2018-10-19

Боловсрол олгох үйл явцын төлөвлөлт.( 1-р хэсэг )


Сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох үйл явцын төлөвлөлт.
( 1 -р хэсэг)

Багшийн хууль: хүүхдээ хайрла, хүүхдээ ойлго, хүүхдийг өөдрөг үзлээр нөхөж бай” Грузиний нэрт эрдэмтэн Ш.А.Амонашвили.

Жил бүр сургуулийн өмнөх байгууллага жилийн ажлыг дүгнэж дараа жилийн зорилгоо дэвшүүлэн ажлын төлөвлөгөөг боловсруулдаг. Өнгөрсөн хичээлийн жилийн ажлыг дүгнэхдээ:
  • байгууллагын эрхэм зорилтын биелэлт,
  • байгууллага болон хүмүүжүүлэгч багш нарын аттестатчил,
  • хүмүүжүүлэгч багшийн календарийн / өдөр тутмын/ төлөвлөгөөний биелэлт,
  • хүүхэд дээр хийсэн судалгаа,
  • заах аргагчийн хүмүүжүүлэгч багш нарын үйл ажиллагаанд сууж гаргасан дүгнэлт,
  • хүүхдийн дунд зохиосон хүмүүжил сургалт ба хөгжүүлэх талаар гарсан үр дүн,
  • тухайн цэцэрлэг дээр гарсан туршлага,
  • хүмүүжүүлэгч багш болон хүүхэд, эцэг эхийн дунд зохиосон уралдаан тэмцээн, үзэсгэлэн дүгнэсэн байдал,
  • хүүхдийг хөгжүүлэх , хүмүүжил сургалтыг чанартай явуулахад цэцэрлэгийн заах аргагчийн ур чадвар хэрхэн нөлөө үзүүлсэн талаар эрхлэгчийн дүгнэлт.
Өнөөдөр бидний өмнө сургуулийн өмнөх насны хүүхдийн авьяас бэлгийг хэрхэн яаж хөгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх сурган,сэтгэл судлалыг нарийн судалсан өндөр боловсролтой, олон талын мэдлэгтэй бэлтгэгдсэн эрхлэгч, заах аргач, мэргэжилтэн ба хүмүүжүүлэгч багш бэлтгэх шаардлагатай болж байна.

Сургуулийн өмнөх байгууллага ямар хүмүүжүүлэгч багш заах аргагчийг шаарддаг вэ?
Хүмүүжүүлэгч багш заах аргач нь хүүхдэд хайртай, хувийн олон асуудлыг хүүхдийн цэцэрлэгийн гадна орхидог, зан сайтай, элэгсэг, халамжтай, тэвчээртэй, сониуч, амьдралыг сонирхдог, байнга өөрийг ээ боловсруулж маш их ном уншдаг, өндөр боловсролтой, хүмүүжилтэй ба хүүхдэд сэтгэлээ бүрэн зориулсан ийм л хүмүүжүүлэгч багш заах аргач хэрэгтэй.
Өнөөдөр бага насны хүүхэд эцэг эхтэй хамт байхаас ихэнх цагийг цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багштай өдрийг өнгөрөөдөг тул хүүхдийг нийгэмшүүлэх ба сэтгэл зүйн хувьд тайван байлгахад хүмүүжүүлэгчийн үүрэг илүү байдаг. Тийм учраас хүмүүжүүлэгч багш хүүхэдтэй ажиллаж байх хугацаандаа бүтээлч санаачилгатай, шинэ арга барил технологийг ашиглахыг эрмэлзэх, бие дааж боловсролоо дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, хүмүүжүүлэх, өөрийн мэргэжлийн ур чадварыг боловсронгуй болгодог, сонирхол мэдлэгээ нэмэгдүүлдэг хүнийг мэргэжлийн хүмүүжүүлэгч багш ба заах арга зүйч гэнэ.
Хүмүүжүүлэгч багш, заах аргач өнөөгийн бага насны хүүхдийн физиологи ба сэтгэхүйн онцлог ямар болсныг зайлшгүй нарийн судалж хүүхдэд тавих шаардлага ямар болсныг мэдэх хэрэгтэй. Өнөөдөр хүүхдүүд минь чухам ямар нийгэмд, ямар эцэг эхийн дунд ,ямар орчинд амьдарч байгааг мэдэх шаардлагатай. Үүний үр дүнд хүмүүжүүлэгч багш ба заах аргач нар хүүхэд болон эцэг эхэд сэтгэл зүйн орчин бий болгох, орчин үеийн сурган үмүүжүүлэх ухааныг эзэмших, хүүхдийн хүмүүжил ба хөгжлийн асуудлаар эцэг эхтэй уулзаж ярилцах дадлыг эзэмших нь цаашид хүүхэд нэг бүрийн онцлог дээр тулгуурлан орчин үед тавьж байгаа шаардлагын дагуу хүмүүжүүлэх , хөгжүүлэх сургалтыг явуулах болно.

Амжилт анд хүрэхэд хүмүүжүүлэгч багш ба заах арга чийн алтан сургаал чухал.

  • Хэрэв таны сэтгэл санаа тайван бус үед Та хүмүүжил сургалтын үйл ажиллагаа битгий явуулж бай.
  • Хүүхдэд шаардлага тавихдаа түүний сэтгэл санааг мэдэх, хүүхдэд тайлбарлаж өгөх хэрэгтэй гэдгийг өөрөө ойлгох.
  • Хүүхдийн алхам бүрд битгий хяналт тавьж бай, түүнд бие даах чөлөө өгч бай.
  • Бэлэн шийдлийг битгий хэлж өгч бай. Олон хувилбарыг хүүхдэд үзүүлэх, зорилгодоо хүрэх зөв ба буруу алхмыг хүүхэдтэйгээ ярилцаж зөвлөлдөж бай.
  • Хүүхдийн анхны амжилт анд хүрэх үеийг битгий алдаарай.
  • Хэрэв хүүхэд алдаа хийвэл, түүнийг нь зааж ямар шалтгаанаас болсон гэдгийг хэлж өгөөрэй.
  • Хувь хүний хувьд биш, хийсэн үйлдлийг нь үнэлж бай. Таны үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог дэмжих боломж гарга.
  • Хүүхдийг “ сайн”, “муу” гэж ялгаварлаж болохгүй. “Алтан дунд” дүрмийг санаж яваарай.
  • Хүмүүжүүлэгч багш, заах аргач нар нэр хүндээ битгий их өндөрт тавиарай.
  • Хүмүүжүүлэгч багш, заах аргач нар хүүхэдтэйгээ хамт инээж, хөгжилдөж , тоглож үймэлдэж бай.
  • Хүмүүжүүлэгч багш ба заах аргач нар хүүхдэд талархлын үг “баярлаа” , уучлалт гуйх “уучлаарай” , мэндлэх “та сайн байна уу” , үдэж явуулахдаа” баяртай” гэдэг үгнүүдийг өөрсдөө амьдралдаа бүрэн хэрэгжүүлсэн байхаас гадна өдөр бүр хүүхдээр хэлүүлж хэвшил болгох.
Хүүхдээ ялгахгүй хүүхэд нэг бүрийг тэвэрч өөрийн эрч хүчийг өгч өөртөө хүүхдийн эрч хүчийг авч байх.
Цэцэрлэгийн арга зүйч ба хүмүүжүүлэгч багш нар улсаас баталсан хууль, стандарт норматив баримт бичгүүд болон цэцэрлэгийн дотоод дүрэм журмыг баримтлан үйл ажиллагаа явуулна. Үүнд:
  • Хүний үндсэн эрх чөлөө ба эрхийг хамгаалах конвенц.
  • Хүүхдийн эрхийг хамгаалах конвенц.
  • Улсын үндсэн хууль.
  • Хөдөлмөрийн хууль дүрэм.
  • Боловсролын хууль.
  • Хүүхдийн эрхийг хамгаалах хууль.
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр.
  • Сургуулийн өмнөх насны боловсролын стандарт.
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дүрэм.
  • Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм.
  • Халдвар,эрүүл ахуйн шаардлага, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын дэг журам, агуулга.
  • Орон нутгийн хууль, дүрэм.
  • Дээд байгууллагын тогтоол, тушаал заавар.
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өөрийн акт баримт /журам, хамтын гэрээ, дотоод хөдөлмөрийн хуваарь, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар /зэргийг баримтална.
Хөдөлмөрийн дотоод дүрмийн дагуу хөдөлмөрийн хуваарилалтыг цаг тухайд нь хийж цэвэр нямбай хөтлөх, хүмүүжил сургалтын үйл ажиллагааг тодорхой төлөвлөх, өөрийн төлөвлөгөөний дагуу байгууллагын дүрэм дэглэмийг баримтлан ажиллах, хүүхэд дээр ажиглалтын дэвтэр хөтлөх, баримт бичгийг дүрмийн дагуу хөтлөх, хүүхдийг хувь хүний хувьд хүндлэх, талархлын болон урмын үг хэлж хэвших, түүний сонирхол онцлогийг судлан мэдэх, хувь хүн болж хөгж хэд нь туслах.
Дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу сургуулийн өмнөх байгууллагад мөрдөх гол баримт бичиг нь:
  • Хүмүүжүүлэгч багшид:
- Хүүхэдтэй ажиллах өдрийн буюу долоо хоногийн хүмүүжил олгох, хөгжүүлэх сургалтын / багшийн хүсэлтээр/ төлөвлөгөө байна.
- Хүмүүжил сургалтын хөтөлбөр / программ, стандарт, цөм хөтөлбөр г.м./
-Хүүхэд эцэг эхийн тодорхой бүртгэл байна.
- Өдөр бүр хүүхдийн ирцийн хүснэгт бүртгэл байна.
  • Цэцэрлэгийн заах арга зүйчид заавал байх зүйл:
- Улсын хэмжээнд мөрдөж байгаа “ Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр” /программ, стандарт, цөм хөтөлбөр г.м./ байна.
- Хүмүүжүүлэгч багш нартай, хүүхэдтэй ажиллах аргачлал, үйл ажиллагаа хүмүүжил сургалтын аргазүйн зөвлөгөөг хэдийд ямар сэдвээр , сургалт явуулах төлөвлөгөө, сар буюу долоо хоногийн /өөрийн сонголтоор/ тодорхой төлөвлөгөөтэй байна.
- Хүмүүжүүлэгч багшийн зохиож байгаа хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд сууж зөвлөгөө өгдөг тэмдэглэлтэй байна.
- Тэргүүн туршлагыг илрүүлэн шинжилж судалсан, боловсруулсан ,нэвтрүүлсэн үр дүнг гаргасан тайлантай байна..
- Хүмүүжүүлэгч багш нарын үйл ажиллагааны ямар сэдвээр мэргэжил дээшлүүлэх, тэр сэдэвтэй холбоотой заах арга зүйн ном гарын авлагатай номын сан байна.
- Цэцэрлэгийн заах аргач бол хамгийн хариуцлагатай хүн байна. Заах аргач нь дээд боловсролтой. Заах аргач нь зөвхөн сурган хүмүүжүүлэх үйл явцыг хариуцна. Заах аргач сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, хүүхдийг хөгжүүлэх арга зүйн талаар бүрэн мэргэшсэн хүн байна. Цэцэрлэгийн хүүхдийн дунд явуулж буй сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааны амжилт зөвхөн заах аргагчтай холбоотой.
- Өнөөдөр заах аргач ийн үндсэн ажил нь хүмүүжүүлэгч багш нартай ажиллах үндсэн ажил байна. Заах аргач хүн өөрөө хүүхэдтэй ажиллаж чаддаг ба хүмүүжүүлэгч багш ялангуяа шинээр ирсэн хүмүүсийг хүүхэдтэй яаж ажиллахыг зааж сургах үүрэгтэй. Заах аргач хүн хүнтэй ажиллаж сурсан байх ёстой. Хүмүүжүүлэгч багш нартай ажиллахад нэлээд бэрхшээл тохиолдоно. Тэд өөрийн гэсэн арга барилтай, өөрөөс чинь илүү мэдлэгтэй ч байж болно. Тийм учраас тэдэнтэй ажиллах түлхүүрийг олох болно. Заах аргагчийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт бол хүнтэй ажиллах чадвар юм. Тийм учраас заах аргач хүн хамт олныг бүрдүүлж багаар ажиллах юм бол тавьсан зорилго чинь биелэгдэнэ. Орчин үеийн заах аргач хүн бол судалгаа хийж дүгнэлт гаргадаг, шинэчилсэн дэг журамд ажиллаж чаддаг, цэцэрлэгт шинэ зүйлийг нэвтрүүлэх ажил зохион байгуулах чадвартай, хүүхдийн хүмүүжлийн талаар шинэ технологийг эзэмшсэн, хүнтэй харилцан ярилцах, хүмүүсийн үг яриаг сонсох чадвартай хүн байна.
Хүмүүжүүлэгч багш, заах арга зүйч нар өөрийн ажлын төлөвлөгөөг чөлөөтэй хийнэ. Хүмүүжүүлэгч багш хөтлөх баримт бичгийн дотроос хүмүүжил сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, хүүхдийн ирцийн бүртгэлийг хатуу баримтлан мөрдөнө.
Сургуулийн өмнөх байгууллагын хүмүүжүүлэгч багш нь баримт бичгийг эмх цэгцтэй байлгах нь баримт бичгийг хурдан олох, шинэ хичээлийн жилд бэлтгэх, цэцэрлэг багш нарын аттестатчиллын үед дөхөм байна.
Заах аргач баримт бичгийг дараах байдлаар хавтаслах нь зөв болов уу. Үүнд:
  • Мэдээлэл- норматив-стандарт.
  • Төлөвлөлт ба анализ дүгнэлтүүд.
  • Хүмүүжил сургалтын ажлын зохион байгуулалтын холбоотой баримт бичгүүд.

Хүмүүжил сургалтын ажлыг явуулахад хүмүүжүүлэгч багш нарт байх баримт бичгүүд:

  1. Хүмүүжүүлэгч багшийн мэдээлэл-норматив-стандартын баримт бичиг
  2. Бүлгийн хүмүүжүүлэгч багшийн албан тушаалын хуваарь
  3. Байгууллагын хүүхдийн эрүүл мэнд ба амь насыг хамгаалах зөвлөмж
  4. Цэцэрлэгийн хүүхдийн бүлэг тус бүрийн тоглоом амралтын талбай, ургамал болон ногооны талбай дахь хүүхдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж
  5. Бүлгийн хүүхдийн дэлгэрэнгүй бүртгэл /төрсөн он сар өдөр, цэцэрлэгт хэдийд орсон он сар өдөр бичсэн /байна.
  6. Бүлгийн өдрийн дэглэм /хүйтэн дулааны улирал, амралтын өдөр, хүүхэд бүлэгт дасах өдөр бичигдсэн байна/
  7. Хүмүүжил сургалтын үйл ажиллагааны хуваарь / үндсэн ба нэмэгдэл хичээл, хүмүүжлийн ажил, дугуйлан г.м./
  8. Шинээр орж байгаа хүүхэд бүлэгтээ цэцэрлэгт дасгах хуудас хөтөлнө.
  9. Хүүхэд, эцэг эхийн дэлгэрэнгүй бүртгэл
Хүмүүжил сургалтын үйл явцад зориулан хүмүүжүүлэгч багшид байх заах арга зүйн зөвлөмжүүдээс:
  1. Тухайн цэцэрлэгийн жилийн ажлын зорилго ба үндсэн чиглэл.
  2. Хүмүүжүүлэгч багш нарын хэрэглэх хөтөлбөр ба хүмүүжил сургалтын заах арга зүй ба технологийн жагсаалт /заах заргачтай хамтран боловсруулсан/
  3. Заах аргагчийн боловсруулсан үлгэр жишээ төлөвлөгөөнүүд ба үлгэр жишээ өдрийн үйл ажиллагааны төлөвлөгөө ба бусад гарын авлага.
  4. Хөтөлбөрийн дагуу хэтийн төлөвлөгөөнүүд /жилийн сарын/
  5. Хөтөлбөрийн үндсэн хэсгийн дагуу хянах материал
  6. Орон нутагт болох багш нарын сургалтын хуваарь / курс, семинар, заах аргын нэгдлийн ажил г.м./
  7. Заах арга зүйн ном гарын авлагууд.
Төлөвлөлтийн үед хийдэг гол алдаанууд:
  • Хүмүүжүүлэгч багш нар төлөвлөлтийн талаар маш их сонирхдог. Хүмүүжил сургалтын төлөвлөгөө хийхэд хүмүүжүүлэгч багшид нэлээд хүнд асуудал тулгардаг. Төлөвлөгөө хийхэд хүүхдийн хөгжлийн онцлог, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрийн агуулгыг /манайд агуулга бараг жил бүр өөрчилдөг учраас/ боловсруулхад оршин сууж байгаа орчноо сайн мэдэх, хүүхэд хүмүүжүүлэх арга, харилцааны арга зүй, заах арга барил, үйл ажиллагаа явуулах шинэ технологийг хүмүүжүүлэгч багшаас шаардана.
  • Хүмүүжил сургалтын үйл явцыг цэцэрлэгт үр дүнтэй явуулахад төлөвлөлтийг тодорхой чанартай хийснээс шалтгаална.
  • Олон янзын төлөвлөлтийг шинжилж үзээд, өнөөдөр хүүхдийн цэцэрлэгт хүмүүжил сургалтын ямар төлөвлөгөө хэрэгтэйг авч үзэх шаардлагатай .
  • Төлөвлөгөө нь ирээдүйг судалж түүний үйл ажиллагаа төсөл төлөвлөгөө гаргахад үйл ажиллагааны үндсэн зорилго, түүнийг хэрэгжүүлэх дүрэм, заавар, дэс дараалал, гарах үр дүнг төсөөлөхөд төлөвлөгөө чухал.
Хүүхдийн хүмүүжил сургалт, үйл ажиллагааны агуулгын үндэс нь төлөвлөлт юм.
  1. Төлөвлөгөө нь хүмүүжүүлэгч багшийн хөдөлмөрийг тодорхой зорилготой, зохион байгуулалттай болгоно, зүгээр урсгалаар үйл ажиллагааг явуулахаас урьдчилан сэргийлэн, хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаанаас холдуулж жижиг сажиг хэрэгцээгүй үр дүнгүй цаг өнгөрөөхөөс хамгаална.
  2. Төлөвлөгөө гэдэг бол зорилготой ажиллахад хэрэгтэй зүйл. Үүнд:
  • Бүтэн жилийн хөтөлбөрийг дэс дараатай хэрэгжүүлэх.
  • Тухайн материалыг цаг хугацаанд нь бататгах.
  • Ачааллыг буулгах.
  • Ярахаас хамгаална.
  • Заах арга барилаа урьдчилан сонгон боловсруулна.
  • Хүмүүжил сургалтын зорилгыг тодорхой болгоно.
  • Төлөвлөгөөний дагуу хүмүүжүүлэгч багш өнөөдөр юу хийх вэ, ямар үзүүлэн хэрэгсэл хэрэгтэйг мэдэх болно.
Ажлаа зөв төлөвлөн гэдэг бол ажлыг тодорхой болгох,бэрхшээлийг урьдчилан мэдэх, цаг хэмнэх, хариуцлагаа дээшлүүлэх, ажлыг хөнгөвчлөн . Төлөвлөгөөг чанартай хийхэд хүмүүжүүлэгч багш хөдөлбөрөө сайн мэдэх, өөрийн бүлгийн хүүхэд болгоныг танин мэдэх хамгийн чухал, хүүхэд нэг бүрийн хөгжлийн онцлогийг сайн ажиглаж мэдэх болно.
Төлөвлөгөө хийхэд заах арга барил, сургалтын материал, гарын авлага заах аргын номоо ашиглана.
Өдөр тутмын /календарийн/ үйл ажиллагааны төлөвлөгөөг жилийн ажлын төлөвлөгөө, хэтийн төлөвлөгөө ба хүүхэд дээр хийсэн судалгаа ажиглалт, үр дүн, эцэг эхийн санал хүсэлтийг үндэслэн суурь болгоно.
Төлөвлөгөөг хүмүүжүүлэгч багш өөрөө боловсруулж хийх ёстой. Түүнээс бэлэн хүний хийсэн зүйлийг буулган авах биш, өөрийн ажиглалт, эзэмшсэн мэдсэн онол дээр, хүүхэд нэг бүрийн онцлог дээр түшиглэн ажлаа төлөвлөнө.
Ямар ч төлөвлөгөөний үндэс нь дараах зарчмыг баримтална. Үүнд:
  • Сурган хүмүүжүүлэх нөхцөл, бүлгийн хүүхдийн нас зүйн онцлог, хүүхдийн хөгжлийн төвшинг харгалзана.
  • Хүмүүжил ба хөгжүүлэх сургалтын үйл явцыг харилцан холбоотой байна.
  • Хүмүүжлийн ажил нь тогтмол, дэс дараатай, хугацаатай байна.

Хүүхдийн цэцэрлэгийн ажилтай танилцах явцад хүмүүжүүлэгч багшийн календарийн төлөвлөгөөнд дараах алдаа гаргадаг. Үүнд:
  • Хүмүүжүүлэгч багшийн гол баримт болох төлөвлөгөө байхгүй .
  • Төлөвлөгөө нь ачаалал ихтэй.
  • Хугацаа байхгүй.
  • Хичээлийн хуваарьтай боловч багш хүүхэдтэй хамтран ажиллах, хүүхэд бие дааж хийх зүйл байхгүй.
  • Олон үйл ажиллагаа нь хоорондоо уялдаа холбоогүй /тоглоом-хөдөлмөр-сургалт г.м./,
  • Хөтөлбөрийн дагуу орох ёстой зүйлийг оруулаагүй байх / жишээ нь уран зохиолтой танилцуулах, зугаалга, хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлгөөнт тоглоом г.м. /,
  • Өдөр тутмын төлөвлөгөө нь хэтийн төлөвлөгөө мэт төлөвлөсөн байх,
  • Өдрийн дэглэмийг хэн хэн гүйцэтгэхийг бичээгүй байх,
  • Ашигласан гарын авлага ном хэвлэлийн жагсаалт байхгүй
  • Хүүхэдтэйгээ ганцаарчлан ажиллах зүйл ороогүй байх зэрэг алдаа байдаг.

Өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах технологи .
Өдрийн дэглэмийн дагуу эхлэх: өглөө, өдөр, орой зэргийг нэг өдрийн , нэг буюу хоёр долоо хоногоор төлөвлөх / хүмүүжүүлэгч багшийн санаачлалаар/.
  • Төлөвлөгөө нь цэвэр,нямбай хийх шаардлагатай, энэ бол тухайн цэцэрлэгийн гол баримт.
  • Хүүхдийн бие бялдар, сэтгэхүй, сэтгэл хөдлөлийн ачааллын харьцааг зөв тогтоох.
  • Гарын авлага заах аргачлал тодорхой хэн гэдэг хүний ном гарын авлага ашигласан тухай байх.
  • Бүх төрлийн үйл ажиллагааг тусгасан байх.
  • Хөгжүүлэх тоглоом, зугаалга ба хүүхдийг чийрэгжүүлэх үйл ажиллагаа, хөдөлгөөнт тоглоом, харилцан яриа, хамт олны хийсэн судалгаа эрэл хайгуул, үзүүлэн таниулах ба ярианы арга барил зэргийг харгалзсан байх.

Хүүхэдтэй ажиллах хүмүүжил сургалтын төлөвлөлтийн зарчмууд :

  • Хүүхдийн дунд зохиож байгаа хүмүүжил сургалтын ачаалал тохирсон байна. Хэт их мэдээллээр цэнэглэх хэрэггүй. Хөтөлбөрөө / стандарт,цөм хөтөлбөр гм./ баримтална.
  • Өдрийн дэглэмийн онцлогийг харах, эрүүл ахуйн шаардлагын дагуу дэс дараатай, тодорхой хугацааг баримтлан төлөвлөнө.
  • Орон нутгийн онцлогийг харгалзана /цаг уур, байгалийн нөхцөл байдал/.
  • Улирал ба цаг агаарын байдлыг харгалзана.
  • Төлөвлөгөөнд зохион байгуулалттай үйл ажиллагаа ба хүүхдийн бие дааж хийх үйл ажиллагааг харгалзана.
  • Хүүхдийн чөлөөт бие даах үйл ажиллагаа өдөрт 40% эзлэх, өдөрт цаг агаарын байдлыг харгалзан хүүхэд 3-4 цаг гадаа агаарт байх, чөлөөт тоглоом онд цаг гаргана.
  • Долоо хоногт хүүхдийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарч байгааг тэмдэглэнэ.
  • Хүүхдийн хөгжилд ямар өөрчлөлт гарч байгааг судалж тэмдэглэнэ /судалгаа хөтөлсөн байх/. Хүүхэд нэг бүртэй ажиллах ба түүний үр дүнг бичнэ. Манай одоогийн нөхцөлд стандартаас илүү олон хүүхдийг хамрахад хүнд учраас өдөр бүр 4-5 хүүхэд дээр судалж ажиллана.
  • Хүмүүжүүлэх, хөгжүүлэх, сургах үйл явцыг хооронд нь холбоотой явуулахаар төлөвлөнө. Хүмүүжлийн дадал олгохыг нэг дүгээрт тавих хэрэгтэй. Хүмүүжлийн дадал хэвшлийг 5 наснаас өмнө олговол тэр нь хэвшил болно гэж оросын сурган хүмүүжүүлэгч Макаренко болон олон орны эрдэмтэд зөвлөж байсныг санана.
  • Хүмүүжлийн үйл ажиллагааг дэс дараатай олон удаагийн давталттай тогтмол явуулана.
  • Хүүхдийн сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх үйл ажиллагааг долоо хоногоор төлөвлөнө.
  • Төлөвлөгөөг хийхдээ бусад багш, хүмүүсийг оролцуулсан байдлаар хийнэ /өөр бүлгийн багш, дуу хөгжмийн, биеийн тамирын багш, эмч, эрхлэгч, арга зүйч, эцэг эх г.м./.
Мэргэжлийн, ахмад багш нараас зөвлөгөөн авч байна.
  • Хүүхдийн бие дааж хийх үйл ажиллагааг оруулсан байна.
  • Төлөвлөгөөг цэцэрлэгийн жилийн ажлын төлөвлөгөөг харгалзана.
  • Эцэг эхийн дунд зохиох ажлыг төлөвлөгөөнд тусгана.
Эцэг эхтэй ажиллах төлөвлөгөө.
Эцэг эхтэй ажиллах ажлын агуулгыг долоо хоног буюу сараар төлөвлөнө. Хэдийд ямар хугацаатай, ямар ажлыг бүлгийн эцэг эхэд, нийт цэцэрлэгийн хэмжээнд ямар арга хэмжээ явуулахыг төлөвлөнө.
Төлөвлөгөөнд зөвхөн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багшаас гадна мэргэжлийн хүмүүсийг урих талаар төлөвлөсөн байна. Эцэг эхийн дунд зохиох ажлыг олон хэлбэрээр явуулж болно. Үүнд:
  • Эцэг эхийн хурал
  • Консультац зөвлөгөө өгөх /ганцаарчилсан ба бүлгээр/
  • Семинар дадлагын ажил
  • Сэдэвт үзэсгэлэн гаргах
  • Эцэг эхтэй үе үе ярилцлага зохиох
  • Эцэг эхийн сонирхлын дагуу бүлэг зохион байгуулах
  • Хамтарсан баяр зохион байгуулах
  • Хөгжөөнт арга хэмжээ ба сонирхолтой цаг өнгөрөөх
  • Анкетаар судалгаа явуулах
  • Эцэг эхийн цуглаан хийж сонирхолтой цаг өнгөрөөх
  • Экскурс зохиох
  • Аялал зохиох
  • Цэцэрлэгийн бүлгүүд нийгмийн тустай үйл ажиллагаа зохиох

Эцэг эхийн ажлын төлөвлөгөөг цэцэрлэгийн жилийн ажлын төлөвлөгөөний зорилттой уялдуулах.
Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын үйл ажиллагааг явуулахад анхаарах асуудлууд. /үлгэрчилсэн байдлаар гаргав/
Долоо хоногийн хүмүүжил сургалтын үйл ажиллагааны хуваарийг эрүүл ахуйн дүрэм заавар, сургуулийн өмнөх насны онцлог, бага насны хүүхэд мэдлэг чадварыг хүлээж авах чадварыг харгалзан хүмүүжил сургалтын хөтөлбөрийг сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын онолын шаардлагыг баримтлан гаргана. Үүнд:
  • Яслийн / 1-2 нас/ бүлэгт долоо хоногт 6 хичээл буюу үйл ажиллагаа, илүү оруулахгүй, хичээл буюу үйл ажиллагааны хугацаа 8 – 10 минут, нэг хичээл буюу үйл ажиллагааг өглөө, 2 дахь хичээл буюу үйл ажиллагааг үдээс хойш, 5- 8 хүүхэдтэй хичээллэнэ.
  • Цэцэрлэгийн бага / 2-3 нас/ бүлэгт долоо хоногт 8 хичээл буюу үйл ажиллагаа.
  • Дунд /3-4 нас/ бүлэгт долоо хоногт 11 хичээл буюу үйл ажиллагаа.
  • Ахлах / 4-5 нас/бүлэгт долоо хоногт 13 хичээл буюу үйл ажиллагаа.
  • Сургуульд бэлтгэх / 5-6 нас /бүлэгт долоо хоногт 15 хичээл буюу үйл ажиллагаа тус тус орно.

Эрүүлжүүлэх – биеийн тамирын хичээл буюу үйл ажиллагаа нь бүх хичээл буюу үйл ажиллагааны 50% хувийг эзэлнэ. Хүүхдийг удаан хугацаагаар суулгахгүй, байнга биеийн чилээ гаргах дасгал хийнэ. Бүх төрлийн хичээл үйл ажиллагаа /орчинтой танилцуулах ба хэл ярианы , математикийн, дүрслэх урлагийн, биеийн тамирын, дуу хөгжмийн, хөгжөөн баясах үйл ажиллагааны үед/ хооронд чилээ гаргах дасгалыг тоглоомын аргаар явуулна.
  • Сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэх шаардлагын дагуу хүмүүжил сургалтын хугацаа / өглөө буюу үдээс хойш / тэдгээрийн дэс дараалал /өглөө эхлээд ямар хичээл үйл ажиллагаа, дараа нь ямар хичээл үйл ажиллагаа /, яаж оруулах, хүүхдийн сэтгэхүй оюуныг хөгжүүлэх үйл ажиллагааг хөдөлгөөнтэй яаж хослуулан оруулах зэрэг харгалзан шаардлагыг биелүүлнэ. Чилээ гаргах дасгалд мөр, нуруу, бүсэлхийн дасгал, тонгойх, цээжээ эргүүлэх,үсрэлт, бөмбөг, бөмбөлөгтэй дасгал, гар хурууны дасгалуудыг хийнэ.

Хүүхэд багшийн хамтарсан үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөнд өглөөний хэсэг, зугаалга, оройн хэсгээс бүтнэ. Хүмүүжил сургалтын үед хүмүүжүүлэгч багш өөрөө заавал оролцож бэлтгэлийг хангана. Хүмүүжүүлэгч багш зарим хичээл үйл ажиллагааг бататгах, тодруулах, ойлгуулах, зарим чадварыг нь гүнзгийрүүлж өгнө. Үүнээс гадна өдөрт, долоо хоногт, сардаа хэвшил болгох зүйлийг тогтмол явуулдаг байна. Үүнд:
  • Хүүхэдтэй ганцаарчлан яриа үүсгэнэ.
  • Гадаа, бүлэгтээ хамтарсан хөдөлгөөн хийнэ.
  • Хүүхдийн уран зохиолоос уншиж өгөх, цээжлүүлэх, өгүүллэг, үлгэр ярьж өгнө.
  • Сургах тоглоом, хөдөлгөөнт тоглоом, хөгжүүлэх тоглоомоор тоглоно.
  • Бүтээлч, сэдэвт тоглоомоор тоглоно.
  • Ажиглалт /гадаа ба бүлэгтээ/ явуулна.
  • Сэтгэл зүйн дасгал, бясалгал хийх, театрт үзвэр үзнэ.
  • Хөдөлмөр /бүх төрлийн/ хийнэ.
  • Урлаг уран сайхан бүтээлч үйл ажиллагаа явуулна.
  • Хөгжим сонсгоно, дуу дуулна.
  • 5 минутын мэдлэг олгоно.
Үүнээс гадна зарим үед нэмэгдэл үйл ажиллагаа орж ирэхэд мөн түүнийг оруулна. Энэ үед бүх үйл ажиллагааг хүүхэдтэй хамтран өгөөжтэй, богино хугацаанд явуулна.
Өдрийн дэглэмийн дагуу явуулах үйл ажиллагааг бичиж хэрэгжүүлнэ. Үүнд: өглөө, зугаалга, үдээс хойш гэж бичнэ.
Өглөөний үйл ажиллагаанд:
  • Тоглоомын үйл ажиллагаа
  • Хүүхэдтэй харилцан ярилцах
  • Зураг юмсыг танилцуулах,харуулах
  • Нийгмийн амьдралын үзэгдэл ба байгалийн үзэгдлийг богино хугацаанд ажиглуулах.

Өглөөний цаг гэдэг нь тайван байх. Хүүхдийг аажим цэцэрлэгийн үйл ажиллагаанд оруулах, сэргэлэн цовоо сэтгэл санааг нь тайван байх. Энэ үед хүүхдийн сэтгэл хөдлөлийг сэргээсэн гимнастик дасгал оруулах нь чухал. Энэ үйл ажиллагааг жижиг бүлгээр хийх буюу ганцаарчилсан дасгал байна. Хэрэв нийт хүүхдийг хамарсан дасгал нь тойрон бүжиг дуутай байвал тохиромжтой.
Өглөөний дэглэмд хүмүүжүүлэгч багш хүүхэд нэг бүртэй ярилцахад тохиромжтой Энэ цагт хүүхдийн дунд янз бүрийн үйл ажиллагаанд татан оролцуулах нөхцөл боломжтой байдаг. Хүүхдийн сонирхол, бие дааж үйл хийх, сонголт хийх нөхцөл боломж байх хэрэгтэй. Хүүхэдтэй ажиллахдаа хэн гэдэг хүүхдэд илүү анхаарал тавихыг тэмдэглэн авна.
Хүүхдийн санаачлалаар буюу урьдчилан ямар сэдвээр ганцаарчилж эсвэл бүлэг хүүхэдтэй богино хэмжээний ярилцлагыг төлөвлөнө. Бага дунд бүлгийн хүүхэдтэй тэдний ойролцоо байгаа ах дүү гэр бүлийн /ээж, аав, эмээ, өвөө г.м./ гишүүдийн тухай, хүүхдийн эргэн тойронд байгаа /тоглоом, ном, байгалийн үзэгдэл зэрэг/ богино хэмжээний ярилцлага зохиохоор өдөр тутмын төлөвлөгөөнд тусгана. Ахлах бэлтгэл бүлгийн хүүхэдтэй дээрх сэдвээс гадна зураг харж ярилцах, улирлын тухай, тэжээвэр ба зэрлэг амьтдын тухай, төрсөн хот аймаг, сум нутгийн тухай зэргийг төлөвлөж оруулна.
Өглөөний цагт хүүхдийн оюуны ачаалал ихтэй үйл ажиллагаа явуулбал дараа нь биеийн чилээ гаргах хөдөлгөөнтэй үйл ажиллагаа оруулахаар төлөвлөнө. Хэрэв өглөө хөдөлгөөнтэй үйл ажиллагаа орсон бол заавал тайван үйл ажиллагаа оруулна.
Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг харгалзан өглөөний дэглэмд дараах хэмжээний үйл ажиллагаа оруулна. Үүнд:
  • Бага дунд бүлэгт өглөө 3 – 4 төрлийн үйл ажиллагаа төлөвлөнө.
  • Ахлах бэлтгэл бүлэгт 4 – 5 төрлийн үйл ажиллагаа төлөвлөнө.

Хүүхдийн цэцэрлэгт зугаалгыг хэрхэн төлөвлөх вэ ?
Олон улсын стандартаар ямар ч улиралд цэцэрлэгийн өдрийн дэглэмд бүлэг тус бүр өдөрт 2 удаа зугаалга /салхинд агаарт гарна/ заавал төлөвлөж оруулдаг журамтай. Өнөөдөр Монголын нөхцөлд 1 удаа хүүхдийг агаарт гарган гэж төлөвлөдөг боловч үүнийг ч хэрэгжүүлэхгүй байгаа. Зугаалгыг өдөр ба оройн цагт явуулах нь өглөө, өдөр хүмүүжил сургалт хөгжүүлэх үйл ажиллагааны дараа, хөдөлгөөний сааталд орсон нөхцөлд хүүхдэд эрүүл агаараар амьсгалах ялангуяа битүү халуун өрөөнөөс гарч гүйх харайх, тоглох аргаар эрч хүчээ сэлбэх зорилготой.
Зугаалга нь өөрийн гэсэн бүтэцтэй, зохион байгуулалтай байна. Үүнд:
  • Хэрэв хүүхэд биеийн тамирын болон дуу хөгжмийн зэрэг хөдөлгөөнтэй үйл ажиллагаа явуулсан нөхцөлд зугаалгыг ажиглалтаар эхэлнэ.
  • Хэрэв оюуны ачаалалтай үйл ажиллагаа /хэл яриа, ном зохиол унших, дүрслэх урлаг / явагдсан нөхцөлд зугаалгыг хөдөлгөөнтэй үйл ажиллагаагаар эхэлнэ.
Зугаалга нь дотроо ажиглалт, хөдөлмөр, хөдөлгөөнт тоглоомоос бүтнэ.
Ажиглалт. Ажиглалт гэдэг нь хүүхдийн орчинд байгаа бодит зүйлтэй танилцуулж хүүхдийн танин мэдэх хүрээг өргөтгөнө. Энэ үйл ажиллагааг үдээс өмнө өдөр бүр зугаалга дээр явуулна. Ахлах бүлгийн хөтөлбөрт байгаль орчинтой танилцуулах, экологийн хүмүүжил олгох талаар нэлээд гүнзгий мэдлэг өгөхөөр оруулсан тул хоёр ажиглалт явуулж болно. Энэ үед иж бүрэн хүмүүжил сургалтын үйл ажиллагааны нэг хэсэг нь зугаалгаар үргэлжлүүлж 10 -15 минут хугацаатай / шуудан цахилгаан холбоо дээр очиж үзэх, хичээлийн хэрэгсэл худалдаж байгаа дэлгүүрт, ногооны дэлгүүр зах/ байна.
Ажиглалтыг төлөвлөхдөө цаг агаар, улирлыг харгалзана. Ажиглалтыг богино хугацааны ба урт хугацааны гэж төлөвлөнө. Ажиглалтын явцад хүмүүжүүлэгч багшийн болон эцэг эх, хүүхдийн санаачлаг аар ажиглалтыг явуулдаг. Жишээ нь: гоо сайхан, ёс суртахууны талаас нь, оюун ухааныг нь хөгжүүлэх, орчинд сонирхлыг нь төлөвшүүлэх, танин мэдүүлэх чиглэлтэй байна. Ийм байдлаар ажиглалтыг нь явуулбал хүүхдэд олон талын ойлголтыг өгөх болно.
Ажиглалтын төрлүүд. Үүнд:
  • Орчноо ажиглах /амьгүй зүйл дээр/ Анхаарах зүйл гэвэл 3 наснаас доош хүүхдээр тэнгэр ажиглуулахгүй ! Энэ насны хүүхэд тэнцвэр алдаж унана.
  • Амьд байгаль ажиглах /цэцэг ,мод, бут цэцэг өвс ногоо зэрэг/.
  • Унаа хөсөг ажиглах. Бага дунд бүлгийн хүүхдийг хашаан дотроос ажиглуулна. Ахлах бэлтгэл бүлгийн хүүхдийг хашаанаас гадагш гарч замын хөдөлгөөний дүрэмтэй танилцуулна.
  • Амьтан ажиглуулах /морь, үхэр тугал, ямаа ишиг, хонь хурга, нохой гөлөг , шувуу ,муур зэрэг /Аюул ослоос хүүхдийг хамгаалах талаар анхаарах/ байна.
  • Хүмүүсийн хөдөлмөрөөс ажиглуулах. Цэцэрлэгийн хашаанд ургамал, хог цэвэрлэж байгаа, гудамжинд хүмүүс явган хүний зам зэргийг цэвэрлэж байгаа, мал сааж байгаа , төл арчилж байгаа, малд өвс өгч байгаа зэргийг ажиглуулж тайлбарлаж өгнө. Дунд бүлгээс эхлэн гадагш гарч хүмүүсийн хөдөлмөрийг ажиглуулна.

Зугаалгын үед ямар нэгэн ажиглалттай холбоотой уран зохиолоос ашиглана. Үүнд: шүлэг, зүйр цэцэн үгс, оньсого, харьцуулалт ,тодорхойлсон үгсийг ашиглана. Сард ажиглалтыг хослуулан 4 удаа дараах байдлаар төлөвлөнө. Үүнд:
1 дүгээр долоо хоногт – байгалийн үзэгдэлтэй танилцуулах / зорилготой зугаалга/ экскурс зохионо.
2 дугаар долоо хоногт- ахуйн зүйлийг танилцуулах / зорилготой ажиглалт/.
3 дугаар долоо хоногт – бүлэгт байгаа ургамал цэцэг зэргийг ажиглан харьцуулан танилцуулна.
4 дүгээр долоо хоногт – нийгмийн амьдралаас, хүмүүсийн хөдөлмөрийг танилцуулах ба ажиглах /ойролцоо байгаа дэлгүүр, сургууль, оёдлын газар, хоолны газар зэрэг газарт очиж үзэх/. Үүнийг зөвхөн дунд, ахлах ба бэлтгэл бүлгийн хүүхэдтэй явна.
Өдөр бүр зугаалгыг зохион явуулахдаа цаг агаарын байдал, хүүхдийн нас зүйн онцлогийг харгалзахаас гадна хүмүүжлийн үйл ажиллагааг аль болох тайван, дэс дараатай, хүүхдийн хөдөлгөөнийг зөв хуваарилах зэрэг дараах бүтэцтэй байна. Үүнд:
  • Тайван, бие даасан үйл ажиллагаа / ажиглалт, тоглох/ байна.
  • Дараа нь спортын төрлийн хөдөлгөөнт тоглоом, зугаа наадам.
  • Хөдөлмөрийн үйл ажиллагаа /тоглоомын талбай, ногоо жимсний талбайд/ зэрэг тус бүрийг дэс дараатай төлөвлөж явуулна.
Зугаалгыг зөв зохион явуулах нь хүүхэд нийгмийн амьдрал, хүмүүсийн хөдөлмөр, орчинтой танилцах мөн эрүүлжих, хөдөлгөөний саатлаас гарахад маш их үүргийг гүйцэтгэнэ.
Зугаалгын явцад хөдөлгөөнт үйл ажиллагаа нь 60-70% хувийг эзлэн. Зугаалгаар зохиож байгаа үйл ажиллагааг зөв төлөвлөх шаардлагатай.

Үргэлжлэл ... (2-р хэсэг)

No comments: