2010-02-25

Би 11 сартай.

Би нэг хуруугаараа юмыг ухаж түнхээ ж шинжиж үзэх сонирхолтой, юмыг зааж сурч байгаа. Та нар намайг битгий шоолж инээгээрэй. Би хуруугаараа хүмүүст дохио өгнө. Жишээ нь: хаалга руу зааж байгаа нь гадаа салхинд намайг гарга, гал тогоо руу заавал, ээжээ та хоолоо бэлтгээрэй би юм идмээр байна гэсэн дохио. Хөгжлийн хээ ийм л чухал үе шатанд ороод байна даа

Би юу хийж чадах вэ гэвэл
  • Гартаа барьж байгаа зүйлээ зориуд унагадаг. Би шинээр бас нэг хөдөлгөөнийг хийж сурч байгаа. Энэ нь гартаа барьсан зүйлийг доош нь унагадаг. Доош нь тавьсан зүйл яаж нисэж шалан дээр унаж дуу чимээ гаргаж байгааг би сонирхдог. Тийм учраас би орон дотор байгаа бүх зүйлийг доош нь унагадаг. Би эхлээд юмыг базаж атгадаг байсан бол сүүлдээ хоёрхон хуруугаараа жижиг юмыг чимхэж барьдаг болж байгаа.
  • Цаасыг атгаж базах ба урах сонирхолтой. Ээж өөртөө чөлөө цаг гаргахын тулд надаа хүүхдийн болон гоё тод зурагтай сэтгүүл номыг богино хугацаагаар өгдөг. Би түүний хуудсыг эргүүлж үзэхийг оролддог. Дараа нь тэр ном сэтгүүлийн хуудас чимээ гаргадаг болохоор хуудсыг нь урж чимээ гаргах, базаж чимээ гаргадгийг мэддэг болохоор цаас базмаар, урмаар санагддаг. Энэ үед би зарим цаасыг амталж үздэг, ээж хурдан гэгч “болохгүй” гэдэг. Яагаад гэдгийг би одоохондоо мэдэхгүй.
  • Би ганцаараа зогсоод анхны алхмаа хийж байгаа. Өдөр ирэх тутам би хөл дээрээ баттай зогсож чаддаг болсон. Тэхдээ ихэнх цагийг дөрвөн хөллөж явах дуртай харин босож хөл дээрээ ганцаараа зогсох, анхны нэг хоёр алхам хийх гэдэг бол миний цөөн хугацааны дасгал юм. Үүнээс гадна би нэг хөлийн өлмий дээрээ зогсох, хагас суух, урагшаа бөхийх зэрэг шинэ олон хөдөлгөөнүүдийг хийж сурч байгаа.
  • Ээж аавын хүсэлтийг биелүүлдэг болсон. Тоглоомтой холбоотой даалгаврыг сайн биелүүлдэг болсон. Жишээ нь: хүүхэлдэйг явуулах, нохойг хооллох, хурга даа тэжээл өгөх г.м. Ээж аавын хэлснээр хэрэгтэй машин, бөмбөг, хүүхэлдэй, шоо дөрвөл жинг аваад өг гэдэг даалгаврыг ойлгож хийдэг болсон. Өрж байгуулах дөрвөлжин, гонзгой, хавтгай зэрэг дүрсүүдийг давхарлан тавих, цагиргийг давхарлах зэрэг ямар нэгэн юм угсрах, барих оролдлого хийж байна.
  • Би зарим үгнүүдийг мэддэг болж, нохойг хараад “ ав ав”, хурга ишиг хараад “ма-ма”, үнээ хараад “ уу-уу” гэнэ, эхний үйл үгнүүдийг “өг-өг”, “мө-мө”, “май- май”, “ам -ам” гэж хэлж чаддаг болсон.

No comments: