Showing posts with label Санал бодол. Show all posts
Showing posts with label Санал бодол. Show all posts

2017-09-10

Социализмын үед хүн бүр хүүхэд рүү анхаардаг байлаа.

Эх нийтлэл нь  /www.davalgaa.mn/ хуудсанд байгааг уншиж олно.

Монголын багш нарын 47 дахь өдрийг угтаж “цэцэрлэгийн” гэх тодотголтой, боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш Д.Ноннатай “Боловсролын давалгаа” ТББ-ын ажилтнууд социализмын үеийн хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар ярилцлаа.
Д.Нонна багш маань гялалзаад л би “Багачууддаа уншиж өгөөрэй” номынхоо 1 дүгээр дэвтрийг гаргалаа. Үүнийг 3 хүртэлх насны хүүхдэд зориулан гаргаж байгаа юм. Одоо хүүхдүүд “Хэнз хурга” шүлгээ ч мэдэхээ байчихсан байна шүү дээ гэсээр яриагаа эхлэв.

Боловсролын давалгаа (Б.Д): “Боловсролын давалгаа” ТББ-аас цаашид үйл ажиллагаагаа явуулахад “Одоо бид хүүхдийг ер нь яаж харах юм бэ?” гэсэн асуулт тулгараад байна. Малчин, нүүдэлчин үед ахмад хүмүүс бол амьдралын хамгийн их туршлагатай, мэдлэгтэй, тэднийг бусад нь хүндэлдэг, үгийг нь сонсдог байсан. Гэтэл одоо бидний амьдралын тогтолцоонд өөрчлөлт ороод байна. Суурьшмал амьдралтай болж. Зарим залуучууд ихийг мэддэг, чаддаг болжээ. Тэгэхээр хүүхэд, залуучуудад хандах хандлагаа эргэж харах шаардлага бидэнд үүсч байна.

Д.Нонна (Д.Н): Харин тиймээ. Хүүхдийг хүн гэж үздэггүй, тэдэнд дээрэлхүү байдлаар ханддаг хүмүүс цөөнгүй байна. Би автобусанд жаахан хүүхдийг суудлаас нь босгодоггүй. Хүүхэд чинь ч бас ядардаг юм шүү дээ. Уламжлалт аргаа орчин үетэйгээ уялдуулах шаардлагатай. Өнөөгийн эцэг эхчүүдийн хүүхдээ таних, хүүхэдтэйгээ ажиллах боловсрол их тааруу болжээ.

(Б.Д): Одоо үеийг социализмын үетэй харьцуулахад ялгаа байна уу?

(Д.Н): Социализмын үед хүүхдийн тухай хүн бүр ярьдаг байсан. Боловсролын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөдөө орон нутагт очиход аймаг, сум нэгдлийн дарга нар гээд хүүхдийн асуудлыг ярьдаггүй хүн байгаагүй. Төрөөс хүүхдийн хүмүүжилд их анхаардаг байсан. Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар эцэг эхчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил ч их хийдэг байлаа. Сар тутам “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл гарч, түүнийг нь эцэг эхчүүд тогтмол авч уншдаг байсан.  Би цуглуулсан “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлээ нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгт өгсөн. Тэнд очиж үзэж сонирхож болно.

(Б.Д): Дуу, шүлэг гэх мэт хүүхдэд зориулсан бүтээлүүд ч олноороо гардаг байсан даа.

(Д.Н): Тийм. Элдэв-Очир чинь хүүхдийн кино театр байлаа шүү дээ. Хүүхдэд зориулсан “Оюун түлхүүр” сэтгүүл гардаг байлаа. Түүний дотор эцэг эхчүүдэд зориулсан зүйлс бас байдаг байсан. Мөн олон эцэг эх хүүхдүүдтэйгээ сонсдог “Цэнхэр самбар” радио хичээл бүтэн сайн өдрийн 10.00 цагт явдаг байв. 1962 он чухал эргэлт гарсан жил байсан. Засгийн газраас хүүхдийн асуудалд анхаарах талаар бүх хүнд хандсан захидал гаргасан.

1990 он гараад л хүүхдийн хүмүүжил гэж ярих хүн ховордсон доо. Би гэхэд л 1990 онд яамнаасаа “Цэцэрлэгийн хэлтэс”-тэйгээ хамт тэтгэвэрт гарсан.

(Б.Д): Хэрэв бидэнд уламжлал байсан бол ийм хурдан алга болчихмооргүй юм?

(Д.Н): Одоо хүүхэд өөрөө өөрсдийгөө удирдах ёстой гээд үүнийгээ шинэ юм шиг яриад байна. Тэр чинь байсан л байхгүй юу. Бүлгийн ажил, пионерийн ажил гээд хүүхдүүд “пионерийн танхим”-даа ороод ярилцдаг, өөрсдөө хамтарч юм хийдэг байсан. Одоо тийм юм алга. 2-3 ээлжтэй болохоор өрөө тасалгаа ч олдохоо байжээ. Одоо нийгмийн ажилтан гэж байна, гэхдээ ядуу өрх, хог шороо ярина уу гэхээс биш, хүүхдийн тухай ярьж байгаа юм алга. Хорооны дарга хулгайч, архичин, гэр бүлийн салалт ярина уу гэхээс биш хүүхдийн асуудал ярьдаггүй.

(Б.Д): Үлдэх ёстой боловч алга болчихсон тийм уламжлал байна уу?

Одоо бол гадны юм их ороод ирчихсэн байна. Эцэг эх үлгэрлэх, хүүхдээ хүндлэх, зөв харилцах, хүүхэд нь эцэг эхээ хайрлаж хүндэтгэх сайхан уламжлалыг авч хоцрох л ёстой. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн ах, эгч нь дүүгээ сургаж, өсгөж өндийлгөөд л явчихдаг байсан. Мөн эцэг эхчүүд  хүүхдийнхээ нас зүйн онцлогийг сайн мэдэж байж, хүүхэдтэйгээ зөв харилцана.
Социализмын үед нийгмийн төлөө их юм хийж байсан. Алдаа нь хувь хүний асуудлыг бага анхаардаг байсан байх.

(Б.Д): Одоо бол нийгмээ ч, бас хүнээ ч хаясан юм биш үү?

(Д.Н): Өнөөдөр хүүхдийг амьдрах ухаанд сургах ажил их орхигдож байна. Хүүхдүүд биеэ дааж, өөрийгөө авч явж чадахгүй байна. Цэцэрлэгт “хөдөлмөр”-ийн хичээл гэж ордог байсан. Ахлах насныхан нь товч энэ тэрээ хадаад сурчихдаг байлаа ш дээ.

(Б.Д): Тэр үед нэг ангид олон хүүхэдтэй байв уу?

(Д.Н): Нэг анги 25 хүүхэдтэй л байдаг байсан, яслийн ангид бол 15 хүүхэдтэй. Одоо зарим анги 50-60 хүүхэдтэй байна шүү дээ. Багш нар ядаргаанд орж байна. Ийм олон хүүхэдтэй болохоор зугаалгаар хүүхдээ салхинд ч гаргаж чадахгүй болж. Цэцэрлэгт хүүхдийг мөнгөгүй авдаг болсноос л болж байна. Багшийн ажил, үйлчилгээг үнэлэхгүй байна.

(Б.Д): Тэр үед цэцэрлэгийн хамралт хэд байсан бэ?

(Д.Н): 20-30%-тай л байсан. Одоо 60, 70% гээд л байгаа юм. Яг бодит байдал дээр 50%-ийг нь л хамарч байгаа юм уу даа. Тэр хувилбарт сургалт энэ тэр ч худлаа юм билээ. “Шонхор” захын тэнд би нэг шинэ цэцэрлэгт очиж үзсэн. Зай талбай багатай, жижигхээн цэцэрлэг байна лээ.  Энэ их олон хүнтэй хотод 250, 330 хүүхдийн том том цэцэрлэг барих хэрэгтэй байна ш дээ. Том орон сууцнууд олноор баригдаж байна. Ийм орон сууцны 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байвал хүүхдэд ч, эцэг эхчүүдэд ч хэчнээн амар байхав. Барилга барихаас нь өмнө барилгын компанитай 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байна шүү гээд л гэрээ байгуулчихаж болмоор санагддаг юм.
Сүүлийн 23 жил Монголд шунал  ихэссэн. Улсын хэмжээнд 400 ясли байсан, бүгд хувьд шилжиж, хувийн нүдний эмнэлэг, шүдний эмнэлэг, байр энэ тэр болоод дууссан.

(Б.Д): Үүнд хэн буруутай вэ?

(Д.Н): Хувьчлал гэдэг юм чинь л буруутай байхгүй юу. Сүүлдээ би өөрийгөө загнадаг юм. “Чамд ямар хамаатай юм бэ?” гэж. Тэгээд бас чадахгүй ээ, энэ хэдэн цэцэрлэгийн багшдаа туслах санаатай “юм” хэлчих гээд л.
Агуулгын стандарт гэхээсээ цэцэрлэгийн зай талбай, тавилга, тоглоом наадгай ямар байх ёстойг заасан стандартыг л гаргах шаардлагатай. Одоо хүүхдүүд цементэн шалан дээр хуванцар ширээ сандал, тоглоом наадгай хэрэглээд л байж байна. Энэ чинь хортой. Бүх зүйл модоор хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой.

(Б.Д): Сургалтын агуулгын хувьд Таны бодол?

(Д.Н): Эхлээд монгол хүүхэд дээр судалгаа, туршилт хийж, бусад орны сургуулийн өмнөх насны хүүхэд дээр хийсэн судалгаатай харьцуулан, өөрийн гэсэн агуулгыг бий болгох. Одоогийн стандарт гэдгийг бүрэн өөрчилж, өмнө хийж байсан цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгад ойртуулах, тэгээд цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгыг 8-10 жилийн хугацаанд тогтвортой байлгамаар байна.

(Б.Д): Цэцэрлэгийн багш нарт хандаж Та юу хэлмээр байна вэ?

(Д.Н): Хүүхдийн төлөө бүхий л насаа зориулж, хүүхдийг хүн болгох буянтай үйлсэд  зүрх сэтгэлээ өгсөн сайхан багш нартаа улам их амжилт гаргахыг хүсье. Та нар минь биеэ бодож, өөртөө цаг гаргаж, дандаа өөдрөг сэтгэлтэй, инээж баясаж яваарай.

Орчин үеийн сургалтын бүтэц өөрчлөгдөж байна. Оросд “2100 оны цэцэрлэг” гэсэн хөтөлбөр гарч сургалтын зарчмууд шинээр бий болж байна. Багш нар бүтээлчээр ажиллах, мэдээллийн технологийг бүрэн эзэмших, хүн түүний сэтгэл зүйн онцлогийг мэддэг хүн судлаач болоход анхаараарай.
 
Цаг зав гарган ирж, чухал санаанууд хөндсөн ярилцлага өгсөнд их баярлалаа.

Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Тэмдэглэсэн:  Н.Норжхорлоо

2012-09-11

Сургуулийн өмнөх боловсрол.


Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөрт сургуулийн өмнөх боловсролыг шинэчлэх саналаа илгээсэн бичиг
Монголын эрүүл саруул, ухаантай иргэдийн төлөө

Өнөөдөр хүүхдийн ясли, цэцэрлэг, хүүхдийг сургуульд бэлтгэх ба цэцэрлэгийн багш нарын нийгмийн асуудлаар бодож явдаг хэдэн асуудлыг төр ба дээд байгууллагууд бодлого, хуулиуддаа засвар хийхдээ зайлшгүй хөндөж оруулах шаардлагатай асуудлууд.
Олон жил хүүхдийн цэцэрлэгтэй амьдарлаа холбосон тэр үедээ амьдрал бүх зүйлээ орхин хүүхдийн төлөө явж байсан ахмад цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч багш ба одоо ажиллаж байгаа залуу эрхлэгч, хүмүүжүүлэгч багш нараас тэдний сэтгэл зовдог асуудлуудыг нэгтгэж сайд танд болоод бусад том дарга нар болоод ерөнхийлөгч , их хурлын гишүүдэд хэлэх үг байгааг та бүгдэд хүргэх гэсэн юм.
Бид Монгол улсынхаа хүүхэд багачуудыг хүн болгох гэж зүтгэж явсан ба одоо ч зүтгэж байгаа. Бид хүүхэд минь ямар нөхцөлд хүн болдгийг хүүхдийн сэтгэл судлал ба сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааныг нарийн мэддэг ба олон улсын стандартын дагуу л болгохын төлөө саналаа хэлж байгаа юм. Өнөөдөр Боловсролын Яаманд сургуулийн өмнөх боловсролын талаар бодлого боддог сургуулийн өмнөх боловсролын асуудлыг хариуцах ганц хүнтэй багаа учир өнөөдөр чухам хүүхдийн цэцэрлэгийн ачаалал ямар байгаа, боловсон хүчний бэлтгэгдсэн байдал, хүмүүжүүлэгч багш нарын нийгмийн асуудал, хүүхдийн хоол хүнсний хангамжийн байдал, цэцэрлэгийн төсөв мөнгөний хүрэлцээ, хүмүүжүүлэгч багш нарын эрүүл мэндийн байдал, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулга арга зүйн асуудал/ цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгыг Боловсролын яам батлахгүй стандарт хэмжих зүйн газар баталдаг болжээ хөөр хийдээ/, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулга чухам ямар орны хөтөлбөрийг сонгон авч боловсруулсан гэдгийг ойлгоход хэцүү болжээ. Өнөөдөр Монголын 900 гаруй хүүхдийн цэцэрлэг түүнд хүмүүжиж буй 130000 гаруй бага насны хүүхдийг Боловсролын яаманд 1 хүн, аймаг дүүрэгт 1 хүн зарим газарт 70-д цэцэрлэгийг хариуцаж байгаа нь хангалтгүй байна. Өнөөдөр бага насны Монгол хүүхдийг сэтгэл зүйн талаар, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны талаас нь нарийн судалж түүнд тохируулан Монголдоо монгол хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэх асуудлыг сонирхож байгаа дарга нар үгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. Иймд олон жил доорх асуудлыг тавьдаг боловч үүнд хайнга ханддаг дарга нар олон байдаг тийм учраас сайд Танд таны ажилд хэрэг болоход хэдэн санал оруулаж байна. Үүнд:

Хүүхдийн яслийн талаар
  • Монголд анх 20-д оны сүүлээс эхлэн эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд татан оруулах, эмэгтэйчүүдийг боловсруулахын тулд тэдний хүүхэд багачуудыг улсаас хүмүүжүүлж хөгжүүлэн, нийгэмшүүлэх зорилгоор анхны ясли гэдэг байгууллага байгуулагдаж 1989 онд гэхэд 400 гаруй бие даасан ясли, яслитай цэцэрлэг 235 ажиллаж , 1982 онд яслийн 0-3 насны хүүхдийн хүмүүжил сургалтын агуулгыг судалгаан дээр түшиглэн боловсруулж амьдралд хэрэгжүүлж, яслийн сувилагч-хүмүүжүүлэгч гэдгийг бэлтгэж олон нялхсыг авч хүмүүжүүлж байсан . Энэ бол төрийн ухаантай бодлого байсан байна. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод улсын 3 ширхэг ясли ажиллаж байна. Хувийн яслиуд байгаа боловч орон сууц болон хүүхдийн эрүүл ахуйд харш байруудад давчуу өрөө тасалгаанд бага насны хүүхдийг шалан дээр авч хөгжүүлэхийг оролдож байна. Орчиндоо агаар салхинд хүүхдийг гаргах газар байхгүй нөхцөлд хүүхдийн эрүүл ахуйн хувьд тохироогүй байртай олон ясли байгааг анхаарч үзэхгүй бол эрүүл хүүхэд үгүй болж магадгүй.
  • 0-2 нас хүүхдийн хөгжлийн хамгийн эрчимтэй үе. Энэ талаар олон улсын эрдэмтэд хүүхдийг багаас нь хүмүүжүүлж хөгжүүлэх шаардлагатай гэдгийг нотолж байна. Японы эрдэмтэн Ибука Масури “3 нас хүрэхээс нь өмнө” гэсэн ном онд хүүхдийг бүр багаас нь хөгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг туршилт судалгаа шинжлэх ухааны үндсэн дээр эцэг эхэд зөвлөгөөн өгсөн ном билээ. Тэгвэл өнөөдөр дэлхийд улс болгон өөрийн иргэнийг багаас нь хөгжүүлэх зорилгоор хүүхдийг хэвлийд нь хөгжүүлэх байгууллагууд байгуулагдаж байна. Жишээ нь Америкт Глен Доманы “Хүний оюуны чадавхыг хөгжүүлэх эрдэм шинжилгээний институт”, Орост М.Л.Лазеровын “Сонатал төв” , Япон, Индонезия, Хятад ,Европын орнууд хүүхэд багачуудыг эрүүл саруул, ухаантай иргэдийг багаас нь шинжлэх ухааны үндэстэйг ээр хөгжүүлж хүмүүжүүлж байна. Гэтэл Монголчууд нь яслийг бүгдийг устгаад ихэнх залуу эцэг эх нь хүүхдийн асаргаа сувилгаа хүүхэд хөгжүүлэх,хүмүүжүүлэх талаар ямар ч мэдлэг эзэмшээгүй, ардын уламжиллаа мартсан , боловсрол дулимаг эцэг эхэд 0-2 настай хүүхдийг даалгаж өгөөд тэр хүүхэд ямар амьдралд юу сурч хүмүүжиж байгаа билээ. Хүн болгон хүүхдийн ирээдүй Монголын мань ирээдүйг бодоосоо. Өнөөдөр хүүхэд гэж хоосон яриа их байна. Харин хүүхдийн талаар ямар арга хэмжээ авах вэ гэдгийг Боловсролын сайд л цэцэрлэг нэмж барих тухайл ярьдаг өр хэн ч хүүхдийн талаар ялангуяа яслийн насны хүүхдийн талаар ярьдаг хүн байхгүй л байна даа.
Өнөөдөр нялхсыг асарч сувилж хөгжүүлж байсан байгууллага байхгүй болж залуу ээж нар хүүхдээ гудамжинд хаях, заримыг нь жалга дотор, хогны саванд хаядаг үзэгдэл олширч байгаа дээр хүүхдийн асуудлыг хариуцсан хүмүүс судалгаа хийж яагаад ийм байдалд хүрч байгааг бодож байгаа болов уу. Та бүгд гэр хорооллоор яваад үз, ямар нөхцөлд хүмүүс амьдарч байна вэ, хүүхэд ямар нөхцөлд байгаа вэ гэдгийг газар дээр очиж үзээрэй. Ялангуяа залуу эцэг эхчүүд хүүхдэдээ ямар тоглоомтой, ямар ном хичээлийн хэрэгсэлтэй байгаа зэргийг үзмээр байна. Өнөөдөр гэр хороолол, орон сууцанд олон бага насны хүүхдийг өгөх газар байхгүй тул гэрт нь цоожлоод явсны дараа гал гарч олон хүүхэд шатаж , гэр хороолол зусланд хөдөө орон нутагт эцэг эхийн анхааралгүйгээс 1,5 – 2 настай хүүхэд олноороо жорлонд унаж, усанд живж амь нас аа алдаж байна.
Өнөөдөр төрсөн хүүхдээ гудамжинд хаях, цонхоор чулууддаг, зодож амь насыг нь алдах зэргээр хүүхэдтэйгээ зэрлэгээр ханддаг эцэг эх бий болжээ. Хүүхдийн хүс нь цөглөөгүй 5 өдөртэй, 1,2,3,4 сартай хүүхдийг гудамжинд хаягсдыг нь эхийн сэтгэлээр гаднын болон Монголын сайхан сэтгэлтэй, өрөвчхөн хүмүүс Монгол хүүхдийг өсгөж бойжуулж байгаа олон асрамжийн газар бий болжээ. Тэдэндээ урам хайрлах, төсөв мөнгөөр туслалцаа үзүүлэх талаар ч бодмоор байна.
Уучлаарай, амьдрал нь хүнд байгаа хүүхдэд тусалж тэдний дунд хөгжүүлэх үйл ажиллагаа олон жил ажил явуулж байсан болохоор тэр бүгдийг сайн мэдэж байна. Хүүхдийг яслийн наснаас нь нийгэмшүүлэх ,хөгжүүлж, хүмүүжүүлж, сургахын тулд яслийг сэргээх нь зүйтэй болов уу. Монголын хаа хүүхэд багачуудад сэтгэл зүрхээ зориулж яслийн төлөө хүн бүхэн сэтгэл гаргаж хөгжүүлэхэд та бүгдийг уриалж байна. Иймд төр засаг, боловсролын байгууллага, төрийн бус байгууллага, компани эздэд, хүн нэг бүр анхаарал тавьж дараах зүйлийг яаралтай хийц гэе. Үүнд:
  • Хүүхдийн яслийг олноор барьж байгуулах
  • Яслийн зориулалтын барилгуудыг бүгдийг буцааж аваад засвар хийгээд хүүхдээ авах /яслийн олон барилга өөр зүйлд ашиглаж байгааг судалж гаргах боломж байна/.
  • 0-3 настай хүүхдийг эрүүл саруул, чийрэг биетэй , оюун ухааныг хөгжүүлэх хүмүүжүүлэх сургалтын хөтөлбөрийг сэргээж , яслийн сувилагч-хүмүүжүүлэгч ба туслах асрагчийг бэлтгэх, тэдний нийгмийн асуудал, цалинг нэмэгдүүлэх асуудлыг зэрэг шийдэх.
  • Яслийн насны хүүхдэд амьдралын наад захын хүмүүжлийн дадал хэвшлийг эзэмшүүлэх / энэ талаар оросын сурган хүмүүжүүлэгч Сухомлинский хүүхэд хүмүүжлийн дадал хэвшлийн 90 хувийг 5 насандаа үлдсэн 10 хувийг бусад насандаа эзэмш идэг гэж сургасан байдаг/ үүний зэрэгцээ бага насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүдийг яслийн насны хүүхдийг хүмүүжүүлж, сургах арга барилд сургах хөдөлгөөн өрнүүлэх.
  • Зарим хүмүүс 0-3 настай хүүхдийн яслийг заавал эрүүл мэндийн байгууллага хариуцах ёстой гэж үздэг. Бидний бодлоор эрүүл мэндийн байгууллага хүүхдийг эрүүл өсгөх, орчны эрүүл ахуйн асуудал дээр онцгой анхаарч харин хүүхдийг бүх талаар хөгжүүлэх, хүмүүжүүлэх ба нийгэмшүүлэх хүн болгохыг боловсролын байгууллага хариуцаж хийдэг туршлага байсан ба цаашид ч ясли бий болгож үргэлжлүүлэх нь зөв болов уу. Тийм ч учраас олон орны эрдэмтэд “ясли-цэцэрлэг” гэсэн хүүхдийн байгууллагыг цогцолбороор нь би болгож түүнд сурган хүмүүжүүлэгч нар мөн сувилагч эмч нар хамтран ажилладаг туршлага бий болсон билээ.
  • Мөн яслийн багш нарыг бэлтгэх, яслийн орчинг бүрдүүлэх, яслийн хүүхдийн ор, ширээ, сандал, манеж, ясли цэцэрлэгийн хүүхдэд аюулгүй олон улсын стандартаар батлагдсан тоглоомоор хангах ба сандал ширээ, ор , тоглоом зэргийг зөвхөн модоор хийж хангаж тохижуулах, яслийн сувилагч-хүмүүжүүлэгч ба туслах асрагчийг нарын гарын авлага боловсруулж бэлтгэж гаргах.
  • Цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуульд 0-2 насны хүүхдийн нас зүйн онцлог, сурган сэтгэл судлал, заах арга арга барил, бага насны хүүхдийн эрүүл ахуй, бага насны хүүхдийн арчилгаа сувилгаа , бага насны хүүхдийн өвчин зэрэг хичээлүүдийг хүртэл оруулж боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байна.
Хүүхдийн цэцэрлэгийн талаар

Хүүхдийн цэцэрлэгийн талаар нэлээд олон асуудлыг шинээр шийдсэн боловч анхаармаар хэд хэдэн чухал асуудал байна. Сургуулийн өмнөх боловсролын хууль гарсан явдалд талархаж байна. Өнөөдөр хуулийн дагуу заалт хэрхэн биелэгдэж байгааг судалж үзэх шаардлага гарч байна. Дараах асуудлыг шинжлэх ухааны үндэстэйг ээр судалж шийдвэр гаргамаар байна. Үүнд: