- 2 настай хүүхдийн идэвхтэй үгийн сан 300-400 болно. 2-3 нас хүртэл хүүхдийн үгийн сан идэвхтэй нэмэгдэнэ.
- “Энэ юу вэ?”, “Энэ хэн бэ?” гэж асуулт тавина, үйл үг, нэр үг, тэмдэг нэр, төлөөний нэр зэргийг эзэмшиж богино хэмжээний өгүүлбэрээр ярьж эхэлнэ. Асуулт тавьж эхэлнэ гэдэг хүүхдийн оюуны хөгжил сайн байна гэсэн үг.
- Харандаа атгаж зураас зурж эхэлнэ, өрж байгуулах тоглоомоор юм өрж тоглохыг оролдоно.
- Бие дааж явна. Бие дааж бүх юманд хүрч очихыг оролдоно.
- Юмсыг орлуулан тоглоно (жишээ нь савх мод хүүхэлдэй болох, дөрвөлжин мод машин болох г.мэт).
- Яриа нь харилцааны хэрэглүүр болно.
- Эсэргүүцэж эхэлнэ, энэ үед ахмад хүмүүс хүүхэдтэй харьцах харьцаагаа өөрчлөх, хүүхдэд хандах хандлага өөрчлөх шаардлагатай.
- Хүүхэд Хаана? Хаашаа? Хаанаас? Хэзээ ? зэрэг зүг чиг хугацаа заасан асуулт тавина. Энэ насан дээр хүүхэд асуулт тавихгүй бол хэл ярианы хоцрогдол гарч болзошгүй тул хүүхдийн сэтгэхүй оюуны хоцрогдол буюу сонсголыг шалгуулах шаардлагатай.
- Энэ насанд хүүхэд тоглоомоор идэвхтэй тоглож наадна. Насанд нь тохирсон олон төрлийн чанартай хоргүй, аюулгүй тоглоом авч өгөх шаардлагатай.
- Зурагтай ном үзэх сонирхолтой болно. Энэ үед нь номонд сонирхолтой болгохын тулд зурагтай ном авч өгч байна. Эцэг эх өдөр бүр цаг гаргаж хүүхдэдээ ном уншиж өгөхийг зөвлөж байна. Хүүхдийн хэл яриаг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор хүүхдэд хүүхдийн ном уншиж өгөх. 2-3 настай хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх, ярианд сургах гол зорилго байдаг. Зураг дээр байгаа зүйлийг зааж асууж эхэлнэ. Энэ үед эцэг эхчүүд анхааралтай хандаж тайлбарлан өгөх хэрэгтэй. Хүүхэд хэдэн ч удаа асууж болно, харин та тэвчээртэй хариулах хэрэгтэй.
- Бие дааж халбага сэрээ барьж хоолоо идэх, аягтай цайгаа барьж ууна.
- Хувцсаа тайлах өмсөх чадвар сууж эхэлнэ.
- Өөрийн хүсэл хэрэгцээгээ илэрхийлж эхэлнэ.
- Урагшаа хойшоо алхан, тонгойж юм түүж авна, гүйнэ, юманд авирч эхэлнэ. Гүйхдээ хөдөлгөөнөө зогсоож чадахгүй.
- Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзэл, идэвхтэй болсон байна.
- Хоёр настай хүүхэд юмыг дуурайх онцлогтой учир нүдээр үзэж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйл хийнэ.
Энэ насыг “шилжилтийн нас” гэж эрдэмтэд нотолсон байна. Чухам яаж нотолсон бэ гэвэл. Үүнээс өмнө насанд хүрэгчдийн хэлсэн бүгдийг үг дуугүй зөвшөөрдөг байлаа. Харин одоо бол түүний эсрэг өөрийн хүслээ сөргүүлэн тавих болно. Энэ үед эцэг эх хүүхэдтэй хандах хандлага өөрчлөгдөх шаардлага гарч ирнэ. Тэгвэл эцэг эх яах ёстой вэ? Зөнгөөр нь орхих уу, эсвэл хатуу зүрх гарган өөрийн үзэл дээр бат зогсох уу? Энэ тохиолдолд хамгийн шалгарсан арга бол хүүхдийнхээ анхаарлыг өөр тийш нь хандуулан өөр үйл ажиллагаанд татан оруулах явдал юм.
- Хүүхдийг хоёр настайд нь ямар нэг дэг журамд сургах ёстой. Энэ нь тун уян хатан байх ёстой. Хэт хатуу шаардлага нь энэ насныхны тогтворгүй сэтгэлийн хөдөлгөөнтэй зөрчилддөг юм.
- Эцэг эхийн шаардлага нь нэг нэгийгээ үгүйсгэж болохгүй. Энэ насны хүүхдийнхээ өөрийн сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах хэрэгтэй. Энэ насанд хүүхэд баярлах, хөөрөх, уурлах эгдүүцэх, чанга хаш гарах байдлаар илэрхийлнэ. Хүүхэд эсэргүүцсэн сэтгэлээ илэрхийлэхэд нь саад болох хэрэггүй, харин түүнд ойлгуулах хэрэгтэй.
- Хоёр настай хүүхэд эцэг эхээс анхаарал халамж, хайрыг хүсдэг. Эцэг эх сэтгэлийг нь ойлгох, тааламжгүй байдлыг нь хамт хуваалцаж байна гэдгийг тэд мэдрэх нь чухал.
- Хоёр настайдаа хүүхэд өлсөж байгаагаа тэр болгон ойлгодоггүй. Мөн ядарснаа ч тэр болгон мэдэрдэггүй. Иймээс тэдний амрах, хооллох цагийг эцэг эх бид зохицуулан.
- Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах бэхжүүлэх.
- Ариун цэвэр эрүүл ахуйн дадал хэвшлийг нь бэхжүүлэх, өөрөө өөрийг ээ үйлчилж сурсан байна.
- Үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх ба ядаргаанаас хамгаалах.
- Хүүхдийн хүртэхүй, анхаарал, ой тогтоолтыг хөгжүүлэх.
- Орчинтойгоо харьцаж мэдрэхүйн эрхтэнгүүдийг хөгжүүлэх.
- Байгалийг танин мэдэх ба ургамалтай зөв харьцаж сургах.
- Хүүхдийн хэл яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх, ярианд сургах, ном уншиж утгыг нь яриулж сургах, үгийн баялгийг нэмэгдүүлэх, үеийн хүүхэдтэй харьцаж сургах.
- Сэдэвт тоглоомоор тоглуулах, нөхөдтэй гээ хамтран тоглож сурах.
- Олны дунд бие ээ зөв авч явах, ойр дотнын хүмүүс болон эцэг эхээ хайрлах.
- Урлаг уран сайхныг сонирхож оролцохыг нь дэмжих хэрэгтэй байдаг.