Д.Цэвэгмид
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 2-р хэсэг)
Үргэлжлжл
Алагдайн гарамгай тамирчинг Амьтан бүхэн магтаж “Ямар мундаг ишиг вэ? Яасан догь ямаа вэ?” гэлцэнэ. Магтаал сайшаал сонсоод Мань Алагдай бүр ч гаарч Хайр чулууг харжигнатал Хад асгыг доргитол Тэв тэв гишгэлнэ Тэнд энд цовхорно. Годон сүүлээ өргөж Гоё ганган зогсоно. Намрын нэгэн өдөр Нармай янгир гөрөөсний Сүргийн наадам болох Сүржин зарлал тархав. | Өчүүхэн гурван ишиг Үүр цүүрээр босож Үс зүсээ янзлан Үзэмж өнгөө засаад, Сайрыг өгсөн цахилсаар Хайрыг бутарган хатирсаар Янгирын наадмын газар Яаран сандран хүрэхэд, Уртын харайлтаас эхлэн Уралдах харвалдах дараалан Янгирын барилдаан хүртэл Янз бүрийн тэмцээн болов. Үргэлжлэнэ -> ... |
No comments:
Post a Comment