Зорилго:
Хүмүүсийг хүйсээр нь ялгаж сургах
Хүүхэд болон том хүмүүсийн янз бүрийн сэтгэл хөдлөлтийн байдал, тэд хэрхэн түүнийгээ илэрхийлж байгаа, тэдний нүүрний байдал, хөдөлгөөн, дуу хоолойн байдал зэргийг харьцуулан ярилцаж сурах.
9-р сар
Хичээлийн сэдвүүд
- Гэр бүл: Гэр бүлийн ойр дотнын хүмүүсийн , ойр дотнын хүмүүсийн хайр халамж ба гэр бүлийн гишүүдийн үүргийн тухай анхны мэдлэг өгөх.
- Хүүхдийн цэцэрлэг: Хүүхдийн орчны сонирхлыг хөгжүүлэх, хүүхдийн төлөө том хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэж зөв харьцах хүмүүжил олгох.
- Төрсөн хот, аймаг, сумын төв: Төрсөн нутгийн дурсгалт газартай танилцуулах ба түүгээр бахархах хүмүүжил олгох.
- Ертөнцийн юмс: Ямар ч юмыг бүтээхэд маш хэцүү байдаг тийм учраас хүмүүс хамтран ажилладаг гэдэг мэдлэг өгөх.
- Сургах тоглоом: “ Өөрийг ээ толинд хардаа”, “Би хэний тухай ярьж байна вэ ?”, “Алив бүгдээрээ мэндэлцгээе”, “ Энэ хэн бэ ? Эрэгтэй хүүхэд үү, эмэгтэй хүүхэд үү?”, “ Хэн нь ууртай, уйтгартай, хөгжилтэй вэ?”, “ Зураг дээр өөрийн төрлөө олж заа”.
- Ярилцах сэдвүүд: “Би ямар байсан, одоо ямар байна, ирээдүйд ямар болох вэ?”, “Бид автобусаар явж байна”, “ Бид эмчид үзүүлж байна”, “ Бид жүжиг үзэж байна”.
10-р сар
Хичээлийн сэдвүүд:
- Гэр бүл: Гэр бүлийн гишүүдийн үүргийн тухай , хүүхдүүд дүү нар аа халамжилж хайрлаж, арчилж чаддаг тухай мэдлэгийг нэмэгдүүлэх.
- Хүүхдийн цэцэрлэг: Хүүхдүүдийн хамт цэцэрлэгийн өөр бүлэгт орж үзүүлэх, хүүхдийн цэцэрлэг гэдэг бол нэг том айл шиг хүүхдүүд бие биеэ халамжилж анхаарал тавьж байгааг анхааралтай ажиглах.
- Төрсөн хот,аймаг сум: Бидний одоо байгаа дүүрэг, аймгийн төв, сумын төвд хүүхэд хүмүүсийн тохитой амьдрахад хүмүүс юу хийсэн байна, юу нь сайхан ,юу нь муухай байгаа тухай хүүхдийн ажигласан зүйлийн тухай ярилцах.
- Том хүмүүсийн хөдөлмөр: Шуудангийн хөдөлмөртэй танилцуулах ба хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг хүндэтгэх хүмүүжил олгох.
- Сургах тоглоом: “Би хүүхэдтэй яаж эвлэрэх вэ? ”, “ Шувууны далавч нь өвдөж байгаа даа”, “ Намар хүн ямар хувцас өмсдөг вэ ? ”.
- Ярилцах сэдэв: “ Чи яаж хандах байсан бэ ? “,” Чамайг өнөөдөр юу гэж сайшаах байсан бэ ? “, “ Миний хайртай найз нар”, “Миний сайн үйлдэл”.
11-р сар
Хичээлийн сэдвүүд:
- Гэр бүл: Гэр бүл дотроо бүгд бие биендээ тусалдаг, ээж, эмээ нар гэрийн маш их ажил хийдэг, харин хүүхдүүд нь байнга тусалдаг, ээж , эмээгээ хайрлаж халамжилдаг учраас тэд их баярладаг тухай хүүхдүүдтэйгээ ярилцах.
- Хүүхдийн цэцэрлэг:Үеийн найз нөхөд болон цэцэрлэгийн ажил тангуудтай харьцах, тэдний хийж байгаа зүйлийг сонирхох ба асуулт тавих, юм тодруулж асуух, тоглоом сонирхох зэрэгт хүүхдийг сургах.
- Төрсөн хот, аймаг, сум: Хот, аймаг, сумын тухай ойлголт өгөх, тэнд байгаа хүмүүсийн хөдөлмөрийн онцлогуудыг танилцуулах.
- Хүмүүсийн хөдөлмөрийн тухай: Цэцэрлэгийн цагаан хэрэглэл угаадаг хүмүүсийн хөдөлмөрийг танилцуулах, цэцэрлэгийн ажилтнууд хүүхдийн төлөө санаа тавьдаг, хүүхдүүд тэдний хөдөлмөрийг хөнгөвчилчхийн төлөө байх / гараа сайн угаавал алчуур нь бага бохирдоно/ хүмүүжил олгох.
- Сургах тоглоом: “ Хүүхдүүдийг дуугаар нь тань”, “ Миний хөөрхөн тугал, ишиг ”, “ Төлийг дуугаар нь тань”.
- Ярилцах сэдэв: “Хүүхэлдэй ба амьтдын цэцэрлэг”, “Хамтран цэцэг арчлахад хэнд юу хэрэгтэй вэ?” , “ Би яаж тоглодог вэ ? “, “ Би хүн болгонд тусалдаг”зэрэг сэдвүүдээр ярилцана.
- Улирал бүр өөрийн гэсэн сэдвүүдийг төлөвлөж эцэг эхийн дунд ажил зохион.
Үргэлжлэл бий.