2015-09-17

УНШИЖ СУДАЛБАЛ ЗОХИХ НОМ ХЭВЛЭЛ (2)


ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ЭРХЛЭГЧ, БАЙЦААГЧДЫН УНШИЖ СУДАЛБАЛ ЗОХИХ ЗАРИМ НОМ ХЭВЛЭЛИЙН ЖАГСААЛТ

Ном, товхимол.
  1. Б.Бор. Хүмүүжлийн тухай яриа. Ред. Г.Пүрвээ. УБ., УХХЭХ. 1970.
  2. Б.Бор. Хүүхдийн мэдрэл төрх байдал. УБ., 1969.
  3. Ш.Содномпилын орчуулга. Багачуудын тухай насанд хүрэгсдэд өгүүлэх нь. УБ., 1973.
  4. Д.Хүүхэнбаатар, Д.Төмөртогоо. Монголын соёл. УБ., 1968.
  5. С.Дэмбэрэл. Сургуулийн удирдах ажилтан нарт тусламж. №3, УБ., УХХЭХ. 1971. (Ардын боловсролын байгууллагын удирдах ажилтан багш хүмүүжүүлэгч нарт зориулав.)
  6. Сургуулийн орчин үеийн зарим асуудал. Ред. Б.Даваасүрэн. УБ., БНМАУ. АБЯХ. 1971.
  7. Р.Рэнзэндорж. Социалист хөдөлмөрийн хөдөлгөөн ба шинэ хүний ёс суртахууны хүмүүжлийн зарим асуудал. Ред. Ч.Жүгдэр. УБ., 1968.
  8. Л.Мижиддорж. Өсвөрийн үеийнхэнд санамж. Ред. Г.Баярт. УБ., 1970.
  9. Д.Дашжамц. Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилт уламжлалаас. ШУА-ийн хэвлэл. 1968.
  10. Д.Дагвадорж. Коммунист ёс суртахууны тухай үндсэн мэдлэг. Ред. Рэгзэндорж. УБ., УХХЭХ. 1971.
  11. С.Михалков. Хүн болох багаасаа. УБ., 1973.
  12. Ш.Чүлтэмжамц. Сурагчдад коммунист хүмүүжил олгох зарим асуудал. УБ., 1973.
  13. Н.Цэдэвсүрэн. Яаж сурч хүмүүжих вэ?. УБ., 1973.
  14. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүмүүжлийн үлгэрчилсэн программ. АБЯ-ны хэвлэл. УБ., 1970.
  15. Д.Санжжав. Сэтгэл судлал. АБЯ-ны хэвлэл. УБ., 1970.
  16. Сургалтын шинэ агуулгыг хэрэгжүүлэх асуудал. АБЯ-ны хэвлэл. УБ., 1972.
  17. Д.Бадамжав. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх сэтгэл зүйн үндэс. Бага сургуулийн багш нарт тусламж. №3, 1971.
  18. Ж.Цэрэндорж. Өсвөр үеийнхнийг сургуульд бэлтгэх хойшлуулшгүй зорилт. Сурган хүмүүжүүлэх ухааны уншлага. №1. АБЯ-ны хэвлэл. УБ., 1973.
  19. Сурган хүмүүжүүлэх зүй. АБЯ-ны хэвлэл. УБ., 1970.
  20. Р.Ладмаа. Нийслэлийн зарим цэцэрлэгийн ажлын туршлагаас. “Сургалт хүмүүжил” сэтгүүл. УБ., 1972.
  21. Х.Нямбуу. Хамгийн эрхэм ёсон. АБЯ-ны хэвлэл. УБ., 1969.
  22. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй. Орчуулга. АБЯ-ны хэвлэл. УБ., 1973.
  23. П.Бямбадорж. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөдөлмөрийн хүмүүжил. АБЯ-ны хэвлэл. УБ., 1970.
  24. Ц.Үдэрпил, Д.Нонна. Сургах тоглоом. АБЯ-ны хэвлэл. УБ., 1971.
  25. П.Дулмаа. Хүүхдийн цэцэрлэгийн байгалийн булан. АБЯ-ны хэвлэл. УБ., 1972. Уранцэцэг, Дариймаа нарын орчуулга.
  26. 3-7 насанд нь. АБЯ-ны хэвлэл. УБ., 1972. О.И.Соловьёвалийн номоос зохиомжлон орчуулав.
  27. Хүүхдийн цэцэрлэгт төрөлх хэл заах аргын асуудалд. АБЯ-ны хэвлэл. УБ., 1969.
  28. Г.Загдрагчаа. Цэцэрлэгийн хүүхдэд тоолол заах арга зүй. АБЯ-ны хэвлэл. УБ., 1969.
  29. Цэцэрлэгийн насны хүүхдийн хүмүүжлийн программ. АБЯ-ны хэвлэл. УБ., 1968.
  30. Хүүхдийн гоо зүйн хүмүүжлийн зарим асуудал. АБЯ-ны хэвлэл. УБ., 1967.
  31. А.П.Усова. Тоглоом ба хүүхдийн амьдралыг зохион байгуулах ажил. АБЯ-ны хэвлэл. УБ., 1968.
  32. Яслийн сувилагч хүмүүжүүлэгч нарт тусламж. УХГ. УБ., 1972.
  33. Д.Г.Давыдова, Ч.Түмэндэлгэр, Ш.Гандолгор. Хүүхдийн цэцэрлэгт дүрслэн урлах хичээлийн гарын авлага. УБ., 1969.
  34. Д.Санжжав. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжилт. УБ., 1974.
  35. Багачууддаа уншиж өгөөрэй. УБ., 1973.
  36. В.А.Сухомлинский. Хүний тухай бодол.
  37. С.Нэргүй. Сурагчдын танин мэдэх үйл ажиллагааг удирдах асуудалд. УБ., 1973.
Өгүүллэг.
Сурган хүмүүжүүлэх” сэтгүүлд. 1968.
  1. А.Чуковский. Цуцашгүй шинжээчид. СХ. №1
  2. Ч.Лувсандэндэв. Хамгийн бяцхан иргэдэд зориулсан утга зохиолын тухай. №1. 1968.
  3. Эрхлэгч Сүрэндарь. СХ. №3.
  4. Асуудал дэвшүүлж заах аргын зарим зүйлээс. СХ. №3.
  5. Зөвлөлтийн сэтгэл судлалын шинжлэх ухааны түүхэн замнал. СХ. №3.
  6. Ж.Цэвээнсүрэн. Зөвлөлтийн нэрт сурган хүмүжүүлэгч. СХ. №3.
  7. Н.К.Крупская. Бие дааж эхлэн суралцагчдад өгөх зөвлөгөө. СХ. №4.
  8. Д.Нонна. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нарын сонирхолд. СХ. №4.
  9. Л.Уранцэцэг. Байгаль гоо зүйн хүмүүжлийн нэг нөхцөл. СХ. №4.
  10. Д.Нонна. Хүүхдийн цэцэрлэгийн холимог бүлэгт хичээл хүмүүжлийн ажлыг зохион явуулах арга зүйн асуудал. СХ. №4.
  11. Цэцэрлэг, яслийн тэргүүний ажилтны улсын анхдугаар зөвлөлгөөнд оролцогчдод МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн баярын бичиг, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн хэлсэн үг. СХ. №5.
  12. Д.Ишцэрэн. Цэцэрлэг яслийн хичээл хүмүүжил ажлын чанарыг сайжруулья. (зөвлөгөөнд тавьсан илтгэл) СХ. №5.
  13. Цэцэрлэг яслийн тэргүүний ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан илэрхийлэлт. СХ. №5.
  14. Б.Алтангэрэл. Эрхлэгч, хүмүүжүүлэгч хоёр. СХ. №5.
  15. К.Чуковский. А.С.Макаренко. СХ. №5.
  16. Чабовская. Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн эрүүл ахуйн зарим асуудал. СХ. №5.
  17. Б.Бор. Хүүхэд яагаад худал хэлдэг вэ?. СХ. №5.
  18. С.Карклина. Яавал хүүхдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээх вэ? СХ. №6.
  19. Н.Цэвгээ. ёс суртахууны хүмүүжил процесс ба системийн тухай зарим асуудал. СХ. №6.
1969 он
1. Н.К.Крупскаягийн сурган хүмүүжүүлэх үйл бүтээл. СХ. №1
2. Ж.Лувсандорж. Чуваш ардын сурган хүмүүжүүлэх зүй. СХ. №2.
3. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай БНМАУ-ын СнЗ-ийн тогтоол. СХ. №4.
4. Б.Бор. Орчин үеийн хүүхдийн өсөлт хөгжилт. СХ. №4.
5. С.Шаховская. В.Бацан. Ээрүү ба түүний шалтгаан, эмчилгээ. СХ. №4.
6. Д.Санжжав. Сурагчдын оюун ухааны ажиллах чадварыг сайжруулж ядралаас сэргийлэх нөхцөл. СХ. №5.
7. Цэвээнравдан. Эцэг, эхийн харилцаа хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь. СХ. №5.
8. Р.Шакуров. Хүүхдийг тэвчээртэй болгож хүмүүжүүлэх нь. СХ. №5.
9. М.Балдандорж. Хэл ярианы гажиг засах зүй. СХ. №5.
10. М.А.Данилов. Сурган хүмүүжүүлэх ухааны эрдэм шинжилгээний арга зүй ба арга судлалын (методологи) асуудлууд. СХ. №5.
11. Н.К.Крупская. В.И.Лениний тухай сурагчдад юуг хэрхэн өгөх вэ? СХ. №6.
12. Ц.Төмөр-Очир. Ажилдаа өсөж яваа хүмүүжигч. СХ. №6.
13. М.Н.Скаткин. Орчин үеийн хичээлд тавих шаардлага. СХ. №6.
14. Эцэг эхэд зориулсан сурган хүмүүжүүлэх суртал нэвтрүүлгийн үлгэрчилсэн программ. СХ. №6.
1970 он
  1. В.А.Ваяхин, Н.Цэвгээ. В.И.Лениний хувийн зан чанарын онцлогуудаар олгох ёс суртахууны хүмүүжлийн тухай. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №1.
  2. С.Дүнчээ. Ленин ба Байгаль. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №1.
  3. М.Н.Статкин. Орчин үеийн хичээлд тавих шаардлага. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №1.
  4. Ч.Түмэндэлгэр. Ленин сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжлийн тухай. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №2.
  5. Л.Уранцэцэг. Сургуулийн өмнх насны хүүхдийн дүрслэхүйн онцлог. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №2.
  6. Ж.Лувсандорж. Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн нэгэн зарчим. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №2.
  7. Л.Ф.Киммова. Сургуулийн өмнөх насны хүүхдийн онцлог ба хүмүүжлийн зорилго. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №3.
