Ээжийн жаргалтай цаг ирлээ. Ээжийн олон өдөр нойргүй байсан нь мартагдаж, би хөхөө сайн хөхөж чаддаг болсон, та надтай ярилцаж, хоёулаа хайраа хуваалцах боломжтой боллоо. Ээжээ та найз нар дээрээ очоорой, бас гоо сайхны газарт очиж нүүрээ, үсээ гоё болгох үйлчилгээ хийлгээд маш гоё болоод ирээрэй. Та өөртөө цаг зав гаргаад амраад ирээрэй. Би таныг гадагшаа яваасай , амраасай л гэж боддог. Гэвч буцаад бушуу ирээсэй гэж маш их хүлээдэг, хаалга нээгдэж ээжийн дуу чимээ гармагц би баярлаж инээж, дуу чимээ гаргаж баяр хөөр болдог. Миний хамгийн хайртай хүн нь ирлээ гэж баярладаг. Заримдаа аав ээж та хоёр намайг аваад ах дүүгийндээ очоод нэг цагийн хугацаатай биш харин өдөржин өнждөг. Би айлд очоод тухайн айлын ах, эгч нарт буюу эмээ, өвөөдөө өөрийн хийж чаддаг бүхнийг хийж үзүүлэхэд тэр хүмүүс баярлаж сэтгэл нь их хөдөлдөг юм билээ.
- Би өөрийн ойр хүмүүсийг хүний бусад хүнээс ялгаж чадна. Эхлээд би танихгүй хүмүүстэй танилцаж эхэлдэг. Эхний тав зургаан минут итгэлгүйгээр ууртай байдлаар айлын хүмүүсийг харна. Та нар намайг ээжийн гараас аваад үзээрэй, би та нарт ямар хүн болохыг үзүүлээд өгнө. Тодорхой хугацааны дараа ах эгч нарыг “өөрийн хүн” гэж ойлгож би гар дээр нь очдог. Айлын хүмүүс инээдэмтэй юм шиг өхөөрдөж шулганаж, намайг инээлгэх гэж оролдож байгаа болохоор би бага зэрэг инээмсэглэдэг. Ээж гаднын хүнтэй харилцахдаа намайг инээмсэглэж бай гэж надад сануулдаг.
- Би том хүмүүсийн гараас тоглоом авдаг болсон. Юу өгөөд байгаа юм гэж эхлээд ойлгохгүй байсан, одоо өгсөн юм болгоныг гартаа аваад шууд амандаа хийж үздэг. Юу өгснийг нь эхлээд амаараа шалгаж үздэг. Хэлээрээ шинэ эд материал, юмны хэлбэрийг танин мэдэж авдаг. Миний шүд гарах гээд буйл загатнадаг учраас бага ч гэсэн хатуу юмыг мэрэх хүсэл бий болдог. Энэ үед ээж та надаа ааруул эсвэл будаг нь хоргүй хатуу тоглоом өгвөл би их баярлана. Би хатуу юм мэрэхээр миний шүлс маш ихээр гарна шүү.
- Би удаан хугацаагаар доошоо харж хэвтэнэ, гараараа түшиж цээжээ дээш нь өргөдөг болсон. Миний ээж аав хоёр хоорондоо юм ярьж байх хооронд би хөрвөж өнхрөөд түрүүгээ харж гараараа тулж цээжээ өргөөд орчноо ажиглаж харах дуртай. Манай гэрт сонирхолтой ямар шинэ зүйл байна вэ? За байз гар дээрээ өндийж сайн харьяа даа, өө зурагт байна, гоё хөшиг байна гээд маш олон зүйлтэй танилцлаа.
- Би нуруун дээрээ удаан хэвтсэн тул одоо эргээд түрүүлгээ харж хэвтдэг болоо. Өө ээж ирэв үү, за байз би дээшээ харж хэвтье. Та хар даа би эргээд доошоо харж хэвтдэг болсон шүү. За хэрэгтэй бол би гар дээрээ өндийж ч чаддаг шүү. Та нар миний дэргэд байхгүй бол би орноосоо өнхрөөд унан шүү. Би энэ бүгдийг хэлж чадахгүй болохоор надаа таагүй байдал гарвал би уурлаж уйлдаг шүү. Хэрэв тааламжтай байдалтай бол би баярлаж дуу чимээ гаргах байдлаар илэрхийлдгийг, ээж аав минь анхааралдаа аваарай.
- Би хөл дээрээ зогсож чаддаг боллоо. Ааваа ээжээ хардаа би хөл дээрээ зогсож чадаж байна. Хэрэв би хөлийн тавхай дээр бүрэн чанга зогсож байвал намайг эрүүл хүүхэд байна гэж үзээрэй. Хэрэв би өлмий дээрээ зогсож байвал, та хүүхдийн мэдрэлийн эмчид намайг яаралтай үзүүлээрэй.
- Би та нарын яриаг ялгаж чадна шүү. “Ааваа ! Та юу гээд уурлаад байгаа юм бэ? Би хивсэн дээр санамсаргүй шээлээ шүү дээ. Би амталж үзсэн гайгүй амттай юм билээ. Та надтай битгий ширүүн ярьж хандаараа даа. Би чамд гомдон шүү. Эгч болохоор, зүгээр зүгээр гээд л инээж байна шүү дээ. Би одоо эгчдээ талархаад инээмсэглэж байна”. Би та нарын нүүр царай ба дуу хоолойн аялга өнгийг ялгаж чаддаг болсон шүү. Ээж аав та хоёр битгий бие биедээ урлаарай, би та хоёрдоо хайртай шүү.
- Би өдрийн дэглэмтэй болсон шүү. Хоолны цаг тусгай хуваариар иднэ. Дараа нь би унтана. Би 5 сараас эхлээд олон төрлийн хоол иддэг болсон тул ээж аав та хоёр зөвхөн бантан идүүлдэг шүү, тэгвэл би төмс, байцаа, лууван, төрөл бүрийн жимс, будааны нухаш иддэг болж байгаа учраас та нар миний хоолны төрлийг олшруулна биз дээ. Та нар олон төрлийн хоол иддэгийг би байнга харж сонирхдог шүү. Эдгээр нэмэгдэл хоолыг хүүхдийн эмчийн зөвлөснөөр эдгээр нухашнуудыг эхлээд цайны 1-2 халбагаар идүүлдэг, аажмаар нэмэгдүүлдэг гэж заасан шүү. Биднийг заримдаа нэг-хоёр нас хүүртэл бантан идүүлж сургасан учраас бид жижиг хүүхдүүд ногоо идэж чадахгүй болдог юм. Ээжээ, ногоо жимсээр нухаш хийхэд нэлээд төвөгтэй тул та битгий залхуураарай. Жимс, ногоонд хүний биеийн зайлшгүй хэрэгтэй амин дэм, эрдэс бодис байдаг учраас намайг хурдан том болгох, эрүүл саруул өсгөхөд чухал юм гэсэн шүү.
3 comments:
hvhdiin hool undiig yaj beldeh talaar oruulval mash ih bayrlana shvv
Энэрлээ, блогийг уншиж хүсэлт бичсэн баярлалаа. Монгол хэл дээр хүүхдийн хоол тэжээлийн талаар их зүйл бичих болсон байна. "хүүхдийн хоол" гээд хайхаар их зүйл гарч ирж байна.
Жишээ нь 0-6 сартай хүүхдийн хоол http://www.mglclub.com/forum9/2954391
6-12 сартай хүүхдийн хоол http://www.mglclub.com/forum9/2954410
Бид боломжоороо хоолны талаар оруулахыг бодоё.
❤👍
Post a Comment