2013-05-28

Байгаль ба эрүүл мэнд


Оросын ПСКОВ хотын цэцэрлэгийн туршлагаас
Арваад жилийн өмнө цэцэрлэгийн багш нар өөрсдийн үйл ажиллагаанаас дараах дүгнэлтийг гаргажээ. 
Үүнд:
  1. Цэцэрлэгийн хүүхдийн өвчлөлт ихэссэн.
  2. Хүүхэд байгалиас холдож эхэлсэн.
  3. Хүүхэд томчуудын дунд экологийн тухай мэдлэг , ойлголт багасаж, байгальд буруу хандаж эхэлсэн.
  4. Орчин тойрны байгалийн гоо сайхныг мэдрэхээ больж, гоо сайхныг ажиглах харах чадваргүй болсон.
Дээр хи асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэн С.Н.Николаевын “Идэр байгальчид” хөтөлбөрийн дагуу цэцэрлэгүүд дээрээ үйл ажиллагаа зохион явуулж эхэлсэн. Цэцэрлэгийн хамт олон хүүхэд тус бүрийн бие бялдар, сэтгэл санаа, эрүүл мэндийг хамгаалах ба бэхжүүлэх зорилго тавин ажилласан.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг цэцэрлэгийн багш нар дэвшүүлэн тавьсан байна. Үүнд:
  1. Сургуулийн өмнөх насны хүүхдэд байгалийн боловсрол олгох нөхцөл боломжийг бий болгох.
  2. Байгалийн хүчин зүйлийг ашиглан хүүхдийн эрүүл мэндийг иж бүрнээр сайжруулах.
  3. Эцэг эх, багш нарт байгалийн тухай өргөн хэмжээний мэдлэг өгч баяжуулах ба ухамсарлуулан ойлгуулах.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд юуны өмнө цагийн хуваарийн дагуу явуулж байгаа боловсрол, хөгжил ба хүмүүжлийн үйл явцыг байгальтай холбохын тулд хүүхдийг хөгжүүлэх орчинг бий болгох шаардлага гарч ирсэн . Үүнд:
Хүүхдэд байгалийн тухай боловсрол олгоход
  1. Тоглоомын үйл явцад
  2. Биеийн бялдрыг эрүүлжүүлэх үйл явцад
  3. Урлаг уран сайхны үйл явцад
  4. Дуу хөгжмийн үйл явцад
  5. Туршилт судалгааны үйл явцад
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага байгалийн тухай боловсрол олгож хөгжүүлэх орчинг бүлэгтээ бүрдүүлэх.
  1. Улирлын байдлыг харуулсан модель зураг хэсэг байлгах
  2. Цаг уурыг байдлыг харуулсан булан
  3. Ус ба элстэй хайрцаг /төв/
  4. Цонхон дээр хүнсний ногоо суулгасан байх
  5. Байгалийн холбогдолтой ном гарын авлага /номын сан/
  6. Тасалгааны ургамлууд / цэцэглэдэг цэцэг ба гоёлын цэцгүүд/
  7. Байгалийн зурагтай цомог
  8. Ургамалаар ундаа шүүс хийдэг үйлчилгээний газар /бар/
  9. Хөгжүүлэх ба сургах тоглоомууд
  10. Байгалийн гомдлын дэвтэр
  11. Амьтан ургамлын тухай танилцуулга, паспорт
  12. Бөмбөрцөг буюу газрын зураг
  13. Амьд байгалийн булан /туулай, нохой, хурга, ишиг түр авчрах/
  14. Газрын зураг
  15. Тайвшруулах булан
  16. Тасалдаг ширээний календарь
  17. Байгалийн календарь
  18. Байгалийн ангилал / классификации/
  19. Байгалийн туршилт судалгааны булан /лаборатори / зэрэг цэцэрлэг бүр дээр байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна хашаан дотор байгалийн боловсрол олгох ,хөгжүүлэх орчин


