2010-12-03

Нэгээс хоёр нас хүртэлх хүүхдийн сэтгэл зүйн онцлог.

  • Нэг үйл ажиллагаандаа 15 минут зарцуулна, “болохгүй” гэдэг үгийн утгыг эзэмшиж эхэлнэ.
  • Юм түшиж  заримдаа чөлөөтэй  бие дааж явж эхэлнэ. Зарим үед хүүхэд  1 нас 2 сартай ч  явж магадгүй үүнээс эцэг эх сандрах хэрэггүй. 
  • Энэ наснаас эхэлж хүмүүстэй дотно байх хүсэл эрмэлзэл бий болж ахмадтай харьцахдаа сэтгэл нь их хөдөлнө, баярлана. Хүнийг харахгүйгээр юмыг барьж авахыг оролдоно, ахмад хүмүүсийн хөдөлгөөнийг дуурайж хийнэ.
  • Тоглоомоо гартаа барьж аваад хүүхэд маш их баярлаж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ. Өөртөө байгаа  тоглоом бусад зүйлээ сэгсрэх, цохих, унагах, шидэх, угсрах, сугалж авах, савны тагийг нээх, шоонуудыг давхарлан тавих зэргээр  үйлдлийг судалж сонирхоно. Зарим зүйлийг амандаа хийж долоох байдлаар судлана. Олон үг ойлгоно. 
  • Нэг насаас өмнө хүүхэд баярлахдаа сэтгэл нь хөөрч гуагалж, шулганаж байсан бол одоо “аав, ээж, эмээ, ав, өг, яв, май” зэрэг  8-14 идэвхтэй үгийг ашиглана ярьж, хэл яриа нь хөгжих анхны  суурь тавигдана.    
  • Энэ насанд  хүүхдийн идэвхтэй үгийн сан хурдан нэмэгдэж 30-40-д хүрсэн байдаг тул   хүний хэлж байгаа үгийг ойлгож, хүнтэй  чөлөөтэй ярьж эхэлнэ. 
  • Хүүхэд  чөлөөтэй сайн явдаг,  хоолны үед бие дааж халбагаа барьж хоол идэхийг оролдох ба зураг дээрх юмыг таньж заана, хүний яриаг ойлгоно. Энэ насанд хүүхэд  “Энэ юу вэ?”, “Энэ хэн бэ?” гэсэн асуулт нь үндсэн асуулт болно. 
  • Хүүхэд өөртэй нь хамт тоглохыг хүсдэг.  
  • Зарим юмсын хэмжээ, хэлбэр дүрсийн ялгааг мэддэг.
  • Юм түшиж тойрч явж орчинтой танилцана. 
  • Таны анхаарлыг өөртөө татана. 
  • Дур хүсэл уур уцаараа илэрхийлэнэ. Энэ насыг шилжилтийн нас гэнэ. Хүүхэд бие даах гэж уур уцаарлана. Энэ насанд хүүхэд юм болгонд хүрэх гэж оролдоно тэр үед  эцэг эх болохгүй зүйлийг нь хурааж авах буюу “болохгүй”, “үгүй”  гэдэг үгийг  хэлэхэд хүүхэд  эсрэг босно. Энэ насандаа эсэргүүцлээ чанга хашхирах,  газар дээр унана, хөл гараараа шалаа цохино. Энэ бүгд гэр бүлийн харилцаа хүмүүжлээс шалтгаална. Эцэг эх  хязгаарлагдмал орчинд хүүхдээ эрх чөлөөтэй байлгах, өөрсдөө тэсвэртэй байхыг хичээ.
  • Хүүхэд өөрийн амжилтад баярлана.


Эцэг эх хүүхдийнхээ онцлогийг мэдэж авсны дараа та хүүхдээ хөгжүүлэх цаашид хүн болгоход энэ насаас юуг анхаар ч ажиллах вэ. Үүнд: доорх зорилго тавьж ажиллах нь чухал.

  • Хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, түүний биеийг чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлнэ.
  • Бие дааж өөрийгөө үйлчлэх ба цэвэр нямбай дадал хэвшил суулгана.
  • Ойр орчинтой хүүхдийг танилцуулах.
  • Хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх ба зарим үгийг хүүхдэд тайлбарлаж өгнө.
  • Зарим юмсын шинж чанарыг танилцуулж нэрлүүлж сургана.
  • Асуултад хариу өгч сургана.
  • Хүүхдийн хүртэхүй, сэтгэхүй, анхаарал, ой тогтоолтыг хөгжүүлэх.
  • Тоглоом юмстай харьцаж сургах.
  • Гоо сайхны хүртэхүйг хөгжүүлэх.
  • Хүнтэй мэндлэх, баярласнаа илэрхийлэх, ахмад хүмүүсийн хүсэлтийг биелүүлэх, салах ёслолоо илэрхийлж сургах.
  • Амьтан ургамлыг хайрлаж зөв харьцаж сургах.
  • Дуу хөгжим сонсгох,  сонирхолтой болгох, дуу хөгжим  сонсоод баярлаж байгааг дэмжих зэрэг  эцэг эх  хүүхдээ хөгжүүлэх нь зүйтэй. 
Post a Comment