2015-11-23

Хэл яриаг хөгжүүлэх –3


4-5 настай хүүхдэд уншиж өгөх ба цээжлүүлэх

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлье. Эх хэлээ эзэмшье.

Бага насны хүүхдэд шүлэг, оньсого, зүйр цэцэн үгс, жороо үгсийг эхлээд том чуул нь урнаар хэд хэдэн удаа уншиж өгнө. Дараа нь үг болгоныг тайлбарлан өгөөд дагуулж үг болгоныг хүүхдээр хэлүүлнэ. Хүүхдэд шүлгийг цээжлүүлэхэд байнга  өдөр бүр давтаж тогтоолгоно. Хүүхдийн үгийн  санг  нэмэгдүүлэх, уран тод хэллэгт сургахад нэмэр болгох зорилгоор эцэг эх, багш нарт зориулан доор хи материалыг өглөө. Үүнд:

“Цэцэрлэг сайхан”

Цэцэрлэг сайхан, цэцэрлэг сайхан
Цэвэр үзэсгэлэнтэй, цэцэрлэг минь сайхан

Цэцэрлэг сайхан, цэцэрлэг сайхан
Цэнгэлтэй ,жаргалтай цэцэрлэг минь сайхан

Цэцэрлэг сайхан цэцэрлэг сайхан
Цэцэгтэй, хүүхэдтэй цэцэрлэг минь сайхан

Цэцэрлэг сайхан цэцэрлэг сайхан
Чиний миний, гэр болсон цэцэрлэг минь сайхан.

“Би бага биш”

Ээжээ, ээжээ, би бага бишээ
Хувцас хунараа өөрөө өмсөж сурна.
Нүүр гараа өөрөө угааж сурна.
Өнөөдөр чармайж сурна.
Маргааш  гэхэд  бүгдийг хийж  чаддаг болно.

“Биеийн тамир”

Биеийн тамир хийвэл
Бие чийрэг болно.
Эрүүл чийрэг явбал
Ээж аав баярлана.

Биеийн тамир хийвэл
Бие чийрэг болно
Хүдэр чийрэг явбал
Хүн бүхэн баярлана.

Биеийн тамир хийвэл
Бие чийрэг болно
Эрүүл чийрэг явбал
Эх орон баярлана.

“Хавар боллоо”

Урьхан хавар морилон ирлээ
Нуурын ус уяран гэслээ
Нугас галуу буцаад ирлээ
Ургамал цэцэг амилан сэргэлээ.

Бидний ногоо бултайн ургалаа
Бороо хжр шаагин шааглаа
Билчээр нутаг ногоорон ногоорлоо.

“Цаг бол эрдэнэ шүү”

Цаг бол эрдэнэ шүү
Цаашаа явбал эргэхгүй шүү
Юу хийх цагтаа
Түүнийгээ бид заавал хийнэ

Цаг бол эрдэнэ шүү
Цаашаа явбал эргэхгүй шүү.

“Намар боллоо”

Сэрүүн намар боллоо
Сэнгэнсэн салхи сэрчигнэлээ
Усны  шувуу буцлаа
Ургамал цэцэг зулгарлаа
Ногоон мод шарлалаа
Хөх өвс хатлаа
Хүүхэд бид ноосон дээлэн
Хавтай эвтэй давхарлалаа.

“Бага нөхдөө хайрлана”

Насаар би эгч шүү
Чи надаас дүү шүү
Эгч нь дүүгээ хайрлана
Ажил хийхэд чинь туслана

Чи надаас дүү шүү
Насаар би ах шүү
Ах ньдүүгээ хайрлаана
Алив бүхэнд чинь туслана.

“Зуу зуу ишиг”

Эвий хөөрхөн эвэртэй
Эелдэг алиа зуу зуу май
Наашаа цаашаа харайна
Намайг үнэрлээд цоройно
Зуу зуу ишиг минь өсөөрэй
Зуун мянга болоорой
Зуу зуу ишиг минь бойжоорой
Эх орныг минь баяжуулаарай.

“Миний ишиг”

Тонгос, тонгос, тонгос
Миний хайртай ишиг
Маа маа майлж
Томоогүй намайг баясгана.

Тондог, тондог, тондог
Миний хайртай ишиг
Маа маа майлж
Эзэн намайгаа баясгана.

“Өвөл боллоо”

Уур амьсгал хүйтэрлээ
Гол мөрөн хөлдлөө
Галуу шувуу буцлаа
Живхүүн салхи үлээлээ
Цас навсайн буулаа
Хүүхэд багачууд бид нар
Цасан хүн босголоо.

“Солонго”

Өнгө өнгийн солонго
Өндөр тэнгэрт  татлаа
Улаан ногоон, шар улбар ягаан, хөх
Цэнхэр хүрэн өнгөтэй нийлээд
Онцын сайхан долоон өнгө.

“Шөнө”

Нар шингэж орой боллоо
Сар мандаж одод түглээ
Ойн шувууд унтаж байна
Одоо бид унтацгаая бас.

“Хөөрхөн дүүдээ” 

Хөөрхөн  дүүгийн хөл нь жаахан
Хөлдөө өмссөн ботиго нь жаахан
Тоодой дүүгийн толгой нь жаахан
Толгой доо  таарсан малгай нь зөөлөн

Энх дүүгийн ам нь жаахан
Аманд нь ургасан шүд нь цөөхөн
Дүүдээ, дүүдээ, дүү минь хөрхөн
Бөлтгөр түүний бүх юм нь жаахан.

“Аавын гар” 

Аавын гар ачтай гар
Аврага том хүчтэй гар
Тэвэрч өргөдөг тэнхээтэй гар
Тэсгэм хүйтэнд тэсвэртэй гар
Харахад хэцүү хатуу гар
Харин надад зөөлөн гар.

Post a Comment