2010-02-25

Би 7 сар хүрлээ.

Саявтар өлгий дотор би хашхираад хэвтэж байсныг санаж байна уу. Уйлаад “бүх юмыг надад авчир” гэж шаардаж байсан шүү дээ. Энэ бол юу ч биш. Ээж, аав та хоёр байнга уурлаж уцаарлаж байсан шүү дээ. Би та хоёроос одоо тасралтгүй анхаарал тавихыг илүү шаардаж байх болно.

Би 7 сартай, юу хийж чаддагийг үзүүлмээр байна
  • Би аль ч зүг рүү хурдан сайн мөлхөж чаддаг болсон. Иймд өдөр бүр гэрийн цэвэрлэгээг сайн хийх шаардлагатай болсон. Хивсний тоосыг цэвэрлэх, шал байнга угаах, жижиг янз бүрийн зүйлийг хурдан хурааж авахгүй бол би олоод тэдгээрийг түүж аваад л амандаа хийдэг болсон шүү.
  • Би мөлхөж сурсны хажуугаар дөрвөн хөл дээрээ тэнцэж, биеэ хөдөлгөж , бага зэргийг саадыг давж гарахыг оролдоно. Миний насны зарим хүүхдүүд мөлхөж чадахгүй зөвхөн суугаад орчин оо ажиглана. Би бол орчиндоо чөлөөтэй мөлхөж, орчин оо таньж мэдэж авна. Тэр суугаа хүүхдийн ээж нар санаа зовох хэрэггүй. Тэр хүүхдүүдэд сонирхлыг нь татахуйц тоглоом үзүүлэхээр тэд мөлхөж эхэлнэ. Зарим хүүхэд мөлхөхгүй байж байгаад гэнэд босоод явдаг шүү. Би их хурдан мөлхөж орон доогуур орох, шүүгээний завсар орох, зуух руу дөхөөд очих гээд мөлхдөг болохоор ээж аав маш их сандарч намайг байнгын хараандаа байлгана.
  • Би тоглоомоор тоглодог болсон. Бамбарууш, туулай ,ботго зэрэг тоглоомоор шал, ширээг цохих, сэгсрэх, нэг гараас нөгөө гартаа шилжүүлэн барих , дараа нь шал руу чулууддаг. Би эдгээр тоглоомоор ингэж тоглоход маш сэтгэл хангамжтай, сонирхолтой байдаг. Ээжээ, ааваа, надаа олон төрлийн тоглоом авч өгвөл сайн шүү.
  • Би “хаана байна” гэдэг асуултыг ойлгодог болсон. Миний сайн мэдэх тоглоомыг жишээ нь “Туулай хаана байна” гэхээр би туулайг харна, “Ээж нь хаана байна” гэхээр би ээжийгээ харна. Нэрлэсэн юм бүхнийг сайн мэддэг болохоор “хаана байна” гэж асуухад би тэр зүг рүү хархаар ээж, аав маш их баярладаг билээ.
  • Би удаан хугацаагаар “ аа-аа, ээ-ээ,уу-уу, ба-ба, на-на, дэ-дэ, да-да,” гэж олон удаа давтан хэлнэ. Ээж эсвэл аав намайг дагаад адилхан хэлэхээр миний инээд хүрч би чанга чанга инээдэг шүү. Энэ үед ээж аав надтай байнга ярьж, эргэн тойрон байгаа зүйлийн нэрийг хэлэх , жижиг хэмжээтэй шүлэг унших, хүүхдийн дуу дуулах, зураг харуулаад юу байгааг хэлэх, бүтэн үг хэлүүлэх, өрж байгуулах тоглоом авч өгч тэдгээрийн өнгө, хэлбэр дүрсийг нэрлэж өгөхийг их хүсдэг шүү.
Post a Comment