  8. Ч.Түмэндэлгэр. Дүрслэх урлах хичээлийн программын биелэлтийг дүгнэх асуудалд. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №3.
  9. Сургууль, цэцэрлэгийн барилга, дотоод тоног төхөөрөмжийн өнгө будгийг тохируулах журмын тухай заавар. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №4.
  10. Г.Пүрвээ. Хөгжил, хүмүүжил. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №4.
  11. Б.Бямбадорж. Сургуулийн өмнөх насны хүүхдийн оюун ухааны үйл ажиллагааг хөгжүүлье. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №5.
  12. М.В.Башкиров. Бие дааж боловсрол эзэмшихэд багшийн үүргийн тухай К.Д.Ушинскийн сургаал. . “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №5.
  13. Багш, хүмүүжүүлэгчдийн мэргэжил дээшлүүлэх ажлын заавар. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №6.
  14. Д.Нацагдорж, С.Дашийсүрэн. Нэгдүгээр ангид геометрийн материалыг заах арга зүй. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №6.
  15. Бадамсамбуу. Сургалтын процесст үзүүлж таниулах зарчмыг хэрэглэх зарим асуудал. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. СХ. №6.
  16. Оюунчимэг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн үгийн санг хөгжүүлэх арга зүйн асуудал.
1971 он
  1. Л.Шагдарсүрэн. Монгол сурган хүмүүжүүлэгч ухаан хөгжсөн нь. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №1.
  2. Д.Нонна. Цэцэрлэгийн хичээл хүмүүжлийн ажлыг төлөвлөх ба гүйцэтгэлийг дүгнэх тухай. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №1.
  3. Ж.Лувсандорж. Халамжлан сургах зарчим. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №1.
  4. Э.Карма. Хүүхдийн цэцэрлэг 50 жилд. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  5. Тэргүүн. Ардын хувьсгалын 50 жилийн ой ба ардын боловсрол. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  6. Ю.Азаров. Сурган хүмүүжүүлэх уран чадвар. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  7. Ж.Лувсандорж. Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн өв уламжлалын зүйл. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  8. Тэргүүн. Ардын боловсролын амжилт зорилт. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  9. Д.Ишцэрэн. Социалист байгуулалт ба ардын боловсрол. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  10. Ж.Жарантай. Хүүхдийн оюун хөгжил танин мэдэх чадвар. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  11. Ш.Цэвэлмаа. Хүүхдийг сургуульд бэлтгэх зарим асуудлын тухай. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  12. Ерөнхий боловсролын сургуулийн системийн цаашид хөгжүүлэн, сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээний тухай МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн тогтоол. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  13. Ш.Доржсамбуу. Зүтгэлтэй хүмүүжүүлэгч. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  14. Д.Нонна. Хэнтий аймгийн зарим цэцэрлэгт. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  15. В.Н.Сухомлинский. Сэтгэлийн хөдөлмөр. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  16. Д.Санжжав. Хүүхэд юунаас болж уурлаж уцаарладаг вэ?. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  17. Л.Шагдарсүрэн. Социалист сурган хүмүүжүүлэх ухааныг эрчимтэй хөгжүүлэх чухал алхам. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №6.
  18. Э.Донгиндоо. Мэдрэлийн системийн саатай. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №6.
  19. Д.Нонна. Цэцэрлэгийн хүүхдийн бие бялдарын хүмүүжил. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №6.
1972 он
  1. Н.А.Минчинская. Сургалтын сэтгэл зүйн үндэс. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №1.
  2. Л.Ф.Мельяаков. Байгаль ашиглуулах явцад хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь. . “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  3. Д.Нонна. Өмнөговийн зарим цэцэрлэгээр ороход. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  4. Б.Бямбасүрэн. Хүүхдийг зөв дуудлагад сургая. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  5. П.Санжаа. Хөгжүүлэх сургалт. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  6. Т.Сүрэнжав. Цэцэрлэгийн хүүхдийн тоглоом өдрийн дэглэм. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  7. Ч.Чимидравдан. Хүүхэд байгаль хоёр. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  8. И.И.Кирсанов. Сурган хүмүүжүүлэх тэргүүн туршлагыг судлах дэлгэрүүлэх асуудал. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  9. Н.Менчинская. Сургалтын сэтгэл зүйн үндэс. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4. 5.
  10. Улсын тэргүүний цэцэрлэгийг шалгаруулах болзол. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  11. Улсын тэргүүний цэцэрлэгийг шалгаруулах болзол. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  12. Хүүхдийг сургуульд бэлтгэх сэтгэл зүйн асуудал. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  13. Б.Бор. Багш хүний хувийн чанарын тухай товчхон. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №6.
1973 он
  1. Д.Санжжав. Багшийн хувийн чанар бүрэлдэн тогтох сэтгэл зүйн онцлог. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №1.
  2. Сургах үйл явцын өнөө маргааш. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №1.
  3. Ж.Цэвээнсүрэн. А.С.Макаренкогийн онол сурагчдын хамт олныг зохион байгуулах асуудал. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  4. В.Сухомлинский. Хүмүүжлийн тухай. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  5. Ж.Цолоо. Монгол хэлний авиа зүйн судлалын уламжлалаас. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  6. Тэргүүн. Сургалтыг шинэ төлөвлөгөөгөөр хичээллэсэн нэг жижиг дүн. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  7. Г.Цэнджав. Тэргүүний цэцэрлэгийн нэг. “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
1972 он
  1. П.Хоршоо. Уран зохиолын хүмүүжлийн нөлөө. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  2. Т.Дамдин. Хөдөөгийн нэгэн цэцэрлэгт. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  3. Д.Санжжав. Хүүхдийн ертөнц. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.3.
  4. Д.Дуламсүрэн. Хүмүүжүүлэгч багшийн үлгэр жишээ. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  5. Үр хүүхдээ сургуульд бэлтгэх талаар эцэг эхэд зөвлөх нь. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  6. Е.Санжаахүү. Цэнхэрмандалын цэцэрлэгт. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  7. Д.Дашжамц. Манай ард түмний ёс суртахууны дэвшилт уламжлал. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  8. Д.Нонна. Хүүхдийг сургуульд бэлтгэхэд зориулсан зөвлөмж. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №4, 5, 6.
  9. Д.Оюунчимэг. Хүүхдийн хэл ярианы хувьд сайн бэлтгэе. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  10. Чой.Лувсанжав. Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүй дэх ёсны зүйлээс. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  11. В.А.Сухомлинский. Хүнийг хүн болгох нь. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  12. Л.Уранцэцэг. Хүүхдийг багаас нь. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  13. Ц.Удэрпил. Монгол ардын тоглоом. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.

1973 он
  1. А.С.Макеренко. Хүүхдийн уран зохиолын хүмүүжүүлэх ач холбогдол. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  2. В.А.Сухомлинский. Хүн болох замд. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №2.
  3. Н.Цэвгээ. Хүүхдийн сургуульд бэлтгэх тухай дахин өгүүлэх нь. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  4. Г.Жамъянсүрэн. Хүүхдийг цэвэр сайхан ярьдаг болгоё. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №3.
  5. Ш.Содномпил. Хүүхдийн ой тогтоолт. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  6. Х.Дарамбазар. Монгол ардын тоглоом. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  7. Н.Доржцэрэн. Монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал дахь хамтач үзэл санаа. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №4.
  8. Л.Батсүх. Хүүхдийн зурах авьяасыг хөгжүүлэе. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
  9. Н.Домика. Гоо сайхны хүмүүжил олгож байгаа нь. “Хүүхдийг хүмүүжүүлэх” сэтгүүл. №5.
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” СЭТГҮҮЛ
  1. А.Янжмаа. Цэцэрлэг, яслийн тогооч нарт зөвлөх нь. Монголын эмэгтэйчүүд. №4. 1967.
  2. Э.Карма. Хүүхдээ судлан мэдэж хүмүжүүлье. (эцэг эхчүүдэд зөвлөгөө) “Монголын эмэгтэйчүүд” №1. 1967.
  3. Б.Бор. Хүүхдэд ганцаарчлан хандах. (эцэг, эх, багш нарт) Монголын эмэгтэйчүүд” №4. 1968.
  4. Б.Пүрэвжав. Сургуульд орох хүүхдийн оюун ухааны хөгжилтөд анхаарах зарим зүйл. “Монголын эмэгтэйчүүд” №3. 1968.
  5. Б.Пүрэвжав. Хүүхдийн баяр, төрсөн өдрийг тэмдэглэхэд. “Монголын эмэгтэйчүүд” №2. 1968.
  6. Г.Гонгор. Хүмүүжүүлэгч Хишигжаргал. “Монголын эмэгтэйчүүд” №1. 1969.
  7. Ш.Гажигдулам. Хүүхдийн мэдрэлийн системийг хамгаалъя. “Монголын эмэгтэйчүүд” №1. 1969.
  8. Б.Пүрэвжав. Хүүхдийн сэтгэл хөдлөл. “Монголын эмэгтэйчүүд” №2. 1969.
  9. Г.Намжил. Хүүхдийн тоглоом. “Монголын эмэгтэйчүүд” №3. 1969.
  10. А.Янжмаа. Цэцэрлэг яслийн тогооч нарт. “Монголын эмэгтэйчүүд” №3. 1969.
1970 он
  1. Б.Бор. Хүүхэдтэй яаж харилцах вэ?. “Монголын эмэгтэйчүүд” №1. 1970.
  2. Ж.Цэвээнсүрэн. Бие бялдарын хүмүүжил. “Монголын эмэгтэйчүүд” №2. 1970.

1971 он
  1. Ц.Удэрпил. 3-7 насны хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгох. “Монголын эмэгтэйчүүд” №1. 1971.

1972 он
  1. П.Бямбадорж. Хүүхдийг оюуны хөдөлмөрт бэлтгэх. “Монголын эмэгтэйчүүд” №3. 1972. 

СХУ-ны хүрээлэнгийн багийн сектор.


СУРГУУЛИЙН ӨМНӨХ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН АСУУДЛААР
СҮҮЛИЙН ҮЕД ГАРСАН ГАРЫН АВЛАГА МАТЕРИАЛ
(1975-1978)

Д.Санжжав. Хүүхдийн нас зүй сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал. УБ., 1977.
Д.Санжжав. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлог. 1-р хэсэг. 1974, 2-р хэсэг 1979.
Ш.Гандолгор. Хүүхдийн цэцэрлэгт наамал хийх аргачлал. (альбом тайлбар номын хамт) УБ., 1977.
Ш.Гандолгор. Өөрсдөө хийцгээе. УБ., 1977.
Ц.Ударпил. Монгол ардын тоглоомын сурган хүмүүжүүлэх үндэс. УБ., 1978.
Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажлын заах арга зүйн зөвлөмж. УБ., 1977.

Ном товхимол.
  1. Д.Санжжав. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжилт. 1974.
  2. Багачууддаа уншиж өгөөрэй. 1972.
  3. Багачууддаа уншиж өгөөрэй. (2-р дэвтэр) 1974.
  4. В.А.Сухомленский. Хүний тухай бодол. УБ., 1974.
  5. С.Нэргүй. Сурагчдын танин мэдэх үйл ажиллагааг удирдах асуудалд. УБ., 1973.
  6. Х.Зандраабаадий. Хүүхдийг мал аж ахуйд дуртай болгодог ардын уламжлалаас. УБ., 1974.
Өгүүллэгүүд.
Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1974.
  1. Б.Доржпалам. Хангай сумын хүүхдийн цэцэрлэг. №1.
  2. Б.Ширэндэв. Хүүхдийг хүмүүжлэхэд эцэг эхийн үүргийн зарим асуудалд. №1.
  3. Л.Занков. Хөгжүүлэх чиглэл. №1.
  4. Сургалтын онолын орчин үеийн асуудлууд. №1.
  5. Хурдан унших техник. №1.
  6. Т.Гомбосүрэн. К.Д.Ушинский ба төрөлх хэлний сургалт. №2.
  7. Л.Занков. Хөгжүүлэх чиглэл. (төгсгөл) №2.
  8. Д.Санжжав. Сэтгэцийн процессын физиологи механицмууд тэдгээрийн бүрэлдэх зүй тогтол. т.81. №2.
  9. Хурдан унших техник. т.77. №2.
  10. В.А.Сухомлинский. Гоо сайхныг танин мэдүүлж сэтгэлийн хөдөлгөөнд хүмүүжүүлэх нь. т.102. №2.
  11. Л.Тугалаа. Амьд амьтны булан байгуулах. т.43. №3.
  12. Я.Гэндэнсүрэн. Шувууны баяр. т.46. №3.
  13. Ч.Ладаков. Суггестив сурган хүмүүжүүлэх ухааны систем. №3.
  14. Хүүхдийг сурлага хөдөлмөртөө баярладаг болгоё. т.79. №3.
  15. С.Гөлгөө. Румыны сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын ажлаас. т.92. №4.
  16. Ж.Ваанчиг. Хичээлийн хэв шинжийг тогтоох асуудалд. т.93. №5.
  17. Ж.Лхагвасүрэн. Сургуульд бэлтгэх бүлгийн программын агуулга. т.122. №5.
  18. Га.Цэрэндорж. Биеийн тамирын хичээлийн онцлог. т.124. №5.
  19. Ш.Гандолгор. Цэцэрлэгийн дотоод тавилгын гоо зүйн шаардлага. т.22. №6.
  20. Р.Хандсүрэн. Цэцэрлэгийн хүүхдийн дасгал, зугаалгыг байгалийн нөхцөлд явуулах тухай. т.52. №6.
  21. Д.Санжжав. Хүүхдийн дээд мэдрэлийн үйлийн зүй тогтол. т.60. №6.
ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ” СЭТГҮҮЛ. 1974 ОН.
  1. П.Бямбадорж. Байгалийн материалаар наадгай хийх ажил. т.14. №1.
  2. Д.Пунцаг. Сургуульд бэлтгэх хичээл. т.16. №1.
  3. Б.Бор. Темпераментын тухай дахин ярилцъя. т.34. №1.
  4. Д.Гомбосүрэн. Хүүхдийн тоглоом. т.43. №1.
  5. Ч.Цоодол. Монгол ардын нэгэн тоглоом. т.58. №1.
  6. С.Гадинжид. Ардын боловсролын хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг. т.8. №2.
  7. Г.Намдал. Хүүхдийн дүрслэх үйл ажиллагаа ба оюун сэтгэхүйн хөгжил. т.16. №2.
  8. Мэндлэх, хүндлэх, талархах ёс горим. т.27. №2.
  9. Ш.Гандолгор. Хүүхдийн цэцэрлэгийн бүлгүүдэд байх наадгай. т.28. №2.
  10. Ц.Төмөр-Очир. Хүүхдийг 7 настайгаас нь. т.38. №2.
  11. Ц.Жодвон. Хүүхдийн тоглоомыг удирдах нь. т.48. №2.
  12. Д.Дэнсмаа. Хүүхдийг итгүүлэн хүмүүжүүлэх арга. т.49. №2.
  13. А.Ганболд. Монгол ардын сургаал үг. т.53. №2.
  14. Н.Цэдэвсүрэн. Байгаль – агуу их хүмүүжүүлэгч. т.53. №2.
  15. Жавзан. Тасалгааны цэцэг. т.54. №2.
  16. Т.Алгаа. Туршлагатай хүмүүжүүлэгч. т.11. №3.
  17. Ж.Тунгалаг. Хүмүүжүүлэгч Р.Рэнцэнханд. т.15. №3.
  18. Ш.Гандолгор. Хүүхдийн цэцэрлэгийн бүлэг бүрд байвал зохих наалдгай. т.16. №3.
  19. Ц.Гомбо. Хүүхдийн өсөлт хурдасч байна. т.24. №3.
  20. Б.Бадарч. Үр хүүхдээ ёс суртахууны дэвшилт уламжлалаар хүмүүжүүлэх. т.50, №3.
  21. В.А.Сухомлинский. Ном хүүхдийн оюун санааны амьдралд. т.52. №3.
  22. Я.Гэндэнсүрэн. Ашигтай шувууд. т.58. №3.
  23. З.Шагдарсүрэн. Бэлтгэл хичээл. т.14. №4.
  24. А.Оной. Манай цэцэрлэг. т.18. №4.
  25. М.Гусакова. Наамлын дадлага ажил. т.25. №4.
  26. Ж.Лхагвасүрэн. Дархан хотын хүүхдийн цэцэрлэгүүдийг шалгасан дүнгээс. т.30. №4.
  27. С.Дагийсүрэн. Нэгдүгээр ангийн хүүхдийн математикийн сургалтанд анхаарах зарим зүйл. т.39. №4.
  28. В.А.Сухомлинский. Ёс суртахууны хүмүүжил. т.49. №4.
  29. Я.Гэндэнсүрэн. Ургамлын үр яаж түүх вэ?. т.56. №4.
  30. Ц.Нацагням. Польшийн нэрт сурган хүмүүжүүлэгч. т.57. №4.
  31. Ж.Лхагвасүрэн. Хүүхдийн цэцэрлэгт зохиох биеийн тамирын өдөрлөг. т.13. №5.
  32. М.Гусакова. Наамлын хичээлээр хийх дадлага ажил. т.16. №5.
  33. Ж.Аминдаваа. Хүүхдийн мэдрэл сэтгэцийн үндсэн үзүүлэлт. т.18. №5.
  34. П.Бямбадорж. Цэцэрлэгийн насны хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгох тухай. т.23. №5.
  35. Н.Цэдэвсүрэн. Хүүхдийн гоо зүйн хүмүүжил. т.26. №5.
  36. Л.Даадамхүү. Хүүхдийг хүндлэх мэндлэх ёсонд сургая. т.34. №5.
  37. Д.Зоригт. Хүүхдийн хувцас. т.38. №5.
  38. Я.Гэндэнсүрэн. Мод, бутыг зөв тарьж арчилъя. т.42. №5.
  39. Ц.Нацагням. Цэцэг. т.43. №5.
  40. Л.Жигарев. Байгаль ба хүн. т.47. №5.
  41. Л.Уранцэцэг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүртэхүйн зарим онцлог. т.31. №6.
  42. В.А.Сухомлинский. Томчуудад өгөх даалгавар. т.37. №6.
  43. Н.Амосов. Хүүхдээ өлгийтэй байхаас нь. т.40. №6.
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” СЭТГҮҮЛ. 1974.
  1. Д.Оюунбадрах. Өсвөр үеийнхэн ба уран зохиол. т.3. №2.
  2. Д.Дариймаа. Монгол үндэсний тоглоомоос. т.22. №3.
СХУ-ны хүрээлэн бага сургуулийн сургалтын лаборатори. 1975.04.28.
боловсруулсан Д.Нонна



2015-08-18

УНШИЖ СУДАЛБАЛ ЗОХИХ НОМ ХЭВЛЭЛ (1)

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ЭРХЛЭГЧ, БАЙЦААГЧДЫН УНШИЖ СУДАЛБАЛ ЗОХИХ ЗАРИМ НОМ ХЭВЛЭЛИЙН ЖАГСААЛТ

Цэцэрлэгийн эрхлэгч хүмүүжүүлэгч нарын бие дааж боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн шалгалтанд бэлтгэх ба цэцэрлэгийн хичээл хүмүүжлийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд зориулан 1950-70 аад онуудад гарсан ном, сэтгүүлүүдээс ерөнхий сурган, сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй ба заах арга зүйн асуудлаар гарсан материалын жагсаалт.

2015.02.04                                                                                                                    Улаанбаатар

Сэтгүүл:
1.Е.В.Русаков. Сургуулийн өмнөх насны хүүхдийг хэрхэн боловсон ариун цэвэрч хүмүүжүүлэх вэ?. (МХЗЭ-ийн төв хорооны хэвлэл. 1964)
2.Н.И.Балдырев. Гэр бүлийн дотор хүүхдэд олгох ёс суртахууны хүмүүжил. (МХЗЭ-ийн төв хорооны хэвлэл. 1953)
3.Ю.Ф.Домбровская. Хүүхдийг чийрэгжүүлэх гэж юу вэ?. (Эрүүлийг хамгаалах яамны хэвлэл. 1955)
4.О.Найдан. Хөдөлгөөнт тоглоом ба биеийн тамирын дасгал. (Гэгээрлийн яамны хэвлэл. 1956)
5.Э.Карма. Сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэхэд цэцэрлэг ба эцэг эхийн нэгдсэн шаардлага. (“Багш” сэтгүүл. 1956. №1)
6. Э.Карма. Хүүхдийн цэцэрлэгт тооллыг явуулах тухай. (“Багш” сэтгүүл. 1955. №4)
7.Г.Мэндсайхан. Хүүхдийн цэцэрлэгт тооллыг явуулах тухай. (“Багш” сэтгүүл. 1956. №2)
8.Ш.Шаравжалсан. Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээл. (“Багш” сэтгүүл. 1955. №2)
9.Ш.Шаравжалсан. Хүүхдийн цэцэрлэгийн дунд бүлэгт явуулах хичээл. (“Багш” сэтгүүл. (1955. №2)
10.Ц.Үдэрпил. Тоглоомыг хүүхдэд сонгон авч өгөх тухай. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1955. №2)
11.Ж.Алтанцэцэг. Цэцэрлэгийн насны хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил хэрхэн олгох вэ?. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1961. №6)
12.Ж.Цэвээнсүрэн. Хүүхдийг зодож шийтгэхийн хор холбогдол. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1961. №2)
13.М.Башкиров, А.С.Нестеров. Макаренко багшийн сурган хүмүүжүүлэх уран чадварын тухай. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1961. №1)
14.Т.Гомбосүрэн. Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинский. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1961. №1)
15.М.Башкиров, Э.Раднаа. Хүний бүх талын хөгжлийн тухай марксизм-ленинизмын сургаал. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1961. №3)
16.Н.К.Крупская. Маркс-Лениний сургаал багшлах олон түмний дунд. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1961. №3)
17.Ж.Нямбуу. Цэцэрлэгийн бага бүлэгт тооллын хичээл заасан нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1962. №5)
18. Х.Дэнсмаа. Хүүхдийн цэцэрлэгийн эцэг эхийн хорооны ажлын туршлагаас. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1962. №6)
19.П.Бямбадорж. Хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбайг төхөөрөмжлөх нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1962. №6)
20.Б.Бор. Темпераментийн тухай товчхон. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1962. №2)
21.С.Цэрэнчимэд. Яруу сайхны хүмүүжил бол коммунист хүмүүжлийн салшгүй хэсэг мөн. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1962. №3)
22.Г.Пүрвээ. Бие бялдарын хүмүүжлийн тухай. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1962. №3)
23.С.Цэрэнчимэд. Хүний мэдрэх чанарын тухай. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1962. №4)
24.Н.Цэдэвсүрэн. Хүүхдийг даруу зангаар хүмүүжүүлэх нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1962. №6)
25.А.Г.Зайончовский. Сурган хүмүүжүүлэх тэргүүний туршлагыг судлан дүгнэж нэвтрүүлэх арга. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1963. №3)
26.Ц.Эрдэнэбат. Хүүхдээ хүнийг хүндэтгэдэг болгон хүмүүжүүлэх нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1963. №1)
27.Ж.Алтанцэцэг. Хүүхдийн цэцэрлэгт тэмдэглэлт өдрийг өнгөрүүлэх нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1963. №1)
28.Е.А.Аркин. Этгээд зантай хүүхдийн тухай. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1963. №3)
29.Н.Цэдэвсүрэн. Хүүхдийг үнэнч шударга болгон хүмүүжүүлэх нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1963. №4)
30.Х.Дэнсмаа. Хүүхдийн цэцэрлэгт бүтээлч тоглоомыг ашиглах нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1963. №5)
31.Ц.Оюун. А.С.Макаренкогийн сурган хүмүүжүүлэх өв уламжлал. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1963. №2)
32.Х.Дэнсмаа. Туршлагатай эрхлэгч.  (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №1)
33.П.Бямбадорж. Хүүхдийн цэцэрлэгийн заах аргын кабинет. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №1)
34.Б.Жамбаа. Хүмүүжүүлэгч Юүзэн. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №2)
35.Х.Дэнсмаа, Э.Карма. Хүүхдийн цэцэрлэгийн ажлын туршлагаас. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №5)
36.П.Бямбадорж. Тэргүүний туршлагыг бүтээлчээр хэрэглэж байна. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №6)
37.Е.А.Аркин. Хүүхдийн залхуурлын тухай. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №1)
38.Н.Цэдэвсүрэн. Хүүхдэд соёлч боловсон байдлыг хэвшүүлье. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №1)
39.Э.Карма. Хүүхдийн цэцэрлэгийн цагийн хуваарь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №2)
40.П.Бямбадорж. Сургуулийн өмнөх насны хүүхдэд ёс суртахууны хүмүүжил олгох зарим арга барил. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №4)
41.Г.Пүрвээ. Хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №5)
42.Л.Шагдарсүрэн. Сурган хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний ажлын аргын тухай. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №1)
43.Т.Гомбосүрэн. Зөвлөлтийн нэрт сурган хүмүүжүүлэгч Н.К.Крупская. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №2)
44.Б.Бор. Анхаарлын тухай товчхон. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1964. №3)
45.Ц.Чогдон, Н.Цэдэвсүрэн. Хүүхдийн хэрэгцээний шаардлагыг хэрхэн хөгжүүлж хүмүүжүүлэх вэ?. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №2)
46.Е.Белостоцкая. Хүүхдийн нүдний харааг багаас нь хамгаалья. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №2)
47.Ц.Гэрэлцэцэг. Сэдэвт тоглоомыг удирдах тухай. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №2)
48.В.Н.Куликов. Үнэмшил, хүмүүжил. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №2)
49.Н.Пашкова. Хүүхдийг элсээр тоглуулах нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №3)
50.Н.В.Куликов. Нойрсож байгаа хүнд ном заах нь.  (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №3)
51.П.Бямбадорж. Сэдэвт тоглоомыг удирдан зохион байгуулж байгаа нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №1)
52.Ц.Чогдон. Хүүхдийн биеийн гажгийг засаж болно. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №4)
53.П.Бямбадорж. Хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгож байгаа нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №4)
54.Э.Карма. Сургуулийн өмнөх насны хүүхдийг В.И.Ленинд хайртай болгон хүмүүжүүлэх нь. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №6)
55.Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №4)
56.Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч-багш нарын улсын анхдугаар зөвлөлгөөний болзол. (“Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл. 1965. №6)
57.“Хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд зөвлөгөө” товхимолын 1963 оны №1. Үүнд:

1. П.Хорлоо. Манай товхимол бичгийн гол зорилго.
2. Б.Бор. Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдар, мэдрэлийн системийн онцлог.
3. П.Бямбадорж. Хүүхдийн цэцэрлэгийн сургалтын үндэс.
4.Үдэрпил. Сургах тоглоом.
5. Ч.Лувсандэндэв. Авиа дасгалжуулах хичээлийг сургах тоглоомын хэлбэрээр явуулах нь.
6. Н.Гүр. Төрөлх хэлний хичээлд зураг хэрэглэх нь.
7. Д.Нонна. Хүүхдийг байгальтай танилцуулах арга.
8. Н.А.Петрова. Цэцэрлэгт дуу хөгжмийн хичээлийг яаж явуулах вэ?
9. Ш.Маамхүү. Хүмүүжлийн тухай максист-ленинист сургаал.
10. Х.Дэнсмаа. Зарим цэцэрлэгийн туршлагаас.
11. Э.Карма. Москва хотын хүүхдийн 617-р цэцэрлэг.
12. Ж.Алтанцэцэг. Хүүхдийн хүмүүжилд хүмүүжүүлэгчийн үлгэр жишээ.
13. С.Цэрэнчимид. Гэр бүлд хүүхдийг зөв хүмүүжүүлэх үндсэн нөхцлүүд.
14. Б.Пүрэвжав. Сургуулийн өмнөх насны хүүхдийг гэр орны хөдөлмөрт сургах тухай.
15. Долгорсүрэн. Хүүхдийн биеийг хэрхэн чийрэгжүүлэх вэ?
16. Ж.Цэвээнсүрэн. Хүүхдэд тавих шаардлага, хайр халамжийг зөв хослуулья.
17. Аня. Тараг бүрэх арга.


58. “Хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд зөвлөгөө” товхимолын 1964 оны №1. Үүнд:
   
1.Б.Бор. Шинэ үеийн хүмүүжигчид.
2.А.Улаантөмөр. Хүүхдийн цэцэрлэгт тооны бүтэц заах тухай.
3.Ч.Лувсандэндэв. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд монгол ардын үгэн тоглоомын ач холбогдол.
4.Г.Цэрэндорж. Биеийн тамирын хичээлийг хэрхэн төлөвлөж заах вэ?
5.Э.Карма. Хүүхдийг бөмбөгөөр тоглуулж сургая.
6.П.Бямбадорж. Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдэд өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөрийн дадлагыг эзэмшүүлэхэд сургах тоглоомыг ашиглах нь.
7.Г.Пүрвээ. Сургуулийн өмнөх насны хүүхдийг сахилга баттай, соёлч боловсон болгож хүмүүжүүлэх арга замууд.
8.Б.Бор. Бага насны хүүхдийн дүрсгүйтэл.
9.С.Цэрэнчимид. Октябрийн хувьсгалын анхны жилүүд дэх Зөвлөлтийн сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухааны түүхээс (1917-1920)
10.Дамдинсүрэн. Сайн ажиллагаатай хүмүүжүүлэгч, эрхлэгчийн туршлагаас.
11.Х.Дэнсмаа. Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан Дуламжидийн бүтээлч ажиллагаа.
12.Е.Кузьмина. Өвлийн улиралд тоглоомын талбайг хэрхэн ашиглах вэ?.
13.П.Бямбадорж. Горький хотын Приоксий районы хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Л.Ф.Климановогийн ажиллагааны туршлага, тоглоом ба хөдөлмөр.
14.Ш.Отгон. Залуу эхчүүдэд санамж.
15.Т.Даваа. Зөрүүд зангийн тухай.
16.П.Барианжав. Хүүхдийн хоолны найрлагын зарим асуудал.

58.“Хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд зөвлөлгөө” товхимолын 1965 оны №1. Үүнд:

1.Э.Карма. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжлийн ажлын чанарыг дээшлүүлье.
2.Л.П.Давыдова, Ч.Түмэндэлгэр. Бага бүлгийн зургийн хичээл.
3.Ч.Түмэндэлгэр. Барималын хичээлийг заах аргаас.
4.Ч.Лувсандэндэв. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд монгол ардын хөдөлгөөнт тоглоомын ач холбогдол.
5.Ж.Алтанцэцэг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлье.
6.Г.Бадамдорж. Хүүхдийн цэцэрлэгийн туршлагын талбай.
7.Б.Бор. Бага хүүхдийн зан төлвийг төлөвшүүлэн тогтооход анхаарья.
8.Л.А.Петрова, Г.Лхаасүрэн. Хүүхдийн цэцэрлэгт тэмдэглэж өнгөрүүлэх баяр ёслолууд, үүнд хэрхэн бэлтгэх тухай.
9.П.Бямбадорж. Хүүхдийн цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох ажил.
10.С.Цэрэнчимид. Ардын аж ахуйн сэргээн босголт ба социалист аж үйлдвэржүүлэлтийн үеийн Зөвлөлтийн сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжлийн түүхээс. (1921-1929)
11.С.Козлова. Саатлын тухай.
12.Д.Нямдаш. Нийслэлийн 50-р цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Сүрэнжавын ажиллагаанаас.
13.М.Спутина. Хүүхдийг насанд хүрэгчдийн хөдөлмөртэй танилцуулах арга.
14.Д.Түмэндэлгэр. Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье.
15.С.Цэрэнчимид. Хүүхдийг үнэнч шударга зан чанараар хүмүүжүүлэх тухай.

59.Ц.Үдэрпил. Хүүхдийн тоглоом. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1963. №2)
60.В.И.Ленин эмэгтэйчүүдэд эрх чөлөө олгох тухай.  (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1963. №2)
61.Ц.Үдэрпил. Хүүхдийн тоглоомыг сонгон авах тухай. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1963. №3)
62.Ж.Алтанцэцэг. Хүүхдийн зөрүү зан үүсэх шалтгаан, засах арга. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1963. №4)
63.Ц.Үдэрпил, Н.Дорж. Хүүхдийн эрүүл мэндэд хүмүүжлийн ач холбогдол. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1964. №1)
64.С.Наваансамдан. Хүүхдийн шүд яаж ашиглах вэ?. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1964. №3)
65.П.Бямбадорж. Эцэг эхийн нэр хүнд. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1965. №1)
66.Б.Бор. Сурган хүмүүжүүлэх зүйн бодлого. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1965. №1)
67.Б.Бор. Хүүхэд хүмүүжүүлэхтэй холбогдсон зарим санамж. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1965. №2)
68.Ц.Үдэрпил. Тоо бодлого ба унадаг дугуй. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1965. №2)
69.Г.Пүрвээ. Хүүхэд хүмүүжүүлэхэд эхийн үүрэг. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1965. №3)
70.Т.Гомбосүрэн. Хүүхэд хүмүүжүүлэх чухал зэвсэг. (“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1965. №4)
71.Ц.Үдэрпил. Сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл ахуй. 1959.
72.Ч.Лувсандэндэв, М.Авирмэд. Маамуу нааш ир. 1958.
73.О.Цэвэгмид. Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарт удирдамж. 1956.
74.Н.Г.Бааст, Ф.Л.Михайлова. “Хүүхдийн цэцэрлэгт тоолол заах аргачилсан хичээлүүд”. 1963.
75.Ц.Үдэрпил. Сүүдэр жүжгийн тоглолт. 1963.
76.Н.А.Метлов. Хүүхдийн цэцэрлэгт явагдах өглөөний гимнастик. 1962.
77.Э.Раднаа. Хүүхдийн зуны цэцэрлэгт явуулах тоглоом. Хичээл зугаалга. 1959.
78.С.Макаренко. Хүүхдийн хүмүүжлийн тухай лекцүүд. 1960.
79.Н.В.Савин. Сурган хүмүүжүүлэх ухааны лекцүүд. 1960.
80.Төмөрбат. Сургуулийн туршлагын талбай ба түүн дээр ажиллах. 1962.
81.Ц.Пүрэвдорж нар. Залуу байгальчдад тусламж. 1963.
82.С.Баясгалан. Сэтгэл зүйн зарим асуудал. 1962.
83.Аркин. Эцэг эхчүүдэд зөвлөх нь. 1962.
84.Б.Пүрэвжал. Хүүхдийг гэр бүлд хүмүүжүүлэх тухай.
85.Н.К.Крупская. Бага ба өсвөр насны хүүхдийн коммунист хүмүүжлийн тухай. 1962.
86.Га.Цэрэндорж. Хүүхдийн цэцэрлэгт биеийн тамир заах аргын зарим асуудалд. 1965.
87.Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн программ. 1965.
88.Д.Санжжав. Сэтгэл судлалын асуудлууд. 1962.
89.МАХН-ын Төв Хорооны захидал. 1964. (Нам улс, олон нийт, аж ахуй соёлын байгууллагын ажилтан ажилчид, эцэг эх, багш нарт)
90.Э.Карма. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гарын авлага. 1958.

     Гэгээрлийн яамны цэцэрлэгийн хэлтэс. 1967.10.26.  

(Үргэлжлэл бий)

2015-06-03

Баярлалаа

Хүүхдийн цэцэрлэгийн номын булан хэрхэн яаж хийж болох  тухай санаа оноо

Д.Мягмар.    “Ном”

Чиний  ч ном, миний ч ном
Чи бидний бүгдийн ном
Зурагтай сайхан номоо
Зун ч үздэг, өвөл ч үздэг.
                      Номон дээр дуу ч бий
                      Номон дээр шүлэг ч бий
                      Чи ч дуулдаг, би ч дуулдаг
                      Чи бид нар цөмөөрөө дуулдаг.

Д.Давааням ын шүлэг  "БАЯРЛАЛАА" 

Өглөө эрт 
Ах минь намайг 
Цэцэрлэгт хүргэв.
Өрөөний цонхоор 
Араас нь би 
“Баярлалаа” гэв.
                      Өнөөдөр надтай 
                      Алимаа найз
                      Чихэр хуваав.
                      Өөрт нь талархаж 
                      Ангиас гарахдаа
                      “Баярлалаа” гэв. 
Сахилгагүй байх 
Муухай гэж 
Багш сургав
Сайхан үгийг
Тогтоож аваад
“Баярлалаа” гэв.
                      Сандлаа гамтай 
                      Хэрэглэж байхыг
                      Асрагч захив.
                      Сануулсан үгийг
                      Бодон, бодон 
                      “Баярлалаа” гэв. 
Аягаа муу 
Угаалаа гэж 
Эгч хэлэв.
Ахиад яасан ч 
Ингэхгүйг санаж
“Баярлалаа” гэв.
                      Авъяастай дуучин
                      Болох нь ээ гээд
                      Айлынхан магтав. 
                      Ангийнхаа багшаас
                      Сурснаа хэлээд 
                      “Баярлалаа” гэв. 

2015-04-21

Тоглоомууд яагаад зугтаа вэ?

Г.Сэсмээ

Follow Erdenechimeg's board Нэхмэл тоглоомууд on Pinterest.
Хурдан хурдан алхлаад
Хул морь хаачна вэ?
Хөл, сүүл, чихийг минь
Хөхөж зулгаагаад салдаггүй
Элдэв гэдэг жаалтай
Эвлэрч чадахаа байгаад
Замаар ороод явж байна
За машин чи хаачихна вэ?
Хайрга дээгүүр чирээд
Хамуутай юм шиг болгочихдог
Ол зод гэдэг хүүгээс
Оргож зугтаж явна.
Та бид хоёр ч мөн
Таарсан амьтад байна даа.
Хамт хоёулаа явъя
Хайрладаг эзэнд очъё

Байдаг тэнхээгээрээ алхлаад
Баавгай та хаачихна вэ?
Хүчит хүрэн баавгай би
Хүүхэдтэй наадах дуртай
Гэтэл тэр Дэндэв маань
Гэртээ намайг байлгаагүй
Зуны халуун наранд ч
Зудтай өвлийн хүйтэнд ч
Гадаа гаргаад хаячих юм.
Ганц ч ирж авахгүй юм.
Дургүй баахан хүрээд
Дулаан байр эрж явна.
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Хон хон дуутай
Хотон байрын шинжтэй
Хойлог гэдэг гөлөг
Хаа хүрэх гэж явна.
Тоглоомынхоо буланд байлгаад
Тогтмол засаж янзалдаггүй
Тоос шороог минь арчаад
Тордож цэвэрлэхийг мэддэггүй
Баатар гэдэг хүүгээс
Баригдалгүй зугтааж гарлаа
Цэвэрч нямбай хүүхэдтэй
Цэнгэн наадах хүсэлтэй
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Дэлдэн хэн хоёр чихтэй
Дэгдэн хэн бор туулай
Дэгдэн цовхорч хурдлаад
Дэмий л юундаа яараа вэ?
Туулай надтай тоглоод
Тухтай байж байснаа
Дорхноо уурлаад шиддэг
Дондов гэдэг хүүгээс
Холдож амрах санаатай
Холын замд гараад
Дэлдэн чихээ дэл бэгнүүлээд
Дэгдэж яваа минь энэ дээ.
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Уйлж нулимсаа гоожуулаад
Уухилж аахилж гүйгээд
Ямар хэрэг гараа вэ?
Яаж яваа чинь энэ вэ?
Хааяа эрхэлж байдаг
Хатирч хул морьтой юмсан.
Харин тэр минь байхгүй
Хаачсаныг бүү мэд
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамаагүй чирээд давхидаг
Хар ногоон “ЗИС”-тэй юмсан.
Харин тэр маань байхгүй
Хаачсаныг бас бүү мэд
Нийлээд хоёулаа явбал
Нэгийг нь ч болсон олох байгаа

Гунигтайхан алхаад чи
Ганцаар хаа хүрэх нь вэ?
Хон хон дуутай
Хоточ байрын шинжтэй
Хойлог гэдэг гөлөгөө
Харах бараагүй алдчихлаа
Хаачсаныг бүү мэд
Хайж эрээд явж байна
Харин ах дүү та нар минь
Харж үзээгүй биз дээ
Эрхэлдэг тоглоомоо алдаад
Эрээд гүйж явдаг
Та бид нар ч мөн
Таарсан амьтад байна даа.
Нийлээд бүгдээрээ явбал
Нэгийг нь ч болсон олох байгаа

Гурвуул дөрвүүлээ нийлээд
Гудамж өгсөөд хаачихна вэ?
Эрхэлдэг тоглоомоо алдчихаад
Эрээд явж байна даа бид
Энд тэнд явахдаа
Элдэв тоглоом үзээгүй биз?
Та бид нар ч мөн
Таарсан амьтад байна даа
Бөмбийсөн хөөрхөн биетэй
Бүлтийсэн хоёр нүдтэй
Хар халзан туулайтай юмсан
Харин тэр минь байхгүй
Хаачсаныг бүү мэд
Хайж эрээд явж байна
Нийлээд бүгдээрээ явъя
Нэгд нэгэнгүй олж авъя
Эрхэлдэг тоглоомоо алдчихаад
Эрээд явж байна даа бид
Энд тэнд явахдаа
Элдэв тоглоом үзээгүй биз?
Хазуулж орхисон морь
Халцарч холцорсон машин
Хатаж гандсан баавгай
Харлаж хиртсэн гөлөг
Хазгай доголон туулай тав
Хатирч хурдлан ирээд
Хашаа тойроод явчих нь билээ.
Одоохон бушуу явахгүй бол
Олж тэднийг авахгүй шүү
Гүйгээд байя, бүгдээрээ
Гүйцээд авъя, цөмөөрөө
Хэнээс ч зөвшөөрөл авалгүй,
Хэдүүлээ нийлээд хаачихна вэ?
Та нар бүгдээрээ биднийг
Тамлаж их тарчлаасан
Бид яасан ч очихгүй ээ.
Биеэ зовоож чадахгүй ээ
Олон хөөрхөн тоглоом минь
Одоо бид зовоохгүй ээ
Худлаа худлаа та нар
Хуурч залилж авлачихна уу?
Нээрэн нээрэн нээрэн шүү
Нэг ч удаа эвдлэхгүй гэж
Уйлан уйлан хэлээд,
Учиргүй гуйгаад байхаар нь
Өрөвчхөн сэтгэлтэй тоглоомууд
Өөрсдийнхөө эздэд очсон юм
гэдэг.

2015-02-04

Таван хөөрхөн

Г. Сэсмээ

ХУРГА
     Уураг сүүлээ хөдөлгөөд
     Эхийгээ хөхөх нь хөөрхөн
     Олуулаа бужигнаж давхиад
     Тоглож байх нь хөөрхөн
     Хэлээ бултгануулж байгаад
     Хужир долоох нь хөөрхөн
     Хэнэг ч үгүй хэвтээд
     Хивж байх нь хөөрхөн.

ИШИГ
               Годон сүүлээ хөдөлгөөд
               Эхийгээ хөхөх нь хөөрхөн,
               Голын эрэгт мөргөлдөөд
               Эрхэлж тоглох нь хөөрхөн,
               Хэлээ бултгануулж байгаад
               Хужир долоох нь хөөрхөн
               Хэн эг ч үгүй хэвтээд
               Хивж байх нь хөөрхөн.

ТУГАЛ
     Моодон сүүлээ хөдөлгөөд
     Эхийгээ хөхөх нь хөөрхөн,
     Мод мөргөж тоглоод
     Мөөрч байх нь хөөрхөн,
     Хэлээ бултгануулж байгаад
     Хужир долоох нь хөөрхөн,
     Хэн эг ч үгүй хэвтчихээд
     Хивж байх нь хөөрхөн.

БОТГО
               Годгор сүүлээ хөдөлгөөд
               Эхийгээ хөхөх нь хөөрхөн,
               Голын ширгэн дээр аргамжуулаад
               Эргэлдэж буйлах нь хөөрхөн
               Хэлээ бултгануулж байгаад
               Хужир долоох нь хөөрхөн,
               Хэн эг ч үгүй хэвтээд
               Хивж байх нь хөөрхөн.

УНАГА
     Сагсгар сүүлээ хөдөлгөөд
     Эхийгээ хөхөх нь хөөрхөн,
     Саалийн зэлэн дээр уяулаад
     Тонгочин байх нь хөөрхөн.
     Хэлээ бултгануулж байгаад
     Хужир долоох нь хөөрхөн,
     Хэн эг ч үгүй хэвтээд

     Унтаж байх нь хөөрхөн.