2010-02-25

Би 6 сартай хүүхэд шүү

Ааваа, ээжээ та нар бүгд бэлэн байна уу? Таны хүүхэд маш их хөдөлгөөнд орж эхэллээ шүү. Таны хүүхэд чинь чөлөөтэй хөдөлж, орчин тойрныхоо зүйлийг үзэж харах ба судалж эхэллээ шүү. Таны хайртай хүүхэд чинь идэвхтэй хөдөлгөөнд орж, юмыг танин мэдэж , хөгжиж эхэлсэн тул та хоёр болон бусад хүмүүсийг баярлуулах буюу сандраад оруулж магадгүй , болгоомжтой байгаарай !

6 сартай би юу хийж чаддагийг та нартаа үзүүлье.

  • Би гар дээрээ тулж урагшаа мөлх өдөг. Би заримдаа хурдан мөлхөөд нэг харахад орны эрмэг дээр ирдэг шүү. Биеэ дааж урагшилж байгаад анхны “нислэгээ” хийдэг шүү. Ээжээ, та минь маш анхааралтай байж үзээрэй. Тэхдээ миний мөлхөлтийг хязгаарлаж болохгүй шүү. Иймд ээжээ , та намайг ор буюу буйдан дээр биш харин газар дээр, дулаан дэвсгэр дэвсэж, миний дуртай тоглоомуудыг минь дэвсгэр дээр тавьж, урагшаа тоглоом руу зүтгэж, мөлхөж очих боломжийг олгоорой.
  • Би дөрвөн хөллөж босох, гар дээрээ тулж сууж чаддаг болж байгаа. Би 6 сартай бусад хүүхдийн адил маш идэвхтэй орон дээрээ мөлхөж өөрийн энэ амжилт анд маш их баярладаг. Би заримдаа тоглоом буюу бусад зүйл дээр тулж суух зарим үед дөрвөн хөллөж босохыг оролдовч тэр нь зарим үед амжилтгүй болж хажуугаараа унадаг. Хэрэв би дөрвөн хөллөж цаашаа наашаа, цаашаа наашаа мөлхөж байгаад хажуулж унахад , аав ээж та хоёр хараад баярладаг. Би заавал дөрвөн хөллөж явдаг болоод дараа нь зогсож чаддаг болно.
  • Би хажуугаараа, доошоо , дээшээ харж хэвтэж байхдаа тоглоом бусад юмсыг барьж авах дасгалыг хийж чаддаг. Тэхдээ би өөрт минь таалагдсан юмыг л барьж чадахгүй тул шүүрч авах дасгал хийдэг.. Энэ нь зурагтын удирдлага, гар утас, индүү плиткийн утас , эсвэл ээжийн зүүсэн зүүлтэд, ээмгийг шүүрч авбал маш их баярладаг. Тоглоом бусад юмыг бариад нүдэх, хоржигнуулах, сэгсрэх, унагах, шидэх зэрэг тэдний дуу чимээ нь миний сонирхлыг татдаг шүү. Үүнийг битгий хязгаарлаарай.
  • Би доошоо харж хэвтэж байснаа шууд дээшээ харж хэвтэж чаддаг болсон. Миний булчингууд нэлээд дасгал хийсний ачаар чангарсан шүү. Ээжээ энэ сараас эхлэн хүүхдийн эмчийн зөвлөгөөнөөр надад иллэг массаж хийж өгөөрэй . Ээжээ, Та надтай хамт өдөр бүр биеийн тамирын дасгал хийхээ битгий мартаарай..
  • Ээж ,аав хоёр намайг нэрээр минь дуудахад, би инээдэг болсон. Дөнгөж миний төрсний дараа, миний хайртай аав ээж хоёр, намайг олон талаас минь хараад, ямар нэр өгөх билээ гэж бодож ярилцаж байснаа та хоёр мартаагүй биз дээ. Тэр үед би нэрээ сонсож байсан, аав миний чихэнд шивнэж хэлсэн. Инээдтэй байгаа биз. Та хоёр лав мэдээгүй дээ. Энэ өгч байгаа нэр хүүхэд минь тохирох болов уу гэж сандарч байсан байхдаа. Тэгвэл та хоёрын өгсөн нэрэнд би маш их баярлаж явдаг шүү. Та хоёр намайг хараад энхрийлэн нэрээр минь дуудахад би та хоёртоо баярлаж инээж хардаг шүү. Би та хоёртоо “Ээжээ би энд байна.” “ Та хоёрын хайртай үр чинь би байна “ гэж хариулдаг. Өөр хүний нэрээр дуудахад би таныг хараад “та юу болоод надаар тоглоод байна вэ” гэж хардаг шүү.
  • Би та хоёртой ярих гэхээр болж өгдөггүй тэхээр нь шулганаж эхэлдэг. Өмнө би “гу-гу-гу” гээд гуугалж байсан бол одоо шулганаж эхэлж байна гэдэг бол би удахгүй ярьдаг болно. Би эхлээд “ ба, да,ма, на, ла” гэх мэтээр үеийг хэлж сурсан. Би удахгүй та хоёртоо анхныхаа бүтэн үг хэлэх болно. Тэхдээ аав ээж та хоёр надтай байнга ярьж байгаач гэж хүсэж байна. Та хоёр надаа зөвхөн хүүхдэд зориулсан дуу хөгжим сонсгох , дуу дуулж өгөх, жижиг хүүхдэд зориулсан зурагтай ном авч өгөөд зургийг нь үзүүлж юу байгааг нэрлэж хэлж өгөх , миний тоглох тоглоомыг авч өгөөд надтай тоглож байхыг хүсэж байна.
  • Би нэг гараас нөгөө гар уруу тоглоомоо шилжүүлж, удаан хугацаагаар барьж, ажиглаж байгаад тоглоомоор тоглож чаддаг болсон. Би одоо өөрийн дуртай тоглоомоо сонгодог болсон. Зарим үед жишээ нь сонгосон тоглоомон баавгайн нүд нь гялалзаад байхаар нь хэлээрээ долоогоод үзмээр санагддаг. Үстэй зөөлөн тоглоомыг би барих, сэгсрэх дасгал хийхэд маш тохиромжтой байдаг юм билээ.

No comments: