2010-02-25

Би 8 сартай боллоо.

Би орчиндоо зохицож сонирхдог боллоо. Би улам “ их ухаантай “ болж байна. Харин ээж минь надаас хараагаа салгахаа болилоо.

8 сартай би юу хийж чадах вэ гэвэл
  • Би том хүмүүсийг дуурайж чадна. Би удаан хугацаагаар сууж, тоглоомоо гараараа барьж ялгана. Ээж аавын зааснаар тоглоом ба бусад зүйлийг эргүүлэх,цохих, дахин дахин тавих, ухаж үзэх, чулуудах, хаяж дуу чимээг сонсох дуртай, зарим миний мэдэхгүй зүйлийг амталж, хазаж, үзнэ. Ээж намайг халбагаар хооллоно, бүүвэйлж үнэсээд унтуулна, харин би хүүхэлдэй, баавгайгаа халбагаар хооллоно, бүүвэйлж үнэсээд унтуулна.
  • Би өөрөө биеэ дааж сууж хэвтэнэ. Би хөдөлгөөнийг итгэлтэй эзэмшиж хийдэг болохоор бага уйлдаг ба ээжээс тусламж гуйхаа больсон. Би яагаад уйлдаг байсан бэ гэвэл би дуртай тоглоом онд хүрч чадахгүй, босож сууж чадахгүй, өөрийн зорилгодоо хүрч чадахгүй тул уйлдаг байсан. Харин одоо уйлах зав байхгүй, өөрийн бодож байгаад хүрэх, авхаалж самбаагаа хөгжүүлж байна.
  • Ээж аав надаа гадаа зугаалах тэрэг, хоолоо идэж суух ширээ сандал авч өгсөн шүү. Намайг сайн сууж сурахаар миний жижигхэн суулт уур дээр суулгаж сургана .
  • Би юм түшиж зогсож сурч байгаа. Эхлээд би орны хашлагаас татаж босоод тэнцэж зогссон. Өмнө би эхлээд босож зогсож байгаад эргээд суудаг байсан. Би сайн зогсож сурсны дараа анхны алхмаа хийж эхэлсэн. Одоо би юм болгоныг түшиж, биеэ дааж босож зогсож байна.
  • Ээж аавын хүсэлтийг биелүүлдэг болсон. Би хүний хүнийг сайн ялгаж чаддаг болсон. Би хүний гар дээр хэзээ ч очихгүй. Миний сайн мэдэх зүйлийг “хаана байна” гэсэн асуулт анд би шууд олж заана. Миний сэтгэл тайван, би сайхан ааштай байвал томчуудын хүсэлтээр алга таших, гараа өгөх, нохой, ямааг зэргийг зааж үзүүлнэ.
  • Би авиа үсгийг холбож үеийг тод ,чанга, давтан хэлж чадна. Би томчуудтай хамт тоглоомоор тоглож баярлана, надаа миний хамгийн хайртай тоглоомуудтай болсон. Хэн нэгэн нь“бэ-бэ” гэж дуугарахад би хаалганы цаанаас маш их баярлаж цухуйж харна. Янз бүрийн зураг, фото зураг, олон төрлийн цомог зураг миний сонирхлыг татдаг боловч би удаан хугацаагаар харж чаддаггүй. Ээж, аав надтай байнга ярьж, зураг дээр байгаа зүйлийг тайлбарлан нэрлэж өгч байгаарай.

No comments: