Миний хэвлүүлсэн

Дашзэвэгийн Нонна
Хэвлүүлсэн өгүүллэгүүд

  • Гавъяатгүй гавъяат багш Ц.Үдэрпил ... Тэрээр Гэгээрлийн яамны  сайдын 1962 оны 4 дүгээр сарын 14-ны 108 тоот тушаалаар 1962 оны 5 дугаар сарын 1-нээс Цэцэрлэгийн багшийн сургуульд багшаар томилогдон ажилласан байна. 1962-1964 онуудад Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн эрхлэгчээр, 1964 оноос  цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн дадлага хариуцан мэргэжилтнээр ажиллаж байхын зэрэгцээ судалгаа туршилтын ажлыг хийж байв. Судалгааны ажлаар гадаадад хэд хэдэн удаа явж мэргэжил дээшлүүлсэнн бөгөөд Цэцэрлэгийн багшийн сургуульд ирж ажиллаж байсан гадаадын зарим мэргэжилтнүүдийг дагалдан орчуулга хийхийн зэрэгцээ  мэргэжлийн хичээлээ зааж байлаа. ...
  • Багшийг дурсахуй   ...Энэ үед  Монгол улсын Гэгээрлийн яамны сайд Т.Машлай  (1940-1946 онуудад) хүүхдийн цэцэрлэгийг мэргэжлийн боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч, 1940 онд Гэгээрүүлэх яаманд хүүхдийн цэцэрлэгийн  асуудлыг хариуцсан тасаг байгуулж, тасгийн эрхлэгчээр  бага ангийн багш байсан орос хэлтэй Даваагийн Долгоржавыг (1941-1945 онуудад), мөн 1941-1947 оныг дуустал зөвлөхөөр нь тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтний гэр бүл болох  сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэй Вера Фёдоровна Максаковаг Гэгээрлийн яамны  сайдын  1941 оны  1 дүгээр сарын 18-ны  4 тоот тушаалаар  томилон ажиллуулжээ. ...
  • Нэрт сурган хүмүүжүүлэгч Эрдэнэбатхааны Карма (1921-1981) ...Э.Карма эцгийнхээ тавьж байсан зорилтыг уламжлан хэрэгжүүлэхэд өөрийгөө зориулан хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх ажил үйлд оюун ухаан, хүч чадлаа зориулан ажилласан нэгэн. Тэрээр Монголын хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн Монголдоо гавьяатай багшийн нэг билээ. ...
  • Хүүхэд төрсний дараа 1-4 сартайдаа ...Юм сонсдог. Таныг дуугарах чимээ өгөхөд хүүхэд юм сонсохгүй мэт санагдана. Энэ бол тийм биш. Төрсөн өдрөөсөө эхлэн хүүхэд хэмнэлттэй авиаг сонсож хөдөлнө, харин чанга хашгирах чанга хөгжим тавих үед хүүхэд цочдог. Та хүүхэдтэйгээ аль болох тайван харьцах, бүүвэйн дуу, тайван дуу дуулах, тэгэхдээ хэт их удаан хөгжим сонсгох хэрэггүй. Хүүхдийг хамгийн их тайвшруулдаг зүйл бол ээжийн дуу хоолой ба зүрхний цохилт юм....
  • Хүүхдийг сургуульд бэлтгэх нь ...Хүүхдийг сургуульд бэлтгэхгүй оруулна гэдэг бол хүүхдэдээ маш хүнд хамгийн эхэнд хүүхэд сэтгэл санаагаар унаж,ээжийгээ санах гэр орноо санах, бушуухан гэртээ харих юмсан, хоол идэх юмсан, орон дээрээ унтах юмсан , миний гар ядарч байна, бие засах юмсан , харандаа үзэг барьж үзээгүй тул гар нь ядарч өвдөнө уйлна, удаан хугацаагаар ширээний ард сандал дээр суух хэцүү, чөлөөтэй хөдөлж болохгүй бие нь чилнэ гэх мэт олон бэрхшээлийг давахад хүүхдэд хүнд байдаг. Сурах чадвар эзэмшээгүй хүүхдүүдэд маш хүнд байна. Цэцэрлэгээс ирсэн бэлтгэлтэй хүүхэд гэрт хүмүүжиж байгаад ямар ч бэлтгэлгүй орж ирсэн хүүхэд хоёрын ялгаа гарч ирдэг. ...
  • Монголын эрүүл саруул, ухаантай иргэдийн төлөө ...Гэвч хүүхдийн цэцэрлэг яслийн тухай ярихад хамгийн сүүлд хүүхдийн цэцэрлэг хэзээний сүүлийг барьдаг уламжлалтай болоод ч мөн ярилцах хугацаа бага болохоор энэ тухай хэлэх гэсэн зүйлээ хэлж амжаагүй бололтой. Энд хүүхдийн цэцэрлэгийн байдал, сургуулийн 6 настай хүүхдийн тухай, бага ангийн багшийн цалингийн тухай нэлээд хөндөж яригдлаа. Иймд би өөрийн бодож явдаг зарим асуудлыг та бүгдэд танилцуулах гэсэн юм. Энэ асуудлыг тавихад Боловсролын яамны хүмүүс надад битгий гомдоорой. Өмнө хэд хэдэн удаа намайг урьж яриулсан тул  ...
  • Ирээдүйн иргэдийн маань эрээн бараан төрх ...Өнөөдөр бидний хаясан нялх балчир “олдмол” хүүхдийг гадны шашны байгууллагын буянтай эмэгтэйчүүд сайн санаат монгол эмэгтэйчүүдийн хамт тосч аваад, монгол хүн болгох гэж өдөр шөнө, алжаал, амралтаа мэдэхгүй, аав ээжийнх нь оронд аав ээж болж, угааж цэвэрлэж, хувцаслаж, хооллож, эрүүлжүүлж байна. Тэд хүүхдүүдэд зориулан байр орон сууц барьж, дулаан гэр, орчинд өсгөж, асарч, сувилж, хүмүүжүүлж, хөгжүүлж байна. Тэд монгол хүүхдийн төлөө буян хийж, олдсон хүүхэд бүрт нэр овог өгч, төрсний гэрчилгээ, хадгаламжийн дэвтэртэй болгож, өвчтэй хүүхдийг гадаадад аваачиж эмчлүүлж, эрүүлжүүлээд авч ирж байгааг манайхан мэддэг болов уу? ...
  • Цэдэнбал-Анастасия Ивановна Филатова- Монголын хүүхдүүдийн ээж байлаа ... Анастасия Ивановна,  өнчин хүүхдийн байгууллагыг аль болох  хүүхдийн сэтгэл санаанд нийцсэн тохилог саруулхан, гоё сайхан,  цэвэрхэн орчинтой байлгахын төлөө маш их зүйлийг судалж, уншиж, зөвлөдөг байсан юм. Нэг жишээ дурдахад намайг өөрийн машиндаа суулган хашаандаа аваачиж "Чи миний хашааг хар, мод бүрийг ямар модтой хослуулж суулгаж болох вэ, модыг хаана, яаж суулгаж байрлуулах вэ” гээд л үзүүлж тайлбарлаж байсан. Монголдоо байгаа өнчин хүүхдийн цэцэрлэг, сургуулийн дотуур байр, гадна  талыг үлгэр жишээ байдлаар  (одоогийн  цэцэрлэг, асрах байр) өөрөө гардан  зөвлөж мод, жимсний бут, цэцэг  зэргийг суулгаж  тохижуулсан хүн юм. Энэ нь аймаг орон нутагт байгаа өнчин хүүхдийн  цэцэрлэг сургуульд загвар болж байлаа....
  • Жижиг хүүхэдтэй ажилладаг болохоор тэд жижиг хүмүүс үү? ...Ер нь цэцэрлэгийн багш нар хүний олон нялх балчир хүүхдийг авч, асарч сувилах, эрүүлжүүлэх, энхрийлэх, хайрлах, халамжлах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх ажлыг бүтэн өдрийн турш (өдөрт 9-10 цаг ажилладаг) хийж, монголынхаа иргэнийг хүн болгох нарийн ажил хийдэг гэдгийг дээр суугаа түшээ болгон ойлгодог болов уу гэмээр санагддаг. Айлын ээж нарт хүүхдээ асарч сувилж, хүмүүжүүлэхэд ямар бэрхшээл байдаг билээ. Хүүхдийг хүн болгоно гэдэг бол хамгийн хүнд асуудал гэдгийг л бодох хэрэгтэй. Өнөөдөр цэцэрлэгийн багш нарт урам хайрлах, тэднийг урамшуулах гэдэг нь хамгийн хоцорсон асуудал. ...

Ярилцлага

  • Социализмын үед хүн бүр хүүхэд рүү анхаардаг байлаа : Монголын багш нарын 47 дахь өдрийг угтаж “цэцэрлэгийн” гэх тодотголтой, боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш Д.Ноннатай “Боловсролын давалгаа” ТББ-ын ажилтнууд социализмын үеийн хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар ярилцлаа.  Д.Нонна багш маань гялалзаад л би “Багачууддаа уншиж өгөөрэй” номынхоо 1 дүгээр дэвтрийг гаргалаа. Үүнийг 3 хүртэлх насны хүүхдэд зориулан гаргаж байгаа юм. Одоо хүүхдүүд “Хэнз хурга” шүлгээ ч мэдэхээ байчихсан байна шүү дээ гэсээр яриагаа эхлэв.