Оросын ПСКОВ
хотын цэцэрлэгийн туршлагаас
Үүнд:
- Цэцэрлэгийн хүүхдийн өвчлөлт ихэссэн.
- Хүүхэд байгалиас холдож эхэлсэн.
- Хүүхэд томчуудын дунд экологийн тухай мэдлэг , ойлголт багасаж, байгальд буруу хандаж эхэлсэн.
- Орчин тойрны байгалийн гоо сайхныг мэдрэхээ больж, гоо сайхныг ажиглах харах чадваргүй болсон.
Үүнийг
хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг
цэцэрлэгийн багш нар дэвшүүлэн тавьсан
байна. Үүнд:
- Сургуулийн өмнөх насны хүүхдэд байгалийн боловсрол олгох нөхцөл боломжийг бий болгох.
- Байгалийн хүчин зүйлийг ашиглан хүүхдийн эрүүл мэндийг иж бүрнээр сайжруулах.
- Эцэг эх, багш нарт байгалийн тухай өргөн хэмжээний мэдлэг өгч баяжуулах ба ухамсарлуулан ойлгуулах.
Эдгээр зорилтыг
хэрэгжүүлэхэд юуны өмнө цагийн хуваарийн
дагуу явуулж байгаа боловсрол, хөгжил
ба хүмүүжлийн үйл явцыг байгальтай
холбохын тулд хүүхдийг хөгжүүлэх орчинг
бий болгох шаардлага гарч ирсэн . Үүнд:
Хүүхдэд
байгалийн тухай боловсрол олгоход
- Тоглоомын үйл явцад
- Биеийн бялдрыг эрүүлжүүлэх үйл явцад
- Урлаг уран сайхны үйл явцад
- Дуу хөгжмийн үйл явцад
- Туршилт судалгааны үйл явцад
Сургуулийн
өмнөх боловсролын байгууллага байгалийн
тухай боловсрол олгож хөгжүүлэх орчинг
бүлэгтээ бүрдүүлэх.
- Улирлын байдлыг харуулсан модель зураг хэсэг байлгах
- Цаг уурыг байдлыг харуулсан булан
- Ус ба элстэй хайрцаг /төв/
- Цонхон дээр хүнсний ногоо суулгасан байх
- Байгалийн холбогдолтой ном гарын авлага /номын сан/
- Тасалгааны ургамлууд / цэцэглэдэг цэцэг ба гоёлын цэцгүүд/
- Байгалийн зурагтай цомог
- Ургамалаар ундаа шүүс хийдэг үйлчилгээний газар /бар/
- Хөгжүүлэх ба сургах тоглоомууд
- Байгалийн гомдлын дэвтэр
- Амьтан ургамлын тухай танилцуулга, паспорт
- Бөмбөрцөг буюу газрын зураг
- Амьд байгалийн булан /туулай, нохой, хурга, ишиг түр авчрах/
- Газрын зураг
- Тайвшруулах булан
- Тасалдаг ширээний календарь
- Байгалийн календарь
- Байгалийн ангилал / классификации/
- Байгалийн туршилт судалгааны булан /лаборатори / зэрэг цэцэрлэг бүр дээр байна.