(preschool,teaching,education,history - Гавъяат багш Дашцэвэгийн Нонна -гийн блог.)
2011-11-06
2011-11-03
Цэцэрлэгийн эрхлэгч (1)
Энэ удаагийн цуврал бичлэгээр цэцэрлэгийн эрхлэгч болон цэцэрлэгийн багш нарт юу анхаар ч ажиллах, яаж ажиллах талаар товч зөвлөгөө өгнө.
Цэцэрлэгийн эрхлэгч нэгэн байгууллагыг удирддаг өөрийн мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж ажиллах нь зүйтэй. Мэдлэгээ дээшлүүлэхдээ:
Хүмүүжлийн үйл ажиллагаа ба заах арга зүйг удирдахад дараах зүйлийг хийнэ. Үүнд:
Нээлттэй үйл ажиллагаанд оролцох
Хүүхдийн цэцэрлэг жилд тодорхой нэгэн асуудлыг авч хэлэлцэхийн тулд долоо хоног бүрд тодорхой заах аргын асуудлыг шийдэж байх учраас “Долоо хоногийн заах аргын ажил” үлгэр жишээ гаргахыг оролдов.
Жишээ нь тухай цэцэрлэг жилдээ “ Хүүхдийн цэцэрлэг ба гэр бүлийн нөхцөлд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх” гэсэн асуудлыг авч үзье. Энэ асуудлыг долоо хоног бүрд задлаад тодорхой нэг сэдвийг төлөвлөнө.
Үүнд: Заах аргын нэгдлийн долоо хоногт хийх ажлын төлөвлөгөө.
Сэдэв: “ Хүүхдийн цэцэрлэг ба гэр бүлийн нөхцөлд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх”
Зорилго: Тус сэдвээр багш нарын мэдлэгийг системтэй болгох ба энэ үйл явцад эцэг эхийг татан оролцуулж хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх зөвлөгөөн аргачлал өгнө.
Долоо хоногийн гариг
-Ажлын агуулга ба хэлбэрүүд
-Хариуцах хүн
-Оролцох хүмүүс
Даваа
-Дугуй ширээний ярилцлага. “Цэцэрлэг ба гэр бүлээс хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх” сэдвийн онолын хэсэг.
-Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх талаар гаргасан асуултад хариулах даалгавар
-Арга зүйч
-Багш нар
Мягмар
-Дунд ба бэлтгэл бүлэгт хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нээлттэй хичээл явуулах.
-Хичээл дээр ба хичээлээс гадуур хүмүүжлийн ажил дээр хүүхдийн үг яриан дээр ажиллах аргачлал тоглоомын аргаар.
- Арга зүйч ба нийт багш нар оролцоно.
Лхагва
- “Авиаг зөв дуудах” дасгал ба семинар.
- “Өвлийн зугаа наадам” сэдвээр хүүхдүүдийн бүтээлч ажил ба өгүүллэг зохиож ярилцах
- Арга зүйч ба хэл засалч багш.
- Нийт багш ба хүүхэд оролцоно.
Пүрэв
-Эцэг эхтэй хамтран явуулах арга хэмжээ:
Нээлттэй өдөр:
-эцэг эх хэл яриа хөгжүүлэх хичээлд суух
-багш эцэг эхийн хамтарсан үйл ажиллагаа /тоглоом ба ярилцлага/
- Дээрх сэдэвтэй холбоотой хамтран самбар гаргах
- “Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх өрх гэрийн нөхцөл дэх боломж” практик дадлага
-”Өөрийгөө танин мэдэх” сургалтын ярилцлага.
- Арга зүйч ба бүлгийн нийт багш нар.
- Бүх багш нар ба эцэг эх оролцоно.
Баасан
- Долоо хоногийн ажлын үр дүнг гаргах.
- Цай уух ярилцлага зохиох
- Арга зүйч. Бүх багш нар, эцэг эх оролцоно.
Цэцэрлэгийн эрхлэгч нэгэн байгууллагыг удирддаг өөрийн мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж ажиллах нь зүйтэй. Мэдлэгээ дээшлүүлэхдээ:
- сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүй зэрэг мэргэжлийн онол,
- тал бүрийн өргөн мэдлэгтэй байх,
- хүмүүжлийн үйл явцыг сайн мэдэх, мэдрэмжтэй байх,
- судалгаа туршилт хийх, нэгтгэн дүгнэлт гаргаж байх асуудлуудыг анхаарч ажиллах нь чухал байдаг.
- ...
- хүмүүжлийн үйл ажиллагаа болон заах арга зүйг удирдах,
- цэцэрлэгийн аж ахуй ба захиргааны асуудлыг шийдэх,
- гэр бүлтэй ажиллах ба эцэг эх болон нийт хүмүүсийн дунд сургуулийн өмнөх боловсролыг сурталчлах.
Хүмүүжлийн үйл ажиллагаа ба заах арга зүйг удирдахад дараах зүйлийг хийнэ. Үүнд:
- цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд юуны өмнө цаг алдахгүй багш нарт шинэ мэдээллээр туслалцаа үзүүлэх
- багш нарын мэргэжлийн дагуу боловсролоо бие дааж дээшлүүлэхэд хяналт тавьж байх
- хамт олноороо цэцэрлэгийн багшийн үйл ажиллагаанд нь сууж ярилцах
- багш нарын тэргүүний туршлагыг судалж ,нэгтгэн дүгнэх, сурталчлах ба нэвтрүүлэх
- тодорхой сэдвээр бие биеийнхээ хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд суух
- цэцэрлэгийн хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх
- багш нарын зөвлөгөөнөөр тодорхой асуудлыг хэлэлцүүлж байх
- багш нарын дунд семинар дадлага, сургалтууд явуулах
- багш нарын дунд ялгавартай / туршлагатай ба шинээр ирсэн багш нар/ зөвлөгөө өгч байх
- заах аргын кабинетыг / багшийг хөгжүүлэх төв /тохижуулж тогтмол үйл ажиллагаа явуулах
- шинэ технологи, арга зүй, өөрийн ,бусад цэцэрлэгийн болон гадаадын цэцэрлэгийн багш нарын туршлагаас үзэсгэлэн гаргах
- эцэг эхийн сурталчилгааны самбар ажиллуулах
- нийгмийн ядуу, хэцүү гэр бүлтэй ажиллах
- тухайн цэцэрлэгийн онцлог тохируулан багш нарыг дахин бэлтгэх сургалт явуулах
- семинар зөвлөгөөн явуулах
- хичээл хүмүүжлийн ажилд дагуулан сууж түүнд анализ дүгнэлт гаргах аргад сургах
- дадлага семинар явуулах
- нийт багш нарт болон ганцаарчлан зөвлөгөө өгөх
- хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг туршлагатай хүмүүстэй хамт шалгалт явуулж оролцуулах
Нээлттэй үйл ажиллагаанд оролцох
- аймаг дүүргийн цэцэрлэгүүдийн үзүүлэх тайлан хуралд оролцох
- сурган хүмүүжүүлэх зөвлөгөөн, сурган хүмүүжүүлэх онол-практикийн уншлагад оролцох
- сургуулийн өмнөх байгууллагын намрын тайлан зөвлөгөөнд оролцох
- цэцэрлэгийн эрхлэгч нарын зөвлөгөөнд оролцох
- ажлаа хэрхэн яаж төлөвлөхөд зааж сургах
- цэцэрлэгийг шалгах график гаргах сургах
- хяналт шалгалтын аргачлалд сургах
- хүнтэй хэрхэн яаж ажиллах, хяналтын явцад гарсан дүгнэлтийг хэрхэн засах арга
- цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч багш ба хамт олны тэргүүн туршлагыг хэрхэн ажиглах, судлах, нэгтгэн дүгнэх, сурталчлах, хэрэгжүүлэх аргачлал
- цэцэрлэгийн байцаагчийг бэлтгэхэд барилгын , санхүүгийн болон бусад мэргэжилтнүүдийг татан оролцуулах
- цэцэрлэгийн байцаагч нарын үйл ажиллагааг дурдах биш харин үйл ажиллагаанд нь задлан шинжилж дүгнэлт өгч сургах
- Хот аймаг, дүүргийн хүүхдийн цэцэрлэгийн нэг болон таван жилийн ажлын тайлан үр дүнг дараах асуудлаар хэлэлцүүлнэ. Үүнд:
- 1. Улсын хэмжээний хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтийн ололт дутагдал, бэрхшээл түүнийг даван туулсан, гарсан үр дүн,
- 2. Хүүхдийг эрүүлжүүлсэн ажлын тайлан үр дүн,
- 3. Хувилбар сургалтыг явуулсан арга туршлага тайлан үр дүн,
- 4. Хүүхдийг сургуульд бэлтгэж ерөнхий боловсролын сургуульд шилжүүлсэн тайлан үр дүн
- 5. Шинэ хичээлийн жилийн зорилго зорилт зэрэг асуудлыг хэлэлцэх.
- Орон нутагт хүүхдийн цэцэрлэг дундын заах аргын нэгдлийн ажлын явц байдал үр дүн, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлж байгаа байдал, тухай орон нутгийн арга зүйч ба цэцэрлэгийн эрхлэгч нарыг чадваржуулсан байдал зэргийг хэлэлцэх.
- Цэцэрлэгийн жилийн ажлын төлөвлөгөө ба заах аргын нэгдлийн ажлын төлөвлөгөө
- Төлөвлөгөө хийх аргачил ал дадлага /сургалт/
- Сурган хүмүүжүүлэх уншлагад бэлтгэх, илтгэл бичих , онолын номд дүгнэлт өгөх, илтгэл бичих аргачлалд сургах
Хүүхдийн цэцэрлэг жилд тодорхой нэгэн асуудлыг авч хэлэлцэхийн тулд долоо хоног бүрд тодорхой заах аргын асуудлыг шийдэж байх учраас “Долоо хоногийн заах аргын ажил” үлгэр жишээ гаргахыг оролдов.
Жишээ нь тухай цэцэрлэг жилдээ “ Хүүхдийн цэцэрлэг ба гэр бүлийн нөхцөлд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх” гэсэн асуудлыг авч үзье. Энэ асуудлыг долоо хоног бүрд задлаад тодорхой нэг сэдвийг төлөвлөнө.
Үүнд: Заах аргын нэгдлийн долоо хоногт хийх ажлын төлөвлөгөө.
Сэдэв: “ Хүүхдийн цэцэрлэг ба гэр бүлийн нөхцөлд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх”
Зорилго: Тус сэдвээр багш нарын мэдлэгийг системтэй болгох ба энэ үйл явцад эцэг эхийг татан оролцуулж хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх зөвлөгөөн аргачлал өгнө.
Долоо хоногийн гариг
-Ажлын агуулга ба хэлбэрүүд
-Хариуцах хүн
-Оролцох хүмүүс
Даваа
-Дугуй ширээний ярилцлага. “Цэцэрлэг ба гэр бүлээс хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх” сэдвийн онолын хэсэг.
-Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх талаар гаргасан асуултад хариулах даалгавар
-Арга зүйч
-Багш нар
Мягмар
-Дунд ба бэлтгэл бүлэгт хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нээлттэй хичээл явуулах.
-Хичээл дээр ба хичээлээс гадуур хүмүүжлийн ажил дээр хүүхдийн үг яриан дээр ажиллах аргачлал тоглоомын аргаар.
- Арга зүйч ба нийт багш нар оролцоно.
Лхагва
- “Авиаг зөв дуудах” дасгал ба семинар.
- “Өвлийн зугаа наадам” сэдвээр хүүхдүүдийн бүтээлч ажил ба өгүүллэг зохиож ярилцах
- Арга зүйч ба хэл засалч багш.
- Нийт багш ба хүүхэд оролцоно.
Пүрэв
-Эцэг эхтэй хамтран явуулах арга хэмжээ:
Нээлттэй өдөр:
-эцэг эх хэл яриа хөгжүүлэх хичээлд суух
-багш эцэг эхийн хамтарсан үйл ажиллагаа /тоглоом ба ярилцлага/
- Дээрх сэдэвтэй холбоотой хамтран самбар гаргах
- “Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх өрх гэрийн нөхцөл дэх боломж” практик дадлага
-”Өөрийгөө танин мэдэх” сургалтын ярилцлага.
- Арга зүйч ба бүлгийн нийт багш нар.
- Бүх багш нар ба эцэг эх оролцоно.
Баасан
- Долоо хоногийн ажлын үр дүнг гаргах.
- Цай уух ярилцлага зохиох
- Арга зүйч. Бүх багш нар, эцэг эх оролцоно.
Үргэлжилнэ
2011-10-24
1-3 настанд цээжлүүлэх шүлэг, дуу, оньсого
Д.Мягмар. “Ном”
Чиний ч ном, миний ч ном
Чи бидний бүгдийн ном
Зурагтай сайхан номоо
Зун ч үздэг, өвөл ч үздэг.
Номон дээр дуу ч бий
Номон дээр шүлэг ч бий
Чи ч дуулдаг, би ч дуулдаг
Чи бид нар цөмөөрөө дуулдаг.
Ч. Лувсандэндэв “ Мөндөө би”.
Аав намайг аавын хүү гэдэг
Ээж намайг ээжийн хүү гэдэг
Аавын ч хүү ээжийн ч хүү мөндөө би.
Өвөө намайг өвөөгийн ч хүү гэдэг
Өвөөгийн ч хүү, эмээгийн ч хүү мөндөө би
Ах намайг ахын дүү гэдэг
Эгч намайг эгчийн дүү гэдэг
Эгчийн ч дүү, ахын ч дүү мөндөө би.
Оньсого цээжлүүлэх
Торхон дотор
Тос ус хоёр /өндөг/
Ах дүү тав
Нэг ижил нэртэй
Өндөр нам биетэй / гар хөлийн хуруу/
Цондгор гэдэстэй
Цор овгор уруултай
Өрөөсөн чихтэй
Өглөгч зантай /ваар/
Хөх торгон дээл
Цагаан торгон хээтэй / тэнгэр од/
Хөлгүй байж явдаг
Нүдгүй байж уйлдаг. /үүл, бороо/
Хар хурга
Ясан бөөртэй. / мойл/
2011-10-18
Сэтгэх бүтээх
Хүүхдийн сэтгэх бүтээх ур чадварыг хөгжүүлэх, гар урлалд сургах дасгалуудыг та Дейснэ нь эндээс үзэж болно, мөн "kids craft ideas" гэх түлхүүр үгсийг ашиглаж интернетээс олон янзын санааг ч олж авах боломжтой байна. Хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж бүтээлүүд бүтээж бусадтай санаа оноогоо хуваалцахын зэрэгцээ, хүүхдийнхээ сэтгэх чадварыг хөгжүүлж байгаа аав, ээжүүд минь санаж байгаарай. Блогт өдөрт доод тал нь 300 хүн орж гарч байдаг учир, өөрсдийн хийж бүтээсэн сонин санаа байвал энэ хуудастай холбож болно.
2011-10-11
Ураг төрлөө нэрлэх ёс
(Аав,
ээжүүд ураг төрлөө зөв нэрлэж дуудвал
таны хүүхдүүд ч бага наснаасаа энэ
бүхнийг мэддэг ойлгодог хэрэглэдэг
болно. Иймээс эцэг эхчүүддээ уншуулахаар 1988 оны Сурган хүмүүжүүлэх сэтгүүлийн ӨВ булангаас МУИС-ийн багш Х.Нямбуу, Б.Сарантуяа нарын бичсэн Хүний эш үндсийн тухай нийтлэлийг хуулбарлаж орууллаа. )
Монголын түүхийн эртний
сурвалж бичиг “Шар
тууж”-д “Ер
хүн уг язгуураа эс мэдвээс ойд төөрсөн
мичтэй адил” гэж дурдсан нь монголчууд
ураг удам, овог төрлөө мэддэг байхыг
ихэд эрхэмлэж байсны тод баримт юм.
Монгол хүн бүр уг үндэс, ураг төрлөө
сайтар мэдэж, үр залгамждаа учир түүхийг
нь зөв ухааруулдаг уламжлалтай. Тиймээс
ч монголч эрдэмтэд монголчуудын ураг
удам эш үндсийн тухай мэдлэгийг ихэд
үнэлдэг билээ.
“Ах дүүгийн
холбоотой, алаг бөөрийн сүлбээтэй”,
“алаг махны тасархай, алтан ясны
хэлтэрхий”, “халуун махны тасархай,
хавтгай ясны хэлтэрхий” гэж ураг удам,
овог төрлөө хэзээнээс нааш мэдэж,
хэлэлцсээр ирсэн монгол түмний маань
хэлэнд, дэлхийн олон үндэстний хэлэнд-хүний
эшийн холбогдолтой нэр томьёог ерөнхийд
нь тоймолж хэлснийг нь маш нарийн ялгаж
нэрлэсэн нь өдий төдий бий. Монгол хэлэнд
ураг удам, овог төрлийн холбогдолтой
нэр томьёо нь “Хүний эш” гэдэгт
ерөнхийдөө багтдаг. Үүнийг түүхийн олон
тулгар сурвалж бичиг, дээр үеийн толь
бичиг, тайлбар толь, хууль цаазны бичиг
тэргүүтнээс олж үзэж болох юм.
Хүн бүр аав,
ээж, ах, дүү, эгч гэхээс өөр үг бараг үл
хэлж, заримдаа бүр хэл сураагүй хүн мэт
этгээд зүйл өгүүлэх нь элбэг байдаг.
Жишээлбэл: аав ээжийнхээ төрлийг “Манай
аавын хамаатан, манай ээжийн садан”
гэхээс өөрөөр хэлэхээ байжээ.
Манай ардын
заншлаар хүний ураг нь ясан төрөл, махан
төрөл, цусан төрөл гэж ялгагддаг бөгөөд
ясан төрөл нь аавын төрөл, махан төрөл
нь ээжийн төрөл, цусан төрөл нь үр хүүхэд
юм. Ясан төрөл нь нэн дээрээс удамшилтай,
эцгийн удам хэмээн үздэг.
Тэгээд ч
удмаа тоолохдоо гарынхаа нугарах үеийг
дагуулан дээш дооших үеэ тодорхойлдог
байна. Ингэхэд тоологч хүн өөрийнхөө
биеийг эхлэл (тэг) болгоод мөр суганы
үеийг аав, тохойн үеийг өвөг аав, бугуйн
үеийг өндөр өвөг, алганы үеийг элэнц
эцэг, хурууны дунд үеийг хуланц эцэг,
хурууны өндөгний үеийг элэн, хурууны
үзүүрийг хулан хэмээгээд хумируулдаг.
Ийнхүү
дээшээгээ долоон үе тоолохын зэрэгцээгээр
доошоогоо үр хүүхдийнхээ үеийг бас
тодорхойлдог. Үүнд: сугыг хүү гэх тохойг
ач, бугуйг жич, алганы үеийг гуч, хурууны
дунд үеийг дөч, өндөгний үеийг тач,
хурууны үзүүр төгсгөлийг жилийх талийх
гээд жилийн оддог байна.
Эхийн талын
үеийг бас эх, эмэг эх, өндөр эмэг, элэнц
эх, хуланц эх гэх мэтээр тоолно. Аавын
төрлийг авга (ах,
эгч, дүү), ээжийн
төрлийг нагац (ах, эгч, дүү) гэнэ.
Мөн өөрийн
төрсөн төрлийг том (их,
ууган), дунд,
бага (отгон), ах эгч дүү гэхийн зэрэгцээгээр
үеийн төрлөөс аавын ах буюу эрэгтэй
дүүгийн хүүхдийг үеэл, түүний хүүг
хаяал, гэж нэрлэн, өөрөөс нас ахжаар бол
үеэл ах, эгч, бүл ах эгч,үеэл бүл дүү гэж
хэлдэг. Түүнээс бус “манай аавын дүүгийн
хүүхэд, миний дүү болох хүү” гэж ярих
нь тайлбар үг мэт болно.
Айлын хүргэн
бэр нь төрлөө “хадам” гэж дуудахын
дээр хоёр талын хадам нь бие биенээ “худ
ураг”, “худ худгуй” гэдэг. Нэг айлын
хүргэнүүд биесээ “баз” гэх ба бэргэнүүд
“авьсан”, “ажин”
гэнэ. Хүний эш удмын нэг
чухал зүйл нь овог аймаг, ясны нэр юм.
Монголчууд эртнээс нааш улс, аймаг, яс
овгоо дуудалцан танилцаж, түүх шастирт
тэмдэглэсээр ирсэн. Монгол улсын хүн
ам 20-иод ястан болохын дээр 2000 гаруй
овог ясны нэр тэмдэглэгдсэн байдаг.
Жишээлбэл: “халх” гэхэд дотроо 12 том
яс, 400 овог болдог. Буриад гэхэд л хорь
11, ага 8, булгад 7, эхирид 8 овог байна. Монгол олон
ястан нь овгийн нэрийг харилцан өөрөөр
нэрлэх нь бий. Үүнд нийт овгоор яс овог
гэж байхад баруун монголд “элхэн”,
баргад “хал” гэлцдэг. Энэхүү овог нь
дотроо овог, тээхэн, миен болдог. “”
Хүний эш
удмын олон нэр томьёо монгол хэлэнд
байхаас гадна ураг төрлөө авгайлж
дууддаг авгайлах үг бас байдаг. Жишээлбэл:
- ааваа (аав, ажаа, баавай)
- ахыгаа (амбаа, анидаа, бандихай)
- ээжээ (ээж, мөөм, аажий, ижий)
- эгчээ (адиа, аниа, ажаа)
- өвөг аавыгаа (өвөө, буурал аав, абудай)
- эмэг эхийгээ (эмээ, эмээ ээж, эмгээ, буурал ээж) гэдэг
Мөн нэрийг
нь цээрлэн “Лу авгай” гэх буюу нэрээр
нь хэлэх бол нэрэн дээр нь “гуай” нэмж
“Дорж гуай” гэнэ. Нэрийг мэдэхгүй бол
“хүн гуай, ах гуай. эгч гуай, ах минь,
эгч минь” гэж авгайлна. Дүү хүнд бол
“дүү минь”, “миний хүү” гэж хэлдэг.
Харин “дүү хүү”, “ах хүү”, “өвгөн
гуай” гэдэг нь тийм ч хүндтэй бус үг
юм. Хүнийг мэргэжил алдраар нь хүндлэн
дууддаг ёс бий. Жишээлбэл Да багш, Лу
профессор, Доо дарга, Дугар сайд, Цэрэн
инженер, Долгор эмч, гавьяат Лувсан,
зохиолч Бат, дуучин Дулмаа гэх мэт.
Хүний эшийн
үндсэн нэр томьёоны товч толь
Аав – даруй эцэг
хэмээх үг. Үр хүүхэд нь эцгээ энхрийлэн
дуудах нэр юм. Эцэг гэдэг нь албаны зүйл
мэтэд ихэвчлэн хэрэглэдэг нэр.
Өвөг аав – (өвөг
эцэг, өвөө) авгайлах үг (буурал аав) аавын
аав.
Нагац аав –
Нагац эцэг хэмээх үг. Эхийн эцгийг
энхрийлэн хүндэтгэж ярианд нагац аав
гэж хэрэглэдэг.
Өндөр өвөг –
өвөг аавын эцэг.
Элэнц эцэг –
өндөр өвгийн эцэг.
Хуланц эцэг –
элэнц эцгийн эцэг.
