Хайрт
ээждээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэж
эрүүл энх урт удаан наслахыг хүсэн
ерөөе.
Д.Отгонжаргалын
шүлгээс:
Хайртай
шүү ээжээ
Хайрлах
сэтгэлийн минь үзүүрт
Хамгаас
эрхэм нь ижий минь та билээ
Өөдөсхөн
энхрий үрээ гэсээр
Өөрийгөө
ч үл хайрладаг
Өрөвч
энрэнгүй хайраар тань
Өлгийдүүлж
үр чинь өслөө
Хонгор
ижий минь таныгаа
Хорвоод
үр нь мэндлэж ганц л удаа
Хосгүй
их хайр амтлуулсан байх
Ухаарлын
үгсэнд чинь томоожоогүй
Өр
нимгэн сэтгэлийг тань зовоож байсан
бол
Ухаан
нь муу эрх нь дэндсэн хүүгээ
Уужим
сэтгэл гаргаж өршөөж энэрч хайрлаарай
Гэсэн
ч та минь хариу нэхдэггүй буянт ачтан
Гэгээн
орчлонд замыг минь гийгүүлсэн гэрэлт
наран
Алдрай
биеийг минь эрүүл саруул өсгөгч ачлалт
эмч
Алтан
дэлхийд надад заяасан амьд бурхан
Нэг
л өглөө нүүдлийн шувууд таныг минь аваад
явчихвий гэхээс би зүрх алдаж айдаг
Насыг
тань нэмж урт наслуулахыг хүсч бурхандаа
би өдөр бүр залбирдаг
Шүүдрийн
дуслаар цай чанаж ачыг тань хариулж
чадахгүй ч ээжээ
Шүлэг
дуугаараа таныхаа сэтгэлийг баясгаж
явахыг хүсдэг юм шүү
Хавар
намрын шувууд мянгантаа ирж буцавч
Хамтдаа
л байж жаргал хайрла ижий минь
Нар
шиг их хайраараа илч гэрэлээ цацруулан
Нандин
эрдэнэ болсон үрдээ урт наслаж хайрлаарай
Намуухан
шөнийг бүүвэйн дуугаар уярааж хоносон
Манцуйтай
үр чинь одоо ухаан сууж том болсон
Нарт
энэ хорвоод хүн шиг явж
Насан
туршдаа таныгаа баярлуулах болноо