  • · Чимэглэлийн мод сөөг тарьсан газар /шар, ягаан, цагаан хуй ас, өрөл, мойл, хус, гацуур, нарс, хайлаас зэрэг моднууд/
  • · Жимсний бут тарьсан цэцэрлэг /үхрийн нүд, улаан алзаг ан, нохой хошуу, тошлог, интоор / вишня / давжаа алим зэрэг
  • · Хүнсний ногоо тарьсан талбай /ногооны талбай/
  • · Цэцэрлэгийн эргэн тойрон цэцэг тарьсан байх
  • · Цаг уурыг хэмждэг газар /талбай/
  • · Эмийн ургамал тарьсан газар
  • · Байгалийн гоё зүлэг ургамал тарьсан талбайн дундуур явдаг зөрөг зам
  • · Ой мод, нуга, хүн мал яваагүй газар /хээр талд/ зэрэг хүүхдийн хамт явж танилцах орчин болно.
Үүнээс гадна хүүхдийн байгууллага нь орчиндоо мод сөөг, жимсний бут мод , ногоо, эмийн ургамал тарих туршлагын талбай дээр хүүхдийн хамт ажиллах нөхцөл боломжийг хангасан байна. Дээрх газруудаас гадна ойролцоо байгаа байгалийн сургалтын төв, айлын хашаанд байгаа мод бут сөөг, цэцэг, жимс тарьсан боломжтой газрыг сонгон авч хүүхдэд танилцуулна. Боломжтой бол байгальтай холбоотой эрдэмтдийг урьж яриа хийлгэх, багш нар байгалийн станц буюу ургамлын цэцэрлэгүүдэд, тал хээр, ой мод, говь элстэй зэрэг газарт экскурс, зугаалга зохиох, байгалийн дунд хөдөлмөр хийх явцад байгальтай танилцуулна. Энэ бүгдийг улирлуудад тохируулан төлөвлөгөөнд тусгасан байна.
Хүүхэд байгальтай харьцах.
Хүүхэд байгальтай өдөр бүр харьцах явцад байгалийн гоо сайхан, ер бусын үзэгдлүүд нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, танин мэдэх хүсэл эрмэлзэл бий болох, өөрийг ээ танин мэдэх, амьд юмсыг хайрлах, өрөвдөх, халамжлах, хүсэлтэй болох, байгальтай харьцах явцад сэтгэл хөдлөх, баярлах, гайхах, бахархах зэрэг төлөвшинө. Байгальд хандах талаар ерөөх, учирлах, гайхуулж ярих, бахархах.
Байгальд хандах талаар /хорвоо дэлхий, сайн юм хийх, тэвчээртэй байх, хайрлах зэрэг үгүүдийг хэрэглэх/ учирлаж ярих ба тайлбарлана.
Сурган хүмүүжүүлэх үйл ажлыг 3 хэсэгт хуваадаг байна. Үүнд:
  • · Зориудын зохион байгуулалтай үйл ажиллагаа
  • · Хамтарсан үйл ажиллагаа
  • · Бие даасан чөлөөт үйл ажиллагаа
Хүүхэдтэй харилцахад зориулан багш нарт заах аргач тусламж болгон заах аргын зөвлөмж боловсруулах явцад багш нарыг бэлтгэх эрэмбэт мөрдлөг /алгоритм/, байгалийн юмс үзэгдлийг судлах эрэмбэт мөрдлөг , хүүхдийн оюуныг шалгах асуултууд, хичээлийн конспект бэлтгэсэн байна.
Багш нар хүүхэдтэй харьцахад байгалийн талаар бэлтгэх эрэмбэт мөрдлөг нь/ алгоритм/:
  1. Экологийн зорилгоо тодорхойлох
  2. Хүүхдийн сонирхол, нас зүйн онцлог, хөгжлийг харгалзан экологийн агуулгыг сонгох
  3. Экологийн боловсролыг интегралчлах
  4. Тайвшруулах үйл ажиллагаа нь
· Хүүхэд багшийн хамтарсан үйл ажиллагаа
· Зориуд зохион байгуулсан үйл ажиллагаа
· Хүүхдийн бие даасан чөлөөт үйл ажиллагаа
      
     5. Хүүхдийн хөгжлийн өөрчлөлтийг шалгах шалгуур

Байгалийн үзэгдэл юмсыг судлах эрэмбэт мөрдлөг /алгоритм/
  1. Илэх ба барьж үзэх /гараар/
  2. Харах, ажиглах
  3. Үнэртэх
  4. Сонсох
  5. Тайлбарлан тодорхойлж ярих
  6. Өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх . Эдгээрийг тулгуур дохио болгон зурж бэлтгэсэн байвал сайн.
Амьтныг судлах дэс дарааллыг ашиглах. Үүнд:
  1. Энэ ямар амьтан бэ
  2. Түүний бүтэц
  3. Түүний гадна бүрхэгдсэн зүйл
  4. Өнгө зүс
  5. Хэмжээ
  6. Юу идэж амьдардаг
  7. Амьсгалдаг
  8. Ямар хөдөлгөөн хийдэг
  9. Хаана яаж амьдардаг
  10. Түүнд бид яаж хандах вэ
Бид системтэй ажил зохиосны үр дүнд дараах амжилт анд хүрсэн. Үүнд:
  • · Хүүхдийн өвчлөлт буурсан
  • · Бага насны хүүхдийн цэцэрлэгт дасах хугацаа богино болсон
  • · Янз бүрийн насны хүүхдийн бие бие эндээ хэрцгий харьцах хандлаг өөрчлөгдөж, түгшүүртэй байдал багассан
  • · Томчуул болон хүүхдүүд байгальд хандах ухамсар дээшилж сайжирсан
  • · Хүүхдүүд хоорондоо харьцах үед сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвартай болсон гэж дүгнэсэн байна.
Бид энэ туршлагаас нь ашиглан бага насны хүүхдэд байгалийг танилцуулах, орон нутгийн байгалийн үзэгдэл, уул усаараа, ургамлаараа бахархах хүмүүжил олгоход хэрэгтэй болж магадгүй гэж энэ туршлагыг та бүгдэд толилуулж байна.
Ашигласан гарын авлага:   “Дошкольное воспитание “ № 7 2010 он.

АБТА, Боловсрол судлалын магистр, “зөвлөх “ , ахмад багш Д.Нонна. 2013.05. 25.

No comments: