2009-10-29

Хүүхдийн сэтгэл зүй

(Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогууд.)
Хүүхдийг хэвлийд байхаас эхлэн хөгжүүлэх нь чухал байна. Хэвлийд байгаа хүүхдийн тархи нь хязгааргүй их хөгжих бэлтгэлтэй бөгөөд эрүүл мэндийн маш их нөөцтэй. Тэр их нөөц боломжийг нээж өгөхөд ээж нь туслах ёстой. Хэвлийд байгаа хүүхдийн тэр боломжийг нээхэд зөвхөн эхийн дуу хоолой ба бие организм л дадлага болж өгдөг байна. 100 жилийн өмнө эрдэмтэд дөнгөж сая төрсөн хүүхдийн тархины эд эсийн тодорхой хэсэг нь хатангирших байдлыг нотолсон байна. Энэ нь хүүхэдтэйгээ ажиллаагүйгээс болсон байна гэжээ. 1982 онд Японы эрдэмтэд хэвлийд байгаа хүүхэд эхийн дотор гадна болж байгаа бүх юмыг сонсдог, ялангуяа эхийн зүрхний чимээг илүү хүчтэй сонсдог байна.

Эхийн хэвлийд байгаа 4 долоо хоногтой ургийн зүрх нь минутад 145 удаа цохиж байсан нь зүрхний үйл ажиллагааг илэрхийлжээ. 5 долоо хоногтой байхдаа юмыг мэдэрч хөдөлж хариу үйлдэл үзүүлж эхэлнэ. Хэвлийд байгаа урагт хүрэхэд ураг нь маш их хөдөлж байсан байна. 8 долоо хоногтойд ургийн тархины эс маш хүчтэй түргэн хөгжиж байсан байна. 12 долоо хоногтой ургийн нүүр нь тодорч, өөрт нь эвгүй болоход нүүрний хөдөлгөөнөөр илэрхийлдэг. 14 долоо хоногтой ураг дуу чимээг мэдэрч эхэлнэ. Энэ нь ярианы бүтцийг ялгаж хариу үйлдэл үзүүлж эхэлдэг байна.

2000 жилийн өмнө Хятадад төрхийн өмнө жирэмсэн эмэгтэйг өдөр бүр олон цагаар дуу дуулуулдаг байжээ. Японд жирэмсэн эмэгтэйг маш гоё газар байлгаж эх ирээдүйн хүүхдэд гоо сайхан ба хөгжмийн боловсрол олгодог. Сүүлийн үед Хойд Европын жирэмсэн эмэгтэйчүүд ардын болон шашны дуунуудыг дуулдаг байна. Полинез улсад одоо ч жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд зориулсан бүжиг зохион явуулах, каллиграфийн эмч Рене Ван де Кар нь 60 жил жирэмсэн эмэгтэйд гараараа гэдсэн дээр дарах, алгадах сэгсрэх хөдөлгөөнийг үгтэй хослуулан 10-20 минут дасгал хийлгэдэг, Францад жирэмсэн эмэгтэйг төрхөд нь нь хорын дууг сонсгож төрүүлдэг Мишель Аденагийн арга зэрэг Малайз, Энэтхэг Шведийн эрдэмтэд хэвлийд байгаа хүүхдийн зүрх цохиж эхэлсэн өдрөөс нь эхлэн туршилт судалгаануудыг хийж хүүхдийг хэвлийд байхдаа хөгжих боломжтой гэдгийг эдгээр эрдэмтэд нотолж өгсөн байна.

Оросын эрдэмтэн М.Л.Лазарев нь хүүхдийг хэвлийд байхад ээж нь тодорхой үе шаттайгаар хүүхдийн мэдрэлийн рефлексийг хөгжүүлж төлөвшүүлэх дасгалыг боловсруулсан байна. Үүнд:

Эхний гурван сард нь ургийг сэргээх үе шат гэж үздэг. Үүнийг дуу хөгжмөөр хөгжүүлэх дасгал хийдэг байна. Үүнд:
1-р сартай ургийг чичирхийлж хөгжүүлэх
2-р сартай ургийн судсыг авиагаар хөгжүүлэх
3-р сартай ургийг авиагаар амьсгалыг хөгжүүлэх
Хоёр дахь гурван сард нь ургийг бэхжүүлж баталгаажуулах үе шат,
4-р сартай ургийг хэмнэлттэй авиагаар хүмүүжүүлэх
5-р сартай ургийн хөдөлгөөнийг авиагаар хүмүүжүүлэх
6-р сартай ургийг хөдөлгөөн, иллэг цохилтыг авиатай хослуулан хүмүүжүүлэх
Гурав дахь гурван сард нь ургийн зарим эрхтний хөгжлийг идэвхжүүлэх үе шат,
7-9 –р сартай ургийг сонсох ба харах эрхтнийг хөгжүүлж хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна.
Иймд хэвлийгээс эхлэн хүүхдийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулснаар хүүхэд төрсний дараа ямар үр дүн гардаг вэ? гэвэл
  • Төрөлхийн хөгжмийн сонсголтой
  • Орчин тойрныг авиагаар зураглан төсөөлөх
  • Төрсний дараа био хэмнэлтэд дасах
  • Хэвлийд байх үеийн үгийн сантай болох
  •  Авиа хөдөлгөөнөөр анхны харилцааны дадалтай
  • Ээжийн дуу хоолойг таних
  • Өнгө ялгах анхны үндэс тавигдана
  • Иллэгийн мэдрэмжтэй
  • Сэтгэхүйн гурван хэв шинжийн анхны төлөвшилттэй. Энэ нь хөгжмийн дуу чимээнд сэтгэл хөдлөх, өнгө ялгах шинэ тоглоомыг өнгөөр нь ялгах чадвартай болсон байна.
  • Бие бялдрын ба сэтгэл хөдлөлөөрөө нэлээд боловсорсон байна
  • Үеийн хүүхдээс хөгжлөөрөө түрүүлнэ
  • Сонирхол анхаарал нэлээд сайн байна
  • Шоог яриа ба ой тогтоолт нь илүү сайн байна
  • Дархлаа сайн байдаг учраас барагтай бол өвдөхгүй
  • Хөгжимд сонсох ба бүжиглэх дуртай
  •  Маш их зураг зурна
  • Сургуульд сайн сурдаг байна.
    Ийм сургалт явуулснаар ээжид нь ямар үр дүн өгдөг вэ гэвэл
    • Сэтгэл санаагаар тайван байна
    • Эрүүл мэнд сайжран
    • Төрөлт хөнгөн явагдана
    •  Хөхний сүү сайжран
    •  Хүүхдээ нарийн сайн мэдэж авна
    • Хүүхдийг төрсний дараа маш хурдан арчлах сувилах ажилдаа идэвхтэй оролцдог гэж эрдэмтэн М.Л.Лазарев бичжээ.

    1 comment: