2010-02-25

Би 10 сартай.

Би мөлхөж цаашаа наашаа явдгийг больё. Одоо дээшээ ямар нэгэн юман дээр гарах доошоо буух дасгалаа хийж эхэлье. Би өөрөө юмнаас бариад дээшээ гарах гээд оролддог тэгээд доошоо гулгаж буудаг болж байна. Зарим үед юм түшээд дээрээс аажим алхаж буудаг ч болж байгаа. Энэ бол миний жаргал.

Одоо би юу хийж чаддагийг үзүүлье.
  • Би юм түшиж зогсдог болсон. Би хэдэн хором хоёр гараа алдлан биеэ даан тэнцэж зогсож чаддаг болж байгаа. Биеэ даан тэнцэж зогсож сурах гэдэг амархан гэж та нар бодож байна уу. Хамгийн овсгоотой нь явж сурахыг оролддог. Зөвхөн явж сурах биш харин зарим над шиг хүүхэд гүйж сурдаг билээ. Гүйхэд харин унадаггүй юм байна лээ.
  • Ямар ч байрлалаас би сууж чаддаг болсон. Би юм түшиж зогсож байснаа явган суух, шууд бөгсөн дээрээ суух, хэвтээ байдлаас босож суух, дөрвөн хөллөж мөлхөж байснаа шууд суух чадвартай болсон. Гэртээ бол би чөлөөтэй хаана бол хаана мөлхдөг, намайг хэн ч зогсоож чадахгүй. Би хаалга үүд нээх, хайрцаг, шүүгээ нээж үзэх зэрэг агуу их нээлт хийх цаг минь ирлээ.
  • Сэтгэл хөдөлгөсөн тоглоомоор би тоглодог болсон. Намайг “Бариарай бариарай”гэж ээж чанга хэлэхэд би гэдэг хүн хамаг хүчээрээ ээжээс зугтаж хурдан дөрвөн хөллөж явахдаа инээдэг. Энэ тоглоом нь миний хөдөлгөөнийг идэвхжүүлж , сэтгэл хөдлөлийг хөгжүүлж өгдөг юм билээ. Намайг хооллох, хуурайлах үед би ээжээс ум хумгүй зугтдаг. Ээж гайхаж яагаад надаас зугтаж байгаа юм гэж боддог. Би нөгөө л тоглоомоор тоглож байна гэж бодож ухасхийгээд явдаг. Хөдөлгөөнт тоглоомоос гадна би хуруугаар тоглох дуртай. “Мөргөлөө мөргөлөө”, “А гоёо , гоёо”, “алга таших” зэрэг тоглоом маш гоё. Эдгээр тоглоомоор ээж аав надтай тоглодог учраас би маш их баярладаг.
  • Би олон үгийг мэддэг учраас даалгавруудыг биелүүлдэг. Би ээж аавын хэлдэг үгийг сармагчин шиг дуурайж зарим үгийн үеийг хэлдэг болсон. Зөвхөн мэддэг үг биш шинэ үгээс хэлэхийг оролддог. Хаах, нээх, давхарлах ба гаргах зэрэг үйлдлийг бие дааж хийх буюу ээж аавын хүсэлтээр хийж чаддаг. “Өг”, “Хана байна” гэсэн ээж аавын хүсэлтээр би сайн мэдэх зүйлийг өгөх буюу олоод заадаг.
Post a Comment