2010-02-25

Би 9 сартай.

Би орчиндоо сайн мөлхөж явна. Орчинд маш олон юмыг судалж мэдэж авах хэрэгцээ байна. Намайг тэргэн дотор суулгаад байх юм. Эсвэл орноос уяад орхих юм. Би чөлөөтэй мөлхөж их юм сонирхож үзмээр байна. Болдог бол би босож зогсоод л юм үзэж баймаар гэтэл ээж намайг бүсээр даруулаад сул агсан тул би босож чадахгүй байна.

Би одоо юу хийж чаддагийг үзүүлье.
  • Би хөгжмийн аянд бүжиглэнэ. Хөгжим дуугаргахаар би бүжиглэх сонирхолтой. Гэтэл миний бие эвсэл суугаагүй болохоор би эв хавгүй хөдөлж бүжиглэхэд ээж, аав бусад хүмүүсийн инээдийг хүргэж тэд ч баярладаг бололтой. Энэ бол би тэдэнд тал бүрийн чадвар эзэмшсэн байгааг харуулж байгаа юм. Тэхээр миний сонсгол ба бие бялдрын хөгжил сайн байгааг харуулах нь тэр. Үүнээс хойш та бүгд намайг бүжиглэх бүр магтаж алга л их ташиж байгаарай. Би чинь хүн юм чинь зүгээр магтуулахгүй, баяр илэрхийлэхгүй гээр бүжиглэхийг хүсэхгүй байна.
  • Юмсыг зориулалтаар нь ашиглаж чаддаг. Би 9 сартай болсон тул олон юм хийдэг болсон. Юуны өмнө би юмны шинж чанарыг ялгадаг. Тэр юмсаар олон үйлдэл хийдэг. Жишээ нь өнхрүүлж болох зүйлийг дахин дахин өнхрүүлдэг,хайрцгуудын тагийг нээдэг,дуу чимээ гаргадаг зүйл дээр дарж дахин дахин дуу чимээ гаргана. Хүссэн тоглоом буюу ямар нэгэн юмыг авахын тулд ямар ч бэрхшээлийг даван туулж тэр тоглоом, юмандаа хүрдэг. Миний хүссэн тоглоом дээр байвал, ямар нэгэн юмаар татаж авах оролдлого хийдэг.
  • Босож урагшаа явдаг болсон. Би зөвхөн мөлхөх биш босоод юм түшиж явдаг болсон. Ор түшиж урагшаа явсаар авдарт хүрч түшиж явна, дараа нь сандалд хүрч түшиж нэг зүйлээс нөгөө нэг рүү шилжиж явж чаддаг болсон.
  • Миний нэрийг дуудахад ба хариу өгдөг. Намайг дуудахад би эргээд тэр дуудсан зүг рүү явдаг,.Хэрэв өөр нэрээр дуудахад би биш юм гээд хариу өгдөггүй.
  • Юм хайж олдог. “Хаана байна” гэхэд би тэр хэлсэн олон зүйлийг олж хараад авчирч өгдөг. Тэр нэрлэсэн зүйлүүд энд тэндгүй байсан ч би олж өгдөг.
  • Том хүмүүсийн нэрлэсэн үг, үеийг дагаж давтдаг. Би сармагчин шиг ээж, аавыг дуурайдаг болсон. Авиа, үйлдлийг дуурайж хэлэхэд их хөгжилтэй байдаг. Тэхдээ миний үгийн санд байгаа сайн таних,хэлж чадах үг үе байна. Би “болохгүй”гэдэг үгийг сайн мэддэг боловч ээж, аав хоёр “болохгүй” гэхэд эхлээд би зог тусаад хэсэг байснаа нөгөө болохгүй зүйлийг хийгээд л байдаг. Тэхдээ ээж минь намайг яах болдоо гэж би хүлээдэг, тэгээд эргээд ээж рүү харна.
  • Ээжээ! Надад эрүүлжүүлэх иллэг дасгал хийгээрээ гэж хүүхдийн эмч хэлсэн шүү, та мартаагүй биз дээ.

No comments: