2018-10-21

Боловсрол олгох үйл явцын төлөвлөлт. ( 2 -р хэсэг)


Сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох үйл явцын төлөвлөлт.
( 2 -р хэсэг)

Хөдөлгөөнт тоглоом.

Зугаалга дээр нийт хүүхэд хөдөлгөөнт тоглоом онд оролцох нь чухал байдаг. Хөдөлгөөнт тоглоомоор бүлгийн онцлогийг харгалзан нэг удаад 1-4 тоглоомоор тоглоно. Хөдөлгөөнт тоглоомыг сонгохдоо үндсэн хөдөлгөөн ба улирлын байдлыг харгалзан сонгоно. Дулааны улиралд шидэлт, мөлхөлт, авиралт орсон хөдөлгөөнтэй тоглоом сонгоно. Хүйтний улиралд гүйлт, шидэлт, үсрэлт, харайлт орсон хөдөлгөөнт тоглоом сонгоно. Хөдөлгөөнт тоглоом онд хүмүүжүүлэгч багш зөвхөн ажиглалтын үүргийг гүйцэтгэхгүй харин хүүхдийн хамт идэвхтэй оролцож тоглоом онд тодорхой үүрэг гүйцэтгэнэ.
Хөдөлгөөнт тоглоом онд хүүхдийн нас зүйн онцлог, эрүүл мэндийн байдлыг харгалзан тоглоомын хугацаа нь 7-15 минут байж болно. Бүлгийн нийт хүүхэд багшийн хамт хөдөлгөөнт тоглоом онд оролцсон байна. Хөдөлгөөнт тоглоомыг сонгон төлөвлөхдөө хүүхдийн сайн мэдэх тоглоомоор тоглоно. Шинэ хөдөлгөөнт тоглоомыг биеийн тамирын хичээл дээр зааж тоглуулж сургана. Зугаалгаар шинэ тоглоом заахгүй. Хүүхэд хүмүүжил сургалтын зорилгыг шийдвэрлэх, хүмүүжүүлэгч багшийг сонсож сурах, анхааралтай байх, өөрийн хөдөлгөөнийг зөв хийж удирдах, тоглоомын дүрмийг ягштал биелүүлэх, сахилга бат дэг журамд дасах, хүмүүжил сургалтад ухамсартай оролцох талаар хөдөлгөөнт тоглоомоор сурдаг.
Хөдөлгөөнт тоглоомыг заахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
  • Хүүхдийн нас зүйн онцлогийг харгалзана. Энэ нь хүүхэд том байх тусмаа тоглоом нь хүнд дүрэмтэй, сэдэвт тоглоом ч илүү ач холбогдолтой, тоглоомын дүрэм аажим хүндэрч, оролцоо нэмэгдэнэ.
  • Хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийг эрүүлжүүлэх ба сурган хүмүүжүүлэх зорилготой байна.
  • Хүүхдийн бие бялдрын хувьд ачааллыг даах дасах талаас нь харгалзана.
  • Тоглоомын дүрийг зөв хуваарилах ба тоглох дүрмийг тодорхой тайлбарлаж биелүүлэхэд анхаарна.
Хөдөлгөөнт тоглоом , уралдаанд тоглоомыг сонгохдоо хүүхдийн эрүүл мэнд, хувь хүүхдийн онцлогийг харгалзах нь чухал байдаг. Зарим хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийг эмчлэх, эрүүлжүүлэх зорилготой байдаг гэдгийг хүмүүжүүлэгч багш мэдэхэд илүүдэхгүй.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДЭД БОЛОВСРОЛ , ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ БА ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ТӨЛӨВЛӨЛГӨӨ.
/Хүмүүжүүлэгч багш нарт зориулсан/
Дор бичигдсэн зүйлүүд үлгэр жишээ, олон хэлбэрийн төлөвлөгөөг шинжлэх ухааны онолын үндэстэй байдгийг та бүгдэд сонордуулах зорилготой нийтэлж байна. Хүмүүжүүлэгч багш өдрийн үйл ажиллагааг хэрхэн яаж төлөвлөх талаар нэлээд бэрхшээлтэй байдаг гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн тул багшийн ажлыг хөнгөвчлөх зорилготой уул материалыг гаргав. Манай оронд улсын, хувийн, хүүхэд харах үйлчилгээ гэх мэт олон цэцэрлэг бий болж байна. Иймд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нар төлөвлөгөө боловсруулахад дөхөм болох материалыг та бүгдэд өгч байгаа юм.

Нэг өдрийн хүмүүжил сургалтын /хөгжүүлэх боловсрол олгох/ үйл ажиллагааны үлгэр жишээ төлөвлөгөө.

Долоо хоногийн өдөр бүр дэглэмийн дагуу хөгжүүлэх үйл ажиллагааг хэрхэн яаж төлөвлөх талаар үлгэрчлэн та бүгдэд танилцуулж байна. Та заавал энэ дагуу явуулахгүй байж болно. Таны ажлыг хөнгөвчлөх зорилготой эдгээр зүйлийг танилцуулж байна.
Өглөөний үйл ажиллагааны хэсэгт:
  • Жижүүр хийх,
  • хүүхдэд даалгавар өгч хийлгэх,
  • янз бүрийн сэдвээр ярилцлага зохиох,
  • хүүхэдтэй ганцаарчилж ажиллах,
  • ном уншиж өгөх,
  • үлгэр ярьж өгөх,
  • оньсого таалцах цээжлүүлэх,
  • шүлэг давтах,
  • ямар нэгэн асуудал шийдвэрлэх,
  • зураг болон өөр юмсыг үзэж ярилцах
  • өглөө бүхэн гинастик дасгал хийх,
  • ариун цэврийн арга хэмжээ,
  • өглөөний цай,
  • бага хөдөлгөөнтэй хөдөлгөөнт тоглоом,
  • хоолойн дасгал хийх,
  • хурууны дасгал хийх
  • сургалтын үйл ажиллагаа / хичээл/ шинэ мэдээлэл өгөх зэрэг аль нэгэн үйл ажиллагаанаас хүүхдийн нас зүйн онцлогоос шалтгаалан 3-4 үйл ажиллагааг сонгон авч хэрэгжүүлэх, зарим зүйлийг өдөр бүр хийх эсвэл өдөрт хэд хэдэн удаа давтан хийж болно.
Өдрийн үйл ажиллагааны хэсэгт:
  • Тоглоом тоглох /ямар тоглоом байхыг хүүхдээр сонгуулж болно /
  • зугаалгад бэлтгэх, зугаалах,зугаалгаас буцаж ирэх
  • хөдөлмөр хийх
  • экскурсээр явах
  • ариун цэврийн үйл ажиллагаа,
  • өдрийн хооллолт,
  • янз бүрийн үйл явдлын тухай ярилцах,
  • ном уншиж өгөх, шүлэг цээжлүүлэх, үлгэр ярьж өгөх,
  • өдрийн амралт унтлага /сайн дураар/ зэрэг дээрх үйл ажиллагаанаас багш сонголт хийж төлөвлөнө.
Оройн үйл ажиллагааны хэсэгт:
  • Эрүүлжүүлэх ба чийрэгжүүлэх арга хэмжээ,
  • ариун цэврийн арга хэмжээ,
  • оройн цай,
  • хүүхдийн сонголтоор тоглоом / хөдөлгөөнт тоглоом, дүрт толоом, сургах тоглоом, хөгжимт тоглоом г. м./тоглох
  • хүүхдийн бие даасан үйл ажиллагаа багтана.

Хөгжүүлэх үйл ажиллагааг интегралчлан төлөвлөх /ямар үйл ажиллагаа ба хичээл явуулах нь тэр өдрийн хуваарь төлөвлөгөө зорилгоос хамаарна/ аргаас .
Бүлгээрээ буюу багаараа явуулах үйл ажиллагаа.

Үдээс өмнөх үйл ажиллагаа.
  • Хамтарсан тоглоомын үйл ажиллагаа /сургах, оюуныг хөгжүүлэх/
  • Уран зохиол уншиж өгөх, ярилцах, цээжлүүлэх
  • Хөдөлмөр хийх.
  • Хөгжүүлэх хичээл /хичээлийн сэдэв зорилго бичигдэнэ/
  • Тоглоомын /хөдөлгөөн хөгжүүлэх тоглоом сонгох/ үйл ажиллагаа зэргийг төлөвлөнө.
Үдээс хойших үйл ажиллагаа.
  • Бүтээлч тоглоомуудаас: Сэдэвт тоглоом, театрчилсан тоглоом, өрж байгуулах тоглоом, ирээдүйг зөгнөсөн тоглоом, туршилт хийх тоглоом аль нэгийг сонгоно.
  • Хөдөлгөөнт тоглоомууд
  • Сургах тоглоомууд
  • Оюуныг хөгжүүлэх тоглоомууд
  • Уран зохиол уншиж өгөх, ярьж цээжлүүлэх
  • Видио үзүүлэх / үүнийг аль болох маш бага үзүүлэх/
  • Тэмцээн уралдаантай тоглоомууд
  • Хөгжөөнт үйл ажиллагаа
  • Бүтээлч үйл ажиллагаа
  • Хөдөлмөр хийх
  • Хамтарсан танин мэдэх судалгааны үйл ажиллагаанаас төлөвлөнө.
Ганцаарчилсан үйл ажиллагаа.
  • Өмнө үзсэн зүйлийг давтан бататгах
  • Ганцаарчилсан ярилцлага
  • Сургах тоглоом
  • Асуудал дэвшүүлэн шийдэх үйл явц.

Бие дааж үйл ажиллагаа явуулах нөхцөлд хөгжүүлэх орчинг хүүхдэд бүрдүүлж бий болгох.

Үдээс өмнө:
  • Тухайн өдөр ямар зорилго тавьсныг харгалзан хөгжүүлэх төвүүдийг тохижуулж хүүхэд бие дааж ажиллана.
  • Бүлэг тус бүрийн хөгжүүлэх төвүүдийг баяжуулна.
Өдөр:
  • Номын булан, байгаль ажиглах ба хөдөлмөр хийх,, бүтээл хийх, бүтээлч тоглоом зэрэг хөгжүүлэх төв уруу хүүхдийн анхаарлыг хандуулж бие дааж үйл ажиллагаа явуулах сэдэл өгч хүүхдийг идэвхжүүлэх.
Орой:
  • Бүтээлч даалгавар өгөх.-

Хүүхдийн цэцэрлэгт тоглоомын үйл ажиллагааг төлөвлөж болохыг үлгэрчлэн харуулахыг оролдов.

Бага дунд бүлгийн сэдэвт тоглоомын хэтийн төлөвлөлт /үлгэр жишээ/


Сарууд
1-р долоо хоног
2-р долоо хоног
3-р долоо хоног
4-р долоо хоног
Сэдэв
Айл гэр”
Эмнэлэг”
Хүүхдийн цэцэрлэг”
Жолооч”
9-р сар
Хүүхэлдэй дээ өдрийн хоол хийх
Хүүхэлдэй минь өвдлөө
Цэцэрлэгт үдийн хоол
Бид жолооч нар
12-р сар
Бүгд халуун усанд орлоо
Эмчийн үзлэгт орлоо
Цэцэрлэгтээ тоглоомоор тоглолоо
Машины зогсоолууд
3-р сар
Их цэвэрлэгээ ба угаалга
Малыг эмчилж байна
Яслийн хүүхдүүд
Хүүхэлдэйнүүдээ машинаар зугаалах
6-р сар
Ээж гэртээ байхгүй
Эмнэлэг дотор
Цэцэрлэгийн баяр
Машины засварын газар
Сэдэв
Их барилга”
Дэлгүүр”
Амьтад”
Хүүхэлдэйнүүд”
10-р сар
Байшин барьж байна
Хүнсний дэлгүүр
Бид муурын зулзага ба нохойн гөлөгнүүд
Хүүхэлдэйнүүд айлчлав
1-р сар
Машины гарааш барьж байна.
Ногоо жимсний дэлгүүр
Бид хурга, ишиг,тугал
Бид бага хүүхдүүдийг асарч байна
4-р сар
Бид гүүр далан барьж байна.
Талхны дэлгүүр” “Сүү цагаан идээний дэлгүүр”
Бид үнэгний гавар,бөжингүүд
Хүүхэлдэйн төрсөн өдөр
7-р сар
Бид зам барьж байна.
Тоглоом ба номын дэлгүүр”
Бид бамбарууш
Хүүхэлдэйнүүд шинэ байранд орлоо
Сэдэв
Унаа хөсөг”
Үсчин”
Аялал”
Театр”
11-р сар
Янз бүрийн автобус
Хүүхэлдэйн үсийг самная
Айлд зочлохоор явж байна
Үлгэрийн театрт
2-р сар
Троллейбус
Амьтдаа самная
Театрт очихоор явж байна
Амьтдын театр
5-р сар
Галт тэрэг
Баярт явахаар бэлтгэж байна
Голоор зугаалж аялах
Хүүхэлдэйн театр
8-р сар
Онгоцнууд
Хүүхдийн үсчин
Ойд зугаалж аялах
Ээж нарт зориулсан жүжиг
Энэ төлөвлөгөөнд 6,7,8-р сар оруулсан нь зарим цэцэрлэгүүд зуны улиралд ажилладаг тул зориуд оруулсан болохыг мэдэгдье. Дээрх төлөвлөгөөг та бүгд өөрийн сэдвүүдийг оруулж ийм хэтийн төлөвлөгөөтэй байх нь та бүгдийн ажлыг хөнгөвчлөх боломжтой.

Ахлах бүлэгт сэдэвт-дүрд тоглоомыг бүтэн жилийн төлөвлөгөө. Жишээ нь үлгэрчилсэн байдлаар гаргав. Үүнд:

Сар
Долоо хоногийн сэдэв
Сэдэвт- дүрт тоглоомууд.
1-р сар
Хүний сэтгэл хөдлөл.
Театр”, “Дизайны төв”, “Зурагтын төв”, “Гоо сайхны төв”, “Баяр тэмдэглэх”, “Жүжигчид”.
Би – хүн. Хүний биеийн бүтэц. Халамж тавих. Амин дэм үүд. Спорт. Амралт. Чийрэгжүүлэх.
Айл гэр”, “ Олимпиад”, “Эмнэлэг”, Хотын гудамж”, “Аймаг буюу сумын төв”, “Цэргийн сургууль”, “Өрхийн эмнэлэг”, “Аймаг ба сумын эмнэлэг”, “Төв эмнэлэг”, “Эмийн сан”, “ Гоо сайхны газар”, “Кино зураг авалт”, “Уралдаан тэмцээн”, “Хэвлэлийн газар”, “ Театр”, “Түргэн тусламжийн төв”, “ Ойд аялах”.
Монгол ардын урлал. Ардын тоглоом. Өөрсдөө хийсэн тоглоом наадгай.
Айл гэр”, “ Тоглоомын дэлгүүр”, “Хүүхдийн хувцасны дэлгүүр”, “Дурсгалын дэлгүүр”, “ Ардын урлалын үзэсгэлэн”, “Тоглоомын үзэсгэлэн”, “Тоглоомын баяр”, “Зураасан зургийн үзэсгэлэн”,“Фото зургийн үзэсгэлэн”, “Тоглоомын үйлдвэр”.
2-р сар
Миний ураг. Гэр бүлийн уламжлал. Миний гэр бүл.
Гэр бүл”, “ Гэр бүлийн уламжлал”, “Гэр бүл шинэ жилийг тэмдэглэдэг”, “Гэр бүл цагаан сараар”, “ Гэр бүлийн хобби”, “Гэр бүлээрээ хөдөө эмээ өвөө дээр очдог”, Гэр бүл баяр ёслолыг тэмдэглэдэг”, “Үлгэрээр аялсан нь”.
Миний эх орон -Монгол. Цаг агаарын байдал. Ургамал амьтад.
“Улаанбаатар хотоор аялсан”, “Миний төрсөн нутаг”, “Зурагтын төв”, “ Монгол нутгаар аялсан”,”Монгол орны экологи ”, “Манай нутгийн ургамал ба амьтад”, ”Хувцас оёх ба засварын газар”, “Цирк”, “Их дэлгүүр”, “Цэцгийн дэлгүүр”, “Амьтны дэлгүүр”, “Амьтны үзэсгэлэн”, “Палеонтологийн үзэсгэлэн”, “ Нисэх онгоцны талбай ба буудал”, “Тээврийн товчоо”, “Зураачдын үзэсгэлэн”.
Эр хүчтэй манай баатрууд. Цэргийн анги. Эх орноо хамгаалагчдын өдөр.
Цэргийн үзэсгэлэн”, “ Цэргийн баяр”, “ Олимпиад” “Эх орноороо аялсан”, “Монгол нутгаар аялсан”, “Цэргийн ансамбль”, “ Театр”, “ Уралдаан тэмцээн”, “ “Үлгэрээр аялсан”, “ Халх голын дурсгалт хөшөөнүүд”, “Халх голоор аялсан нь”, “ Сансрын нисэгчдийн өдөр”.
Цагаан сар. Наадам.
Үлгэрээр аялсан”, “Дүрслэх урлалын үзэсгэлэн”, “ Монгол дээлийн өдөр”, “ Цагаан сар”,”Монгол ардын шагайн тоглоом”, “Монгол ардын эвлүүлэх тоглоом”, “Монгол ардын наадам” , “ Морь уралдах”.

Бага бүлгийн сэдэвт-дүрт тоглоомын хоёрдугаар сарын хэтийн төлөвлөгөө /үлгэрчилсэн/.


Тоглоомын нэр
Мэдээлэл цуглуулах
Дүрүүдийн харилцаа
Сургалтын орчин
Эмнэлэг
Эмнэлгийн тасалгаанд экскурс хийх. Эмч,сувилагчийн ажлыг ажиглах. Эмч ба сувилагчийн мэргэжлийн тухай ярилцах. “Мэргэжил”, “Эмч”, “Сувилагчийг харуулсан зургуудыг үзэх. “Би ээжтэйгээ эмчид очсон тухай” хүүхэдтэй ярилцах. К.Чуковскийн “ Аюу доктор” уншиж өгөх. “юу доктор” хүүхэлдэйн жүжиг үзэх. “Хэн олон үйлдэл нэрлэх вэ?”, “ Ажил хийхэд хэнд юу хэрэгтэй вэ?” сургах тоглоом. Эмнэлгийн хэрэгслээс чагнуур, халууны шил, шприц, амин дэм зэрэгтэй танилцана. “Тарианы өрөө гэж юу вэ ?” ярилцлага.
Өвчтөн-эмч: өвчтөн -сувилагч, эмч – эмч, өвчтөн – өвчтөн, эмч – сувилагч, өвчтөн - сувилагч зэрэг хоорондоо харилцана.
Эмнэлгийн тоглоомон хэрэгсэл / чагнуур, халууны шил, нэг удаагийн тариур зүүгүй/, амин дэм, шар цаасаар хийсэн горчичник, бинт, хавтгай хөвөн, савханд ороосон хөвөн г.м./ эмчийн халаад, сувилагчийн халаад, нэг удаагийн халаад, улаан чагттай цагаан малгай, эмийн жор бичих цаас,м эмчийн сумк г.м. бэлтгэсэн байна.
Үсчин
“Үсчин” үйл ажиллагааг харуулсан видио үзэх. Үсчин мэргэжил, ба хөдөлмөрийн тухай ярина. Усчинд хэргэлдэг хэрэгсэл: хайч, фен хатаагч, үс будах бакс жижиг төмпөн, хавчаар, бигуди, хальсан малгай г.м. Эрэгтэй, эмэгтэй ба хүүхдийн үсний засалтыг харуулсан ном сэтгүүл, “Би яаж ээжтэй хамт үсчинд очсон тухай”, “Үсчин яагаад хэрэгтэй вэ” тухай ярилцах. К.И. Чуковскийн “Зад угаагч” зохиолыг уншиж өгөх. Энэ сэдэвтэй холбоотой оньсого таалцах.” Сайн ба муу”, “ Эдгээр хэрэгсэл юунд хэрэгтэй вэ ? ”, “Хэн олон үйлдэл нэрлэх вэ?”, “Энэ хэрэгсэл ямар ажилд хэрэгтэй вэ? “ сургах тоглоом.
Ээж – хүүхэд: ээж – үсчин, үсчин – хүүхэд, үсчин – кассын хүн, ээж – кассын хүн, үсчин- цэвэрлэгч, үсчин – үсчин хоорондоо харьцана.
Толь, тавиуртай жижиг шүүгээ, янз бүрийн сам , / модон, чулуун, хуванцар,бариултай, дугуй г.м./,үнэртний, шампуний тод өнгийн савнууд, хайч /хуванцар/, сэнс тоглоомон буюу ажилгүй болсон хуучин сэнс, үсний будаг хийх сав, багс, хормогч хүний хүзүүгээр ороодог ба үсчины алчуур, хавчаарууд, резин, бантик, үс засалтыг харуулсан сэтгүүл зэрэг байна.

Тоглоомын үйл ажиллагааг төлөвлөх зөвлөмж.

Хэтийн төлөвлөгөө
Өдөр тутмын төлөвлөгөө
1. Бие даасан тоглоомууд.
1. Туршилт хийх тоглоомууд / 2 – 3 /
Өдөр бүр орой 1 тоглоом тоглоно.
2. Сэдэвт – дүрд тоглоомууд
Өдөр бүр орой тоглоно.
3. Тоглоом найруулж тоглох / 1дэхь нь шинээр,
2 дахь нь бататгах тоглоом/.
Өдөр бүр орой тоглоно.
4. Жүжигчилсэн тоглоомууд
Өдөр бүр орой тоглоно.
11. Сургалтын тоглоомууд.
1. Сургах тоглоомууд
Өдөр бүр өглөө ба орой тоглоно.
2. Хөгжүүлэх /логик сэтгэхүй, мэдрэхүйн чадвар / тоглоомууд.
Өдөр бүр өглөө ба орой тоглоно.
3. Үгэн ба дүрст бодлогыг бүтээлчээр бодох тоглоомууд
Өдөр бүр өглөө ба орой тоглоно.
4.Хурууны ба дуут тоглоомууд
Өдөр бүр өглөө ба орой тоглоно.
5. Дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомууд
Өдөр бүр өглөө ба орой тоглоно.
Эрүүл амьдрах ухааны чадвар суулгах / өдрийн дэглэм мөрдөх/, аюул ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнтэй холбоотой тоглоомууд / 1-2 тоглоом/
Өдөр бүр өглөө ба орой тоглоно.
111. Үндэсний тоглоомууд
1. Сургах тоглоомууд
Дунд, ахлах, бэлтгэл бүлэгт тоглоно.
2. Дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомууд
Дунд ,ахлах ,бэлтгэл бүлэгт тоглоно.
3.Хөлөгт тоглоомууд
Ахлах бэлтгэл бүлэгт
Хүүхдийн хөдөлгөөнийг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх аргачлалаас.

Долоон хоногийн өглөөний гимнастикийг төлөвлөх./үлгэр жишээ/

Долоон хоногийн гариг
Хэлбэрүүд
Хэн явуулах вэ
Даваа гариг
Уламжлалт гимнастик
Биеийн тамирын багш, хүмүүжүүлэгч хүүхдийн хамт
Мягмар гариг
Хөгжмийн аянд хэмлэлтэй дасгал
Дуу хөгжмийн багш, хүмүүжүүлэгч хүүхдийн хамт
Лхагва гариг
Саадтай дасгалууд
Биеийн тамирын багш, хүмүүжүүлэгч
Пүрэв гариг
Дүрстэй дасгалууд
Дуу хөгжмийн багш, хүмүүжүүлэгч хүүхдийн хамт
Баасан гариг
Хөдөлгөөнт тоглоом, тоглоомтой дасгал
Хүмүүжүүлэгч хүүхдийн хамт



Уламжлалт өглөөний гимнастик явуулах хугацаа ба агуулга.

Бүлэг
Хугацаа
Агуулга
Давтах тоо
Дунд бүлэг
4 – 6 мин.
Ерөнхий бие хөгжүүлэх 4-6 дасгал орно.
4-6 удаа давтана
Ахлах бүлэг
6 – 8 мин.
Ерөнхий бие хөгжүүлэх 6 -8 дасгал орно.
6 – 8 удаа давтана.
Бэлтгэл бүлэг
8 – 10 мин.
Ерөнхий бие хөгжүүлэх 8 – 10 дасгал орно.
8 -10 удаа давтана.

Хөгжимтэй өглөөний гимнастик явуулах.

Бүлэг
Хугацаа
Агуулга
Давтах тоо
Дунд бүлэг
6 - 8 мин.
  1. Алхалт, гүйлт, жагсаал зохион байгуулалт
  2. Биеийн чилээ гаргах хэмнэлттэй дасгал
  3. Хөгжимтэй хэмнэлттэй дасгалууд.
  4. Амьсгалын дасгалууд
1,5 – 2,5 мин.

1 – 2 мин.
2 – 3 мин.
1 мин.
Ахлах бүлэг
8 – 10 мин.
  1. Алхалт, гүйлт, жагсаал зохион байгуулах
  2. Биеийн чилээ гаргах хэмнэлттэй дасгал
  3. Хөгжимтэй хэмнэлттэй дасгалууд
  4. Хөгжимд тоглоомууд
  5. Амьсгалын дасгалууд
2 – 3 мин.

1 – 2 мин.
2 – 3 мин.
1,5 – 2 мин.
1 мин.
Бэлтгэл бүлэг
10 – 12 мин
  1. Алхалт, гүйлт, жагсаал зохион байгуулалт
  2. Биеийн чилээ гаргах хэмнэлттэй дасгалууд
  3. Хөгжимтэй хэмнэлттэй дасгалууд
  4. Хөгжимд тоглоомууд
  5. Амьсгалын дасгалууд

2 – 3 мин.

2 - 3 мин.
2 – 2 мин.
1,5 – 2 мин
1 мин.

Ашигласан материал:
  1. “Современный детский сад” 2015 оны № 1 стр. 22-32
  2. “Дошкольная педагока” 2014 №8. стр. 22-23.
  3. Н.В. “ Рабочая программа педагога ДОУ” Дошкольная педагогика. 2014 оны № 7 стр.23-24.
  4. А.В. Ильиных, Н.К. Новосёлова “Перспективно – тематическое планирование работы с детьми дошкольного возраста...” Дошкольная педагогика .2016 г. № 1 стр. 30-35
  5. Л.Ю.Александровна “Планирование воспитательно – образовательного процесса в ДОУ . Документация воспитателя” http 5 // www. Deti – club/ planirovanie 2 vospitatelno 2 obrazovatelnogo 2 .
  6. Н.В. Тимофеева, Ю.З.Зотова “Занятия в детском саду” Изд. 2 Волгоград 2008 г.

Төлөвлөгөөг боловсруулсан Боловсрол судлалын магистр, “Зөвлөх багш”, АБТА, хүндэт профессор , ахмад багш Д.Нонна. 2017 01 19.

Post a Comment