Хоёр сартай болоход ээж нар бүдэг бадаг юмыг санадаг. Энэ нь ээж нь нойр муутай байсных юм. Хүүхэд нь бага унтаж шөнө олон дахин босож хөхүүлэх дахин унтуулах гээд ээж нь нойр муутай байдаг. Эхний үед хүүхэд хөхсөн сүүгээ боловсруулахад ээжийн фермент нь тусалдаг. Амьдралын 3 дахь долоо хоног өнгөрмөгц байгалийн жам ёсоор “за ходоод минь чи бие дааж ажил” гэж хүүхдийн ходоод сүүг өөрөө боловсруулж эхэлнэ. Гэхдээ хүүхдийн ходоод зарим нь бие дааж боловсруулж чадахгүй. Зарим хүүхдийн гэдэс нь хий дүүрч тэр хөлөө атриулан уйлж ээжийгээ дуудна. Энэ эвгүй байдлаас гарахын тулд зарим хүүхдийн гэдсэнд нь шар тос түрхэж дулаан жин тавьж хийг нь гаргана, зарим нь ээжийн гэдсэн дээр гэдсээр нь хэвтүүлж туслан, зарим нь нарийн гуурсаар хийг нь гарган, зарим нь өвс тан уулгаж хийг гаргах олон аргыг хэрэглэгдэг байна. Энэ үед ээж нь тэвчээртэй байхыг санах хэрэгтэй. Гурван сарын сүүлчээр хүүхдийн гэдэсний асуудал хэвийн болж тайвширна.
2 сартай хүүхэд юу хийж чадах вэ
- Гар хөлөө идэвхтэй хөдөлгөнө. Ээж нь хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, усанд оруулах унтуулах гээд байнгын завгүй байсаар нялх хүүхэд маш түргэн өсөж байгааг анзаардаггүй байна.
- Тэр зөвхөн гараа атгаад байдаггүй харин гараа илүү их хөдөлгөдөг. Ялангуяа уйлахдаа гараа бүүр ч их хөдөлгөн. Тайван сайхан зантай байхад гар хөлийн хөдөлгөөн ихсэж “ зугаалж байгаа юм шиг” байна.
- Дуу чимээнд хариу үйлдэл үзүүлнэ. Хаалга чанга хаах, хүчтэй чимээ сонсмогц орон дотор байгаа хүүхэд цочиж толгойгоо чимээ гарсан тал руу эргүүлнэ. Шоржгонуур тоглоомын чимээгээр дагаж харна. Та хүүхэд рүү хандаж ярихад тэр анхааралтай сонсож таныг харна. Хэрэв та хүүхдээ энхрийлэн харж” Миний хайртай, ухаантай хонгорхон охиныг минь, бид бүгдээрээ чамдаа хайртай шүү” хэлэхэд охин чинь инээмсэглэнэ.
- Тоглоом ба хүмүүсийг сонирхоно. Нэг сарын сүүлээр хөөрхөн үр чинь ээжийн нүүрийг маш сонирхож харна. Өмнө тодорхой бус байдлаар харж байсан бол одоо хамгийн хайртай, хамгийн эелдэг ээжийн нүдийг ялгаж харах болно. Ээжийн өмссөн хувцасны хээг сонирхож харна. Түүнд харуулахын тулд ээж нь том тод хээтэй хувцас өмсөх хэрэгтэй. Хүүхдийн орны дээр тоглоомууд заавал өлгөнө. Тоглоомыг хүүхдийн цээжний харалдаа 50-70 см-ийн өндөрт өлгөнө.
- Баяр талархлаа илэрхийлж эхэлнэ. Энэ хэн бэ, хэн ирэв ээ? Ээж үү! Хайртай ээжийгээ ирэхээр хүүхэд баярлаж жаргалтай хан инээмсэглэн хөл гараа маш идэвхтэй хөдөлгөн угтаж авна. Үүнээс илүү ямар жаргал байх билээ.
- Дуу чимээ гаргаж “ ярьж”эхэлнэ. Хүүхэд унтахгүй маш их сэтгэл хөдлөлтэй сайхан цаг ирдэг. Ээж нь юм хийж байхад хүүхэд орон дээр буюу орон дотроо “гх-гх”, гы-гы”,” гу-гу”, “агх-агх” гуагалах дуу чимээ гаргаж “ “Ээжээ ! Чи надтай яриач дээ. Би чамтай яримаар байна” гэж ээжийгээ дуудаж байгаа нь тэр.
- Толгойгоо дээш нь өргөж барьж эхэлнэ. Та хүүхдээ гэдсэн дээр нь хэвтүүлэх дасгал хийхээ битгий мартаарай . Ингээд “өсвөрийн биеийн тамирчин”-ий хүзүүний булчин хөгжиж эхэлнэ. 2 сарын сүүлээр гэдсэн дээрээ хэвтсэн хүүхэд 10 сек. ба түүнээс удаан хугацаатай толгойгоо дээш нь өргөж барина.
No comments:
Post a Comment