Элэн – хуланц
эцгийн эцэг.
Хулан – элэнгийн
эцэг.
Ээж ижий – даруй
эх хэмээх үг. Үр хүүхэд нь эхээ энхрийлэн
дуудах нэр. Эх гэдэг нь албаны зүйл мэтэд
ихэвчлэн хэрэглэдэг. Ярианы хэлэнд
дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
Эмэг ээж – ээжийн
ээж (эмэг эх, эмээ) авгайлах
үг (буурал эмээ).
Өндөр эмээ –
эмэг ээжийн эх.
Элэнц эх – өндөр
эмээгийн эх.
Хуланц эх –
элэнц эхийн эх.
Төрөл – нэг
овгийг төрөл гэнэ.
Хүй – даруй
төрөл хэмээх үг. Төрөл хүй гэж холбон
хэлэлцдэг.
Удам – нэг овгийн
хүмүүсийг удам гэдэг.
Угсаа – нэг
салаагаас төрсөн хүүхэд ачинцрыг нэг
угсаа гэнэ.
Аглаг – төрлийн
үе сунжирч холдсоныг аглаг гэдэг.
Аглаг салбар –
үе сунжирсан төрлийн салаа салбар,
төрлийн үе сунжирч холдсон салаа.
Аглаг төрөл –
үе сунжирсан төрөл, үе холдсон төрөл.
Ууган (ахмад,
том) хүү, охин – анхны хүү, охин, хамгийн
том хүү, охин.
Отгон (бага) хүү,
охин – хамгийн бага хүү, охин.
Ач – хүүгээс
төрсөн хүү, охин.
Ач дүү – ах,
эрэгтэй дүүгийн хүүхэд.
Зээ – охиноос
төрсөн хүү, охин.
Зээ дүү – эгч
буюу охин дүүгийн хүүхэд.
Зээнцэр – зээгийн
хүүхэд.
Ачинцэр – ач
дүүгийн хүүхэд.
Жичинцэр –
ачинцрын хүүхэд.
Жич – ач хүүгийн
хүүхэд.
Гуч – жичийн
хүүхэд.
Дөч – гучийн
хүүхэд.
Тач – дөчийн
хүүхэд.
Жилийх – тачийн
хүүхэд.
Талийх – жилийхийн
хүүхэд.
Нагац (ах, эгч,
дүү) – ээжийн ах, эгч, дүү.
Авга (ах, эгч,
дүү) – аавын ах,эгч дүү.
Хадам аав, ээж
– нөхөр (эхнэрийн)-ийн аав, ээж.
Хадам ах,эгч,
дүү – нөхөр (эхнэрийн)-ийн ах,эгч, дүү.
Хүргэн – охин
буюу дүүгийн нөхрийг хүргэн гэдэг.
Хүр ах – эгчийн
нөхөр.
Хүр дүү – дүүгийн
нөхөр.
Бэр (бэргэн)
– хүү, дүүгийн эхнэрийг бэр гэдэг.
Бэргэн (бэр эгч)
– ахын эхнэрийг бэргэн гэдэг.
Баз – эгч, дүү
хоёрын нөхөр бие биеэ баз хэмээн дууддаг.
Авьсан – нэг
айлын ахмад бэрийг дүүмэд нь авьсан
гэдэг.
Ажин – дүүмэд
бэр нь ахмад бэрийг ажин гэдэг.
Бөл – эгч, охин
дүү хоёрын хүүхдүүд хоорондоо бөл болно.
Бөлөнцэр – хоёр
бөлөөс төрсөн хүүхдүүд бөлөнцөр болдог.
Үеэл (үеэлэд)
– ах, дүүгийн хүүхэд хоорондоо үеэл
болдог.
Хаяал (хаяалад)
– үеэлийн хүүхэд.
Үенцэр – хаяалын
хүүхдийг үенцэр гэдэг.
Худ ураг (худ
худгай) – хоёр талын
хадмууд бие биеэ ингэж дууддаг.
Subscribe to:
Posts (Atom)

