Хичээл
1
Сургуулийн
өмнөх ахлах 4-5 насны хүүхдийг орчинтой
танилцуулах.
( цэцэрлэгийн хичээл хүмүүжлийн ажилд
хэрэглэх үлгэрчилсэн конспект )
Хичээлийн
зорилго: Усанд хайр гамтай хандах
хүмүүжил олгох, усны ундаргад өдөр бүр
хэрхэн яаж хандах, өдөр бүр байгаль
хамгаалах туршлагыг нь төлөвшүүлэх.
Устай холбоотой хялбар туршилтыг
хүүхдээр хийлгэх ба усны бүтцийг
ойлгуулах. Унших дасгал хийлгэх,
хичээлдээ анализ дүгнэлт хийх чадвартай
болох , хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх.
Б.Эрдэнэбулганы Хэрлэн зураг |
Урьдчилсан
ажил: Д. Нацагдоржийн шүлгээс
уншиж өгөх.
Хэрлэн Онон
Тулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм
болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл Увс
Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа
болсон тойром бүрд усан ууд.
Энэ бол миний
төрсөн нутаг, Монголын сайхан орон.
Т.Очирхүүгийн шүлгээс
Усан зүйлийн гол.
…
Алгандаа дээжлээд уувал даа
Айраг адил сэнгэнээд байдаг гол минь
Алсын газраас зориод очвол доо
Алаг зүрхэн дэнслээд байдаг рашаан
минь
Уулсын
өндөр Сутай гаа
Урсгалд нь харсан толь минь
Уужмын холоос гүйдэлтэй
Усан
Зүйлийн гол минь
Ш.Энхбаяр
“Ус”.
Горхи
хоржигнон урсана
Гол
мяралзан урсана
Нуур
цэлийн тунарна
Далай
давлагаа түрнэ
Булгийн
ус оргилно
Борооны
ус дусална
Нарны
туяанд ус гоёхон
Наадан
тоглоход ус сайхан
Амьтай
бүхнийг ундалсан
Рашаан
булаг ус
Амьд
байгаль тэтгэсэн
Амин
эрдэнэ ус!
Эдгээр
шүлгүүдийг уран сайхнаар хэд хэдэн
дахин уншиж өгсний дараа хүүхдэд асуулт
тавьж ярилцана.
Хичээлийн
явц: Бид өнөөдөр усаар явах аялалд
гарна. (Тоглоомын аргаар явуулна.) Иймд усаар аялахад ямар нэгэн усан замын
тээврээр явах болно. Иймд бид ямар усан
онгоц байдгийг санаж үзье.
Хүүхдийн
хариулт: хөлөг онгоц, далбаат онгоц,
суман онгоц, моторт онгоц, хөнгөн онгоц
, завь гэх мэт. Та нар нүдээ аниад Сэлэнгэ
голоор том усан онгоцон дээр явж байгаа
байдлыг сана, онгоцны хашлагын цаана
ус яаж давлагаалж хашлагыг цохиж байгааг
сонс доо. Бид энэ ая лалаар олон газар
зогсож олон сайхан мэдээ авах болно. За
, эхний зогсоол дээр ирлээ. Бид усны
тухай юу мэддэг билээ? Бүгдээрээ
санаарай.
“Ус
хаана байна тэнд амьдрал байна” зогсоол.
- Өдөр бүр бид усыг юунд хэрэглэдэг билээ?
- Тасалгааны ургамлыг яагаад усалдаг билээ?
- Хүн хэдэн хоног усгүй амьдарч чадах вэ? Та нар юу гэж бодож байна.
Дүгнэлт:
Ургамал, амьтан болоод бүх амьтай болгонд
ус хэрэгтэй байна. Ус байхгүй бол бүгд
үхнэ. Жишээ нь: хүн усгүйгээр нэлээд
хэдэн /гурваас долоо/ хоног амьдарна.
Энэ зураг дээр усгүй байгаа цэцэг ,
усалсан цэцэг ямар байна вэ ? гээд
ярилцана. /Багш урьдчилаад хатсан
цэцэг ба ердийн ургаж байгаа цэцэгтэй
зураг буюу байгалийн булангаас жинхэнэ
цэцэг авч үзүүлнэ/ Та нар энэ хоёр
зураг дээр хар даа. Нэг зураг дээр говь
цөл газар нөгөө зураг дээр гол ба нуурын
эрэг байна гээд ярилцана. Говьд гүний
худгаас ус гаргаж мал хүнээ усалдаг
тухай ярьж өгнө. За, одоо дараагийн
зогсоол дээр очъё.
“Ус
хаанаас гардаг вэ? Зогсоолд ирлээ.
За би та нарт
“Усны дуслын тухай” үлгэр уншиж өгье.
Нэгэн жижиг
горхи байжээ. Тэр горхи нуга ой дундуур
гүйж явжээ. Гэтэл замд нь өөртэй нь адил
танихгүй хүнтэй тааралджээ. -Чи хэн бэ?
Гэж асуужээ. - Би горхи байна. Харин чи
хэн бэ ? - Би мөн горхи байна гэж хариулжээ.
Хоёулаа найзлаад хамтдаа цаашаа урсъя.
Ингэж олон тооны горхи уд нийлж
хамт урсаад том гол болсон
гэнэ. Гол нь олон газраар, олон километр
урсаж зам даа олон хүнд ус өгч буян
хийдэг байлаа. Хүн гол дээр ирээд,
тунгалаг сайхан усыг харж бахархаж
байгаад, өөрийн хээ энэ сайхан баялгаасаа
хуваалцахыг голоос хүсжээ. Ингээд хүн
гол дээр сордог төхөөрөмж
тавьж усан хоолойгоор урсаж олон
орон сууц дамжин олон орон сууцанд олон
хүнийг усаар хангадаг болгосон. Голын
цэвэр ус нь усан хоолойгоор дамжин
ирэхдээ мөн бохирдож элс, усны намаг
бусад бохир зүйл орж ирдэг. Энэ бүгдийг
цэвэрлэхийн тулд цэвэрлэх
төхөөрөмж тавьж бидний ус цэвэр
ирдэг юм. Ингэж усны дусал би та нар
дээр ирсэн юм.
Дүгнэлт: Ийм
олон замыг туулж цэвэр ус болж
ирдэг тул дусал ус үнэтэй байдаг.
Иймд бид усыг хайрлах, гамнах ёстой. За
одоо цаашаа явъя.
“Усны
дусал үнэтэй” зогсоол.
Бүгдээрээ усыг
бид яаж ашигладаг талаар саная. Бид орон
сууцны усны хоолойг аль зэрэг чанга
хаадаг билээ. Манай гэрт усны хоолойгоор
ус нь дусалдаг уу? Бид цахилгаанаа хэмнэж
илүү зарцуулдаггүй бол одоо усаа
гамтай хэрэглэж сурах хэрэгтэй.
Хэрэв таны гэрт кранаас ус гоожиж байгаа
бол та кранаа сайн хаа.
Хэрэв та өөрөө кранаа гүйцэд хааж
чадахгүй бол орон сууцнаас мэргэжлийн
хүнийг урьж засуул ана. Хэрэв та ус
түгээх газраас ус авч байгаа бол та
савны гадуур дусал усыг асгахгүй байх
зэрэг усыг аль болох гамнаж сурах
хэрэгтэй. За, одоо бид цаашаа усаар
явъя.
“Судлаачид”
зогсоол дээр ирлээ.
За одоо бид
устай ойр танилцаж, устай холбоотой
туршилтуудыг хамт хийх болно. За, та нар
аягтай усаа гартаа бариад эхлээд
үнэртэж үз, усаа сайн хардаа, ус нь
үнэртэй , амттай, өнгөтэй байна уу?
/Хүүхдийн хариултыг сонсох/.За одоо нэг
халбага давсыг аягтай усанд хийгээд
сайн хутгаад үзээрэй . Давс минь яасан
байна вэ? Хаашаа алга болсон бэ? Одоо та
нар мөн аягтай усанд элс хийгээд үз дээ.
За одоо та нар аягатай усанд чулуу
хийгээд үз дээ. Чулуу яасан байна
/хүүхдийн хариулт/. Одоо аягтай усанд
чүдэнзний модоо хийгээд үзээрэй. Яаж
байна /хүүхдийн хариулт/.
Дүгнэлт: ус
үнэргүй, амтгүй, тунгалаг байдаг, усанд
зарим бодис хайлдаг, зарим нь хайлахгүй,
зарим хүнд зүйл нь живдэг, зарим нь
хөвдөг.
Та нар энэ
зургийг хар даа. Ус нь байгалийн дунд
яаж хувирдаг байна вэ? /Хүүхдийн
хариулт/Тэгвэл “Ус нь - бороо,
уур, мөндөр, цас, мөс болдог байна”
Мөс ба цас нь
хөлдөөсөн ус гэдгийг яаж батлах вэ ?
/Хүүхдийн хариулт/
Ус нь муу сайн
мэдээг хүлээж авдаг. Муу үг хэлээд ус
уувал өвчин болно, харин сайн үг хэлбэл
ус баярлаж бид эрүүл саруул явдаг. За
та нар уух аягтай усан даа “ ус би чамд
хайртай шүү” гэж хэлээд усаа
ууцгаа.
За, одоо бүгд
цаашаа явъя. Дараагийн зогсоол харагдаж
байна, бүгд ойртож ирлээ.
“Ард
түмэн усны тухай ингэж ярьдаг” зогсоолд
ирлээ.
Энэ зогсоол
дээр бид усны тухай ард түмэн юу гэж
хэлдгийг мэдэж авна.
-Рашаан , булаг,
урсгал ус, нуур, цөөрөм ний усанд бохир
юм оруулах, сүү цэгээ дусаахыг цээрлэнэ.
Үл хэрэг сэвээс рашаан булаг, урсгал
ус, нуур, цөөрөм бузартана, эзэн сахиус
нь хилэгнэнэ гэнэ.
-Рашаан, булаг,
урсгал ус, нуур, цөөрөм усны дэргэд юм
угаах, угаадас асгах, гадаалах, морь
харахыг чанд цээрлэнэ. Зөрчвөөс ариун
дагшин газрын ус бузартана, луус хилэгнэнэ
гэнэ.
- Рашаан, булаг, урсгал ус, нуур, цөөрөм усны дэргэдэх мод, бургасыг огтлох, хад чулууг хөндөх хөдөлгөхийг цээрлэнэ. Үл хэрэг сэвээс рашаан ус ширгэнэ, газар доогуур шургана, луус савдаг хилэгнэнэ гэнэ.
- Рашаан, урсгал ус, нуур, цөөрөм, булгийн дээд талд, эс бөгөөс саахалт айлаас дотогш гэр майхнаа барихыг цээрлэнэ. Рашаан, урсгал ус, нуур, цөөрөм, булгийг хайрлан хамгаалахын учир тийнхүү хол зайтай бууна.
- Урсгал усанд алив юм хамаагүй угаахыг цээрлэнэ. Хэрэв угаах бол сав суулга ар уснаас нь хутган авч хол очиж угаана. Савантай усаа хол асгана. Зөрчвөөс ундны ус бузартана.
- Усан далай булгаас эхтэй, ухаан далай номоос эхтэй.
- Усаар бохирыг ариутгана, сургаалаар хүнийг ариутгана.Та бүгд дээрх сургаалаас цээжилж ойр байгаа хүмүүст уншиж хэлж өгөөрэй. За одоо дараагийн зогсоол дээр ирлээ.“Ашигтай ба аюултай” зогсоол дээр ирлээ.
- Ус бүхэн ашигтай байхгүй. Зарим ус нь хүнд ашигтай бол зарим нь хортой байдаг. Ямар ус хүний биед хортой вэ? Тогтмол усны талаар хүмүүс яаж анхаарал тавьдаг вэ?Хүмүүс усны даланг яаж цэвэрлэдэг вэ? Далангаар урсдаг борооны ус хаана ямар голд ордог вэ? Тэр усыг хэн ямар амьтад уудаг вэ? Жишээ нь : Туул гол уруу хаанаас ямар гол цутгаж ордог вэ? /Сэлбийн гол, Улиастайн гол зэрэг урсаж ордог/. Тэгвэл туулын усыг бид уудаг шүүдээ, Тэгвэл хүмүүс Туулын гол дээр, Сэлбийн гол, Улиастайн гол дээр машина угаах, ор дэрний бохир хувцасаа угаадаг, мөн хивс эдгээрийн хортой угаалгын нунтагаар угаадаг. Бид тэр усыг ууж байгаа учраас хүн өвддөг юм. Бороо орхоор бидний жалагт хаясан хог бохир зүйл бүгд урсаж Туулын голыг бохирдуулж байгаа. Иймд гол горхины дэргэд бохир зүйл битгий угааж бай нэж ээж аав даа хэлээрэй.
- Хүнд ашигтай ус гэж байна. Энэ бол рашаан ус /Жанч ивлэн, Оргил рашаан/. Рашаан ус хүнийг эмчилдэг, эрүүлжүүлдэг. За одоо Та нар нэг аяга рашаан ус ууцгаа гээд хүүхдэд ашигтай ус уулгана.Хичээлийн төгсгөлд Д.Нацагдоржийн “ Рашаан” шүлгээс уншиж төгсгөнө.Газрын хол, хөрсний гүнээс гарсанГан болд амтыг чанар болгон шингээсэн
- Тунгалаг сайхан рашаан ус ертөнцөд үнэлэгдэн,Туул голын орчим Комбинатын дэргэд ундарчээ.Эрхтэн мэдрэлийг сувилан чадах эрдэмтэйЗүрх цусыг шинэтгэн чадах шимтэй,
- Шинэ мандсан засаг төрд ашигтайШинжлэх ухаанд тус нэмэртэйИйм нэгэн тунгалаг рашаан ундран ундарчТийм сайхан шим эрдмийг агуулан чадаад
- Улаанбаатар хотын урд талдУлсын их үйлдвэрийн дэргэдТүмний сэтгэлийг баясганМянган хүний биеийг засна.
Д.Нацагдорж
“Ертөнцийн
гурван гайхамшиг” шүлгээс
… Агаар, нар,
ус гурав хэзээд холбогдоно.
Архаг хуучин
учирвал, рашаан усанд орно
Ариун цэвэр,
гоёмсог, эрүүлийг хүсвэл усанд угаана.
Агуу хүчин
цэвэр, ус түүнд боловсорно.
Уудам талд
усан булаг, ундармал рашаан бүрэн
Угааж цэвэрлэх
өвчин эмгэг бас ч ховор бус
Учрыг мэдсэн
мэргэн авьяастан ариуныг эрхэмлэнэ
Ургамал, амьтан,
хүн төрөлхтөн алин боловч
Усыг хүсэж,
хурыг урих нь ховор гүй
Ухамсарлахад
энэ гурав март ашгүй гайхамшиг.
Шүлгийг хүүхдэд
уншиж өгөөд ярилцана. Шүлгийн зарим
үгийг тайлбарласны дараа цээжлүүлнэ.
Хичээлийн төгсгөлд хүүхдийн хамт усны
тухай дүгнэж ярилцана.
No comments:
Post a Comment