2010-12-03

Нэгээс хоёр нас хүртэлх хүүхдийн сэтгэл зүйн онцлог.

  • Нэг үйл ажиллагаандаа 15 минут зарцуулна, “болохгүй” гэдэг үгийн утгыг эзэмшиж эхэлнэ.
  • Юм түшиж  заримдаа чөлөөтэй  бие дааж явж эхэлнэ. Зарим үед хүүхэд  1 нас 2 сартай ч  явж магадгүй үүнээс эцэг эх сандрах хэрэггүй. 
  • Энэ наснаас эхэлж хүмүүстэй дотно байх хүсэл эрмэлзэл бий болж ахмадтай харьцахдаа сэтгэл нь их хөдөлнө, баярлана. Хүнийг харахгүйгээр юмыг барьж авахыг оролдоно, ахмад хүмүүсийн хөдөлгөөнийг дуурайж хийнэ.
  • Тоглоомоо гартаа барьж аваад хүүхэд маш их баярлаж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ. Өөртөө байгаа  тоглоом бусад зүйлээ сэгсрэх, цохих, унагах, шидэх, угсрах, сугалж авах, савны тагийг нээх, шоонуудыг давхарлан тавих зэргээр  үйлдлийг судалж сонирхоно. Зарим зүйлийг амандаа хийж долоох байдлаар судлана. Олон үг ойлгоно. 
  • Нэг насаас өмнө хүүхэд баярлахдаа сэтгэл нь хөөрч гуагалж, шулганаж байсан бол одоо “аав, ээж, эмээ, ав, өг, яв, май” зэрэг  8-14 идэвхтэй үгийг ашиглана ярьж, хэл яриа нь хөгжих анхны  суурь тавигдана.    
  • Энэ насанд  хүүхдийн идэвхтэй үгийн сан хурдан нэмэгдэж 30-40-д хүрсэн байдаг тул   хүний хэлж байгаа үгийг ойлгож, хүнтэй  чөлөөтэй ярьж эхэлнэ. 
  • Хүүхэд  чөлөөтэй сайн явдаг,  хоолны үед бие дааж халбагаа барьж хоол идэхийг оролдох ба зураг дээрх юмыг таньж заана, хүний яриаг ойлгоно. Энэ насанд хүүхэд  “Энэ юу вэ?”, “Энэ хэн бэ?” гэсэн асуулт нь үндсэн асуулт болно. 
  • Хүүхэд өөртэй нь хамт тоглохыг хүсдэг.  
  • Зарим юмсын хэмжээ, хэлбэр дүрсийн ялгааг мэддэг.
  • Юм түшиж тойрч явж орчинтой танилцана. 
  • Таны анхаарлыг өөртөө татана. 
  • Дур хүсэл уур уцаараа илэрхийлэнэ. Энэ насыг шилжилтийн нас гэнэ. Хүүхэд бие даах гэж уур уцаарлана. Энэ насанд хүүхэд юм болгонд хүрэх гэж оролдоно тэр үед  эцэг эх болохгүй зүйлийг нь хурааж авах буюу “болохгүй”, “үгүй”  гэдэг үгийг  хэлэхэд хүүхэд  эсрэг босно. Энэ насандаа эсэргүүцлээ чанга хашхирах,  газар дээр унана, хөл гараараа шалаа цохино. Энэ бүгд гэр бүлийн харилцаа хүмүүжлээс шалтгаална. Эцэг эх  хязгаарлагдмал орчинд хүүхдээ эрх чөлөөтэй байлгах, өөрсдөө тэсвэртэй байхыг хичээ.
  • Хүүхэд өөрийн амжилтад баярлана.


Эцэг эх хүүхдийнхээ онцлогийг мэдэж авсны дараа та хүүхдээ хөгжүүлэх цаашид хүн болгоход энэ насаас юуг анхаар ч ажиллах вэ. Үүнд: доорх зорилго тавьж ажиллах нь чухал.

  • Хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, түүний биеийг чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлнэ.
  • Бие дааж өөрийгөө үйлчлэх ба цэвэр нямбай дадал хэвшил суулгана.
  • Ойр орчинтой хүүхдийг танилцуулах.
  • Хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх ба зарим үгийг хүүхдэд тайлбарлаж өгнө.
  • Зарим юмсын шинж чанарыг танилцуулж нэрлүүлж сургана.
  • Асуултад хариу өгч сургана.
  • Хүүхдийн хүртэхүй, сэтгэхүй, анхаарал, ой тогтоолтыг хөгжүүлэх.
  • Тоглоом юмстай харьцаж сургах.
  • Гоо сайхны хүртэхүйг хөгжүүлэх.
  • Хүнтэй мэндлэх, баярласнаа илэрхийлэх, ахмад хүмүүсийн хүсэлтийг биелүүлэх, салах ёслолоо илэрхийлж сургах.
  • Амьтан ургамлыг хайрлаж зөв харьцаж сургах.
  • Дуу хөгжим сонсгох,  сонирхолтой болгох, дуу хөгжим  сонсоод баярлаж байгааг дэмжих зэрэг  эцэг эх  хүүхдээ хөгжүүлэх нь зүйтэй. 

2010-12-02

Хүүхдээ хүн болгоход хэвлий дотроос нь эхэлье.

Хүүхдийг хэвлийд байхаас эхлэн хөгжүүлэх хэрэгтэй.  Хэвлийд байгаа хүүхдийн тархи нь хязгааргүй их хөгжих бэлтгэлтэй ба боломжтой , эрүүл мэндийн маш их нөөцтэй. Тэр их нөөц боломжийг нээж өгөхөд ээж нь туслах ёстой. Хэвлийд байгаа хүүхдийн тэр боломжийг нээхэд зөвхөн эхийн дуу хоолой ба бие организм л сургууль дадлага болно. 100 жилийн өмнө эрдэмтэд дөнгөж сая төрсөн хүүхдийн тархины эд эсийн тодорхой хэсэг нь хатангирших байдалтайг нотолсон байна. 1982 онд Японы эрдэмтэд хэвлийд байгаа хүүхэд эхийн дотор гадна болж байгаа бүх юмыг сонсдог, ялангуяа эхийн зүрхний чимээ ажиллагаа нь илүү хүчтэй сонсдог гэж үздэг байна.

Эхийн хэвлийд байгаа 4 долоо хоногтой хүүхдийн зүрх нь минутад 145 цохилттой байна гэдэг бол зүрх нь ажиллаж эхэлдэг байна.
5 долоо хоногтой байхдаа юмыг мэдэрч үйлдэл үзүүлдэг байна. Хэвлийд байгаа хүүхдэд хүрэхэд хүүхэд маш их хөдөлж байсан байна.
8 дахь долоо хоногтойд хүүхдийн тархины эс маш хүчтэй түргэн хөгжиж байсан байна.
12 долоо хоногтой хүүхдийн нүүр нь тодорч, болж байгаа зүйлийг нүүрний хөдөлгөөнөөр илэрхийлж байдаг.
14 долоо хоногтой хүүхэд дуу чимээг мэдэрч эхэлнэ. Энэ нь ярианы бүтцийг ялгаж хариу үйлдэл үзүүлж эхэлдэг байна.

2000 жилийн өмнө Хятадад төрхийн өмнө жирэмсэн эмэгтэйг  өдөр бүр олон цагаар дуу дуулуулдаг байжээ. Японд жирэмсэн эмэгтэйг маш сайхан газар байлгаж эх ирээдүйн хүүхдэд гоо сайхан ба хөгжмийн боловсрол олгодог. Сүүлийн үед  хойд Европын жирэмсэн эмэгтэйчүүд ардын болон шашны дуунуудыг дуулдаг байна. Полинезий улсад одоо ч жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд зориулсан бүжиг зохион явуулах , Калифорни эмч Рене Ван де Кар нь 60 жил жирэмсэн эмэгтэйд гараараа гэдсэндээ дарах, алгадах сэгсрэх хөдөлгөөнийг үгтэй хослуулан 10-20 минут дасгал хийлгэдэг, Францад жирэмсэн эмэгтэйг төрхөд нь нь хоорын дууг сонсгож төрүүлдэг  Мишель Аденагийн арга зэрэг Малазии, Энэтхэг,  Шведийн эрдэмтэд хэвлийд байгаа хүүхдийн зүрх цохиж эхэлсэн өдрөөс нь эхлэн туршилт судалгаануудыг хийж хүүхдийг хэвлийд байхдаа хөгжих боломжтой гэдгийг эдгээр эрдэмтэд нотолж өгсөн байна.
Оросын эрдэмтэн М.Л.Лазарев нь хүүхдийг хэвлийд байхад ээж нь тодорхой үе шаттайгаар хүүхдийн мэдрэлийн рефлексийг хөгжүүлж төлөвшүүлэх дасгалыг боловсруулсан байна.

Эхний гурван сард нь ургийг сэргээх үе шат гэж үздэг. Үүнийг дуу хөгжим ээр хөгжүүлэх дасгал хийдэг байна. Үүнд:

1-р сартай ургийг чичирхийлж хөгжүүлэх
2-р сартай ургийн судсыг авиагаар хөгжүүлэх
3-р сартай ургийг авиагаар амьсгалыг хөгжүүлэх

Хоёр дахь гурван сард нь ургийг бэхжүүлж баталгаажуулах үе шат 

4-р сартай ургийг хэмнэлтэй авиагаар хөгжүүлэх 
5-р сартай ургийн хөдөлгөөнийг авиагаар хүмүүжүүлэх
6-р сартай ургийг хөдөлгөөн, иллэг цохилтыг авиатай хослуулан хүмүүжүүлэх

Гурав дахь гурван сард нь ургийн зарим эрх тэнгийн  хөгжлийг идэвхжүүлэх үе шат

7-9 –р сартай ургийг сонсох ба харах эрхтнийг хөгжүүлж хүмүүжүүлэх үйл ажиллагаа явагдана.

Иймд хэвлийгээс эхлэн хүүхдийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулснаар хүүхэд төрсний дараа ямар үр дүн гардаг вэ? гэвэл

  • · Төрөлхийн хөгжмийн сонсголтой
  • · Орчин тойрныг авиагаар зураглан төсөөлөх
  • · Төрсний дараа био хэмнэлтэд дасах
  • · Хэвлийд байх үеийн үгийн сантай.
  • · Авиа хөдөлгөөнөөр анхны харилцааны дадалтай. 
  • · Ээжийн дуу хоолойг танин.
  • · Өнгө ялгах анхны үндэс тавигдана. 
  • · Иллэгийн мэдрэмжтэй .
  • · Сэтгэхүйн гурван хэв шинжийн эхний төлөвшилттэй. Энэ нь хөгжмийн дуу чимээнд сэтгэл хөдлөх,  шинэ тоглоомыг өнгөөр нь ялгах чадвартай болсон байна.
  • · Бие бялдрын ба сэтгэл хөдлөлөөрөө нэлээд боловсорсон байна.
  • · Үеийн хүүхдээс хөгжлөөрөө түрүүлнэ.
  • · Сонирхол анхаарал нэлээд сайн байна.
  • · Шоог яриа ба ой тогтоолт нь илүү сайн байна.
  • · Дархлаа сайн байдаг учраас барагтай бол өвдөхгүй.
  • · Хөгжимд дуртай бүжиглэх дуртай.
  • · Маш их зураг зурна.
  • · Сургуульд сайн сурдаг байна.


 Ийм сургалт явуулснаар ээжид нь ямар үр дүн өгдөг вэ гэвэл

  • · Сэтгэл санаагаар тайван байна.
  • · Эрүүл мэнд сайжран.
  • · Төрөлт хөнгөн явагдана.
  • · Хөхний сүү сайжран.
  • · Хүүхдээ нарийн сайн мэдэж авна.
  • · Хүүхдээ төрсний дараа маш хурдан арчлах сувилах ажилдаа идэвхтэй оролцоно.

Төрсний дараа Та хүүхдээ хэрхэн ажиглах ба 0-1 нас хүртэл хүүхэд чинь хэрхэн хөгждөг талаар (Миний бөмбүүлээ хуудаснаас олж ) уншиж болно.

Ашигласан ном ба дэлгүүлж унших эх сурвалж
М.Л.Лазарев   “МАМАЛЫШ”   “Рождение до рождения”    Москва 2009 год
Г.Доман, Д.Доман  “Дошкольное обучение ребенка”  Москва. 1995  год.
Программа воспитания и обучения в детском саду”. Под редакциией  доктора М.А.Васильевой, В.В. Гербовой, Т.С.Комаровой.  Издание 3-е. Москва 2005 год.

2010-11-19

АЛАГДАЙ АВАРГА - 4

Д.Цэвэгмид
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 4-р хэсэг)
Үргэлжлэл


Идэж ууж, сунаж хэвтсээр
Эрт унтаж, орой боссоор
Өрөөлийн мууг шоолж
Өөрийн сайныг гайхсаар
          Гэнэхэн хонгор аварга маань
          Гэдсээрээ цүлхийн таргалж
          Гэдийж хэд алхахаас цааш
          Гэрээс холдож чадахыг байлаа.
Гэлээ ч гэсэн санаа нь үүлэнд
Гэдгэр ч гэсэн хүсэл нь ууланд
Ижлийн манлайд тэмүүлнэ
Ишгэдийн тэргүүнд санаархана.
          Алагдай гэвэл уурлан давшилна,
          Аварга гэвэл инээн онгирно
          Харсан бүхэнд “Би чадна”
          Хавьтсан бүрд “Би мэднэ” гэнэ.
Аясын салхи сэржигнэсэн
Аялуун намрын нэг өглөө
Ааглуу омголон Алагдай
Анд нөхдөдөө хандаж:
          “Хулан чихтэйн унагатай
          Хурд чадлаа үзэлцэнэ,
          Хумбан туурайтын үрстэй
          Хувь заяагаа сорилцоно.
Ганцхан өдөрт багтааж
Галавын говийг туулна,
Оргилох шаргал тоосоор
Орчлон дэлхийг бүрхэнэ” гэхэд нь
          Ээж аав хоёр нь
          Ээлж дараалан үглэж
          “Эрх бяцхан ишиг минь
          Эргэцүүлж сайтар тунгаа,
Харийн харгүй бартаатай,
Хартан дайсан аюултай,
Өглөө үдшийн бүрийгээр
Өлөн чоно гэтдэг шүү” гэхэд нь
          “Би бол ишиг биш
          Бие гүйцсэн ухна
          Эгэл нэг ямаа биш
          Эрх төгс аварга,

          

Хэнээр ч хэлүүлэхгүй
Явах замаа тухайлна,
Хэнд ч заалгахгүй
Яах ийхээ мэднэ” гээд
          Ширүүн гэдэг нь тэнцэлгүй
          Шийдэмгий гэдэг нь тогтоолгүй
          Аашийн жолоогоо таталгүй
          Авирлан муухай загнахад нь
Аав ээж хоёр нь
Аргадан ятгаж цөхрөөд
Ах эгчий нь дагуулан
Алсын замд мордуулав.
          Хулангийн газар зорьж
          Хурднаа нэг үзэлцэнэ гээд
          Онгироо аварга оройлон
          Орогдой, Эрээдэй дагалдаад
Задгай талд гартал нь
Зайгуул чоно угтаж
Амттай бэлэн хоолонд
Амаа зэхэн дайрав.
          Хэрцгий нүд нь жартайсан
          Хэдрэг шүд нь ярзайсан
          Зүүдэнд оршгүй муухай
          Зүхлийн дайсныг үзэхдээ
Мээмний гурван ишиг
Мэгдэж тэвдсэн нь хэмжээгүй,
Ухаан жолоогоо алдаж
Ум хумгүй зугтаав.
          Овойж биеэ тоосоор
          Олох эрдмээс хоцорсон
          Сунаж тэрийж хэвтсээр
          Сургууль дасгалаа мартсан,
          
          
          
          
Олиг муутыг бодвол
Орогдой Эрээдэй хоёр
Харайх гүйхдээ хурдан
Харах бараагүй талийв.

2010-07-27

АЛАГДАЙ АВАРГА - 3

Д.Цэвэгмид
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 3-р хэсэг)
Үргэлжлэл

Айлын ямааг төлөөлж
Алагдай уралдаанд оролцоод
Алсын тавианд түрүүлж
Аварга цол шагнуулаад,
     Эргэж сүрэгтээ ирэхэд нь
     Ээж нь сэтгэл хангалуунаар
     “Эвий хөөрхөн ишиг минь”
     Энхрий хайрт үр минь
Янгирын наадамд манлайлж
Ямаа нэрээ мандууллаа,
Ялалтын өндрийг эзэмшиж
Яруу алдраа дуурсгалаа,
     Уртын аян харгуйд
     Ундаасаа биз, сүүгээ уу,
     Өнжин саатан явж
     Өлсөө биз, мээмээ хөх” гэхэд нь       
Алагдай аварга ширвэлзэж
Амаа мурийтал ярвалзаж
Дэргэдэхээ дэгс харж
Хажуудахаа халит хялайж
     “Талын уудмаар давхиж
     Таанын үзүүр шилэх,
     Тагийн аглагийг зорьж
     Тансаг идээг таних,
Ээжийн мээмээс холдож
Эрдэм чадлаа сорих
Эрийн цээнд хүрсэн
Эрхэм аварга боллоо” гээд
     Эрхийн чинээхэн эврээ өрж
     Эрэвгэр хэдхэн сахлаа илж
     Үүдэн хойморт ханхалзан
     Үүлтэй тэнгэр өөд өлийхөд нь
Боролжны ёроолоор бөмбөрдөг
Борхон туулайн бүжингүүд
Цохио дамжин харайдаг
Цоохор жирхийн зулзагууд
Ямар сүртэй “сэрх” вэ,
Яасан жавхаатай “эр” вэ? гэж
Шаг шууг бололцон
Шагшран магтаж гайхалцав.
     Аварга цолын халуунд
     Алагдайн нойр нь ихдэж
     Гэдсээ цүндийтэл идээд
     Гэдийн хэвтэх нь олшров.
Эрээдэй, Орогдой хоёр
Эртний нарнаар босож
Хатирах тэших сургууль
Харайх гүйх дасгал хийнэ.
     Ээж нь Алагдайг сэрээж
     “Энхрий хүү минь бос,
     Халих дүүлэхийн дасгалд
     Хамаг ишигнүүд гарлаа” гэхэд нь
Ноохойдоо хоргодсон Алагдай
Нойрондоо дарагдсан аварга маань
“Би түүнийг чадахаа л чадна
Битгий намайг сэрээ” гээд
     Үүрэглэж нүдээ нухан
     Үд болтол унтаад,
     Өдөр дундын үесээр
     Өндийж нэг харахдаа,
Уралдаж байгаа унага
Одоорч байгаа тугал
Дэвхэрч байгаа ишиг
“Борви нь тушилдсан болхиодой,
     Хөл нь хөшилдсөн хөглөөхэй,
     Нэр гутаам нэвсгэрүүд,
     Цол гутаам цордгорууд” гэж шоолно.

Үргэлжлэнэ ->> ...