2013-11-19

Хүүхдийн тоглоомын талбайн загвар (2)

Орон сууцны гадаа орчинд хүүхдийн тогмоолын талбайг байгуулж болох загвар жишээ.

2013-11-11

МИНИЙ ХӨӨРХӨН АМЬТАД (1)

2-5настай багачууддаа цээжлүүлэх шүлгүүд

Ч.Алагсай
ХЭРЭМ 

Ойн борхон хэрэм
Өглөө эрт босно
Өөд уруугаа өртөөлөн
Ан амьтныг сэргээнэ.
Модноос модонд дүүлэн
Амрах зав ер үгүй
Мөчрөөс мөчир дамжин
Амсхийх цаг огт үгүй !
Боргоцой самар цуглуулан
Бяцхан үүрэндээ аваачина
Бувар бувар цөмж
Бүүр түрхэн хооллоно.

Ч.Алагсай

БААВГАЙ


Хүрэн баавгай
Хүчтэй тэнхээтэй
Хүрхэрч архиран
Дуу чимээтэй
Ургаа модыг
Унтал алдагдана
Гунан үхрийг ч
Гуд татна
Хүдэр том
Бие бялдар
Хөвч тайгад
Сүр жавхаатай




Ч.Алагсай
ТУУЛАЙ
Дээр дээр
Дэгдэн дүүлж
Дэлдэн туулай
Дэндүү хурдан !
Дэрсний цаанаас
Дэл дэс хийснээ
Дэнж дээгүүр
Давж одно
Бутны ёроолоос
Бултасхийснээ
Бусгаж хулжаад
Бараагүй арилна

2013-11-05

Хүүхдийн тоглоомын талбайд

Хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахад санаа оноо болж мэдэх зургийн цуглуулга.
Бага насны хүүхдэд тохирох боломжтой.

Өсвөр насны хүүхдүүдэд 

Авирах, тэнцвэр олох хөдөлгөөнд 

2013-05-28

Байгаль ба эрүүл мэнд


Оросын ПСКОВ хотын цэцэрлэгийн туршлагаас
Арваад жилийн өмнө цэцэрлэгийн багш нар өөрсдийн үйл ажиллагаанаас дараах дүгнэлтийг гаргажээ. 
Үүнд:
  1. Цэцэрлэгийн хүүхдийн өвчлөлт ихэссэн.
  2. Хүүхэд байгалиас холдож эхэлсэн.
  3. Хүүхэд томчуудын дунд экологийн тухай мэдлэг , ойлголт багасаж, байгальд буруу хандаж эхэлсэн.
  4. Орчин тойрны байгалийн гоо сайхныг мэдрэхээ больж, гоо сайхныг ажиглах харах чадваргүй болсон.
Дээр хи асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэн С.Н.Николаевын “Идэр байгальчид” хөтөлбөрийн дагуу цэцэрлэгүүд дээрээ үйл ажиллагаа зохион явуулж эхэлсэн. Цэцэрлэгийн хамт олон хүүхэд тус бүрийн бие бялдар, сэтгэл санаа, эрүүл мэндийг хамгаалах ба бэхжүүлэх зорилго тавин ажилласан.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг цэцэрлэгийн багш нар дэвшүүлэн тавьсан байна. Үүнд:
  1. Сургуулийн өмнөх насны хүүхдэд байгалийн боловсрол олгох нөхцөл боломжийг бий болгох.
  2. Байгалийн хүчин зүйлийг ашиглан хүүхдийн эрүүл мэндийг иж бүрнээр сайжруулах.
  3. Эцэг эх, багш нарт байгалийн тухай өргөн хэмжээний мэдлэг өгч баяжуулах ба ухамсарлуулан ойлгуулах.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд юуны өмнө цагийн хуваарийн дагуу явуулж байгаа боловсрол, хөгжил ба хүмүүжлийн үйл явцыг байгальтай холбохын тулд хүүхдийг хөгжүүлэх орчинг бий болгох шаардлага гарч ирсэн . Үүнд:
Хүүхдэд байгалийн тухай боловсрол олгоход
  1. Тоглоомын үйл явцад
  2. Биеийн бялдрыг эрүүлжүүлэх үйл явцад
  3. Урлаг уран сайхны үйл явцад
  4. Дуу хөгжмийн үйл явцад
  5. Туршилт судалгааны үйл явцад
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага байгалийн тухай боловсрол олгож хөгжүүлэх орчинг бүлэгтээ бүрдүүлэх.
  1. Улирлын байдлыг харуулсан модель зураг хэсэг байлгах
  2. Цаг уурыг байдлыг харуулсан булан
  3. Ус ба элстэй хайрцаг /төв/
  4. Цонхон дээр хүнсний ногоо суулгасан байх
  5. Байгалийн холбогдолтой ном гарын авлага /номын сан/
  6. Тасалгааны ургамлууд / цэцэглэдэг цэцэг ба гоёлын цэцгүүд/
  7. Байгалийн зурагтай цомог
  8. Ургамалаар ундаа шүүс хийдэг үйлчилгээний газар /бар/
  9. Хөгжүүлэх ба сургах тоглоомууд
  10. Байгалийн гомдлын дэвтэр
  11. Амьтан ургамлын тухай танилцуулга, паспорт
  12. Бөмбөрцөг буюу газрын зураг
  13. Амьд байгалийн булан /туулай, нохой, хурга, ишиг түр авчрах/
  14. Газрын зураг
  15. Тайвшруулах булан
  16. Тасалдаг ширээний календарь
  17. Байгалийн календарь
  18. Байгалийн ангилал / классификации/
  19. Байгалийн туршилт судалгааны булан /лаборатори / зэрэг цэцэрлэг бүр дээр байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна хашаан дотор байгалийн боловсрол олгох ,хөгжүүлэх орчин

2013-01-29

Ойн амьтад


Хичээл 2
    Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах.
    Дунд бүлгийн хүүхдэд “Ойн амьтад” сэдвийг танилцуулж зураг зуруулах зэрэг интеграцын хичээлийн үлгэрчилсэн конспект.
    Хичээлийн сэдэв: “Ойн амьтад”.
    Хичээлийн зорилго:Ойн амьтдын тухай төсөөллийг нь /амьтны онцлогуудыг сэргээн сануулах/ баяжуулах.
  • Энгийн юмсыг харьцуулж сургах.
  • Амьтны үүр, чонын үүр зэрэг зарим үгийг идэвхтэй болгож хэрэглэх.
  • Зарим амьтдын хөдөлгөөнийг хийлгэж сургах.
  • Зарим амьтдын дутуу зурсан эрхтнийг гүйцээж зурах ба будах.
  • Амьтны тухай оньсогын агуулгыг тайлбарлаж цээжлүүлэх.
  • Хүүхдийн сэтгэхүй болон хурууны жижиг булчингуудыг хөгжүүлэх.
  • Амьд байгаль сонирхох, хайрлах, тэдний төлөө анхаарал тавих зэрэг хүмүүжил олгоно.
    Хичээлийн хэрэглэгдэхүүн:
    Баавгай , үнэг, чоно, туулай, шар шувуу зэрэг амьтдын зураг бэлтгэх.
  • Бүдүүвчилсэн зураг : дөрвөлжин цаасыг дөрвөн тэгш хэсэгт хуваасан дөрвөлжин тус бүрд зураг байна. Үүнд: нэг дөрвөлжинд – амьтны дөрвөн хөл, хоёр дахь дөрвөлжинд -амьтны хошуу , гурав дахь дөрвөлжинд – амьтны сүүл , дөрөв дахь дөрвөлжинд -амьтны үс ноос байна.
  • Өнгийн харандаа бэлтгэнэ.
  • Амьтны зарим эрхтэн дутуу зурсан /үнэг сүүлгүй, туулай чихгүй, баавгай хөлгүй, / зураг байна.
    Урьдчилан бэлтгэл ажил /хүүхдийн анхаарал татах зорилготой/.
Г. Сэсмээ “Баавгай ба анчид” шүлгийг уншиж өгнө.

Арын ууланд
Анчид хонохдоо
Баавгай ирээд
Базчих болов уу
Барьж аваад
Савчих болов уу
Хонох уу байх уу
Ингэхэд гэж
Холдох уу явах уу
Эндээсээ гэж
Бүгд их маргав
Бүхэнд өвгөн сургав.
Бие биеэ дэрлээрэй
Битүү дугуй гаргаарай
Тэгээд одоо унтан аа хө
Тэнэг баавгайг
Хуурна хө! Гэв
Шөнө дундын хэрд юмсанж
Ид нойрны эхэнд юмсанж
Баавгай хүрээд
Ирэв гэнэ
Баахан зогсоод
Эргэв гэнэ.
Тэгээд бүүр холдсоноо
Тэнээд бүүр явснаа
Удаж удаж иржээ
Унанги дархи /унасан мод/ авчирчээ
Анчдын дээр барьжээ
Арай таарсангүй байжээ
Баавгай зогсоод
Баахан ажив
Бас л ирээд
Муухан алхав.
Тэгээд бүүр холдсоноо
Тэнээд бүүр явснаа
Удаж удаж иржээ
Унанги дархи авчирчээ /унасан том мод/
Анчдын дээр барьжээ
Арай таарсангүй байжээ.
Баавгай зогсоод
Баахан ажив
Бас л ирээд
Муухан алхав.
Тэгтэл үүр цайжээ
Тэнгэрийн харанхуй гийжээ
Тэр анчид босоцгоожээ
Тэнэг баавгайг шоолцгоожээ.