дөрвөн хүсэл”.
Д.Дамбийжанцан “Бяцхан найз”.
Д.Нацагдорж
“Хэнз хурга”.

Д.Цэвэгмид
“Алагд ай аварга”.
В.Чарушин
“Бамбарууш”.

Шаазгай хүү”
монгол ардын үлгэр.

3-р сар
“Ганц толгойн мянган сүүлт могой” түүхэн үлгэр.
С.Маршаг
“ Бөмбөг”.

Д.Наваансүрэн
“ Хавар”.

М.Цэвээндорж
“ Хавар”.

Д.Маам
“ Хавар”.

Г.Сэсмээ
“Таван хөөрхөн”.

Б.Гонгор
“Жигүүрт найзууд”.
Б.Ничик
“Ботгоны дуу”.

Л.Толстой
“Шувуухай”.

“Ах дүү гурав”
монгол ардын үлгэр.
“Эгчмэд жаал Алёна дүүдий жаахан Иван”
орос ардын үлгэр.
4-р сар
Д.Цоодол
“ Гурван гол”.


“Шихихутаг хүү” түүхэн үлгэр.
Ч. Арьяасүрэн
“Хачин бороо”.

Ш.Энхбаяр
“ Ангаахай”,
“Бүүвэйн дуу”.
Д.Сэсмээ
“Эрвээхэй”.

Л.Квитко
“ Булаг”.

Л.Соронзонболд
“Нар хөөрлөө”.

Б.Алтангэрэл
“Бяцхан дэгдээхээ”.
Б.Гонгор
“ Болжмор”.

-”-


-”-
5-р сар
Д.Батжаргал
“Баавгайн шалтаг”.

Л.Одончимид
“ Морьд”.

Д.Содномдорж
“Зургаатай охин”.
Р.Ядмаа
“ Солонго”.

С.Маршак
“Тавдугаар сар”.
Ш.Энхбаяр
“ Дөрвөн цагийн бороо”.
Д.Маам,
Л.Түдэв
“Зун”.
Л.Одончимид
“Тоншуултай ярьсан нь”.
Г.Сэсмээ
“Ангирууд”.

-”-


-”-

Дээрх хүснэгтэд хуваарилан зохиолыг оруулсан явдал хүмүүжүүлэгч багш нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготой хийлээ. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол сургуулийн өмнөх насны хүүхдийн насны онцлогт тохируулан жилдээ нэг бүлэгт урнаар ярьж өгөх зохиол 6-9, урнаар уншиж өгөх зохиол нь 7-10, цээжлүүлэх зохиол нь 6-12 байвал зүйтэй гэж үздэг. Хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахад насны онцлогийг харгалзан сард 1-2 шүлэг цээжлүүлэхийг эрдэмтэд зөвлөж байна.

Ашигласан ном

  1. А.М. Бородич “ Методика развития речи детей” м. 1984 г.
  2. Ф.А.Сохин “Развитие речи детей дошкольного возраста” 1979 г. Стр.119,145.
  3. Е.И.Тихеева “Развитие речи детей” 1981 г.
  4. В.И. Карпинская “Художественное слово и воспитания детей” 1972 г. Стр.151


АБТ ажилтан, Боловсрол судлалын магистр, Зөвлөх багш, ахмад багш Д.Нонна. 2014он.




No comments: