Ном гарын авлага

 Ном, гарын авлагын жагсаалтууд.

Таваас долоон настууд

Манай улсад сургуулийн өмнөх насны хүүхдийн гуч гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж далаад хувь нь гэр орноор хүмүүжиж байдаг. “Өүлэн ээжийн төв” нь цэцэрлэгт хамрагдаагүй гэр хорооллын болон малчдын сууринд байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг гэр орноор нь, цэцэрлэг сургуулийн болон бусад боломжит байр сууц ашиглан сургалт зохион байгуулдаг. Энэ туршилт ерээд оны эхнээс эхэлсэн бөгөөд олон жилийн сургалтын явцад дараах дүгнэлтийг гаргаж ирсэн юм.
Үүнд цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг сургуульд бэлтгэж оруулах үүднээс
  • хүүхдийн эцэг эхийн  сонирхол санал хүсэлтээр эцэг эхэд зориулсан гарын авлагаа бэлтгэх, 
  • эцэг эх, багш хүүхдийн санал хүсэлтээр нэгдүгээр ангид орохоос өмнө үсэг, тоо нүдлүүлэх ойлголт өгөх мөн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх гол анхаарлаа хандуулж гарын авлага номыг хүүхдэд зориулж бэлтгэсэн.
Хүүхдийн ном дэвтэр гурвыг, эцэг эхийн ном нэгийг багш нарын гарын авлага гурвыг 5-7 настай хүүхдэд зориулж гаргасан. Уг ном гарын авлаг нь Монгол улсын зохиогчийн эрхээр хамгаалагдсан гэрчилгээтэй.

Ном гарын авлагыг хэрэглэж сургалтыг гэрийн нөхцөлд 3-6 сарын хугацаатай, цэцэрлэг дээр 6 сар, сургууль дээр 3.5 сарын түр сургалтыг зохиож болно. Сургалтын төлөвлөгөөг боловсруулахдаа эцэг эх багш нарын санал хүсэлт, хүүхдийн хөгжлийн төвшинг харгалзаж, боловсролын яамнаас баталсан хүүхдийн цэцэрлэгийн цөм хөтөлбөр “Бага дунд боловсролын стандарт”-ын “Сургуулийн өмнөх насны боловсролын агуулга”-ыг баримтлан боловсруулалт хийж хүрээлэн, Ардын боловсролын яамаар хэлэлцүүлэн зөвшөөрөл авсан болно.


Багшийн ном.



Шинээр хэвлэгдсэн номууд.




Багачууддаа уншиж өгөөрэй 3 ном 
хэвлэлтэнд бэлтгэгдэж байна.