Mongolian kids on Pinterest.
Хүүхдүүддээ уншиж өгөөрэй.
Д.Дамбийжанцан
БЯЦХАН
НАЙЗ
Хотоос
ирсэн жаахан охин Сувдаа гадаа гарахад
бяцхан цагаан ботго аргамжааныхаа
гадсыг тойрон алхахдаа жингэнэтэл
“уйлж” байв. Сувдаа нүдээ бүлтийлгэн
гайхан зогсов.
-Чи
яагаад уйлаад байгаа юм бэ? гэж нарийхан
дуугаар бас л жингэнүүлэн асуув. Ботго
түүнийг хараад толгойгоо сэгсэрлээ.
-Аа
мэдлээ, мэдлээ. Чи уйлаагүй дуулж байгаа
юм уу? Майлаад ч байгаа юм уу? гэж
уянгалуулан дуулах мэт асуулаа. Ботго
толгойгоо бас л сэгсчин гадсаа тойрон
өвөг сөөв өг алхана.
-Хүүе,
бүжиж байна! гээд Сувдаа “ход ход”
инээв. Гараараа ч зааж дэвхцэв.
Ботго
түүнийг ажин харж толгойгоо гудайлган
зогслоо.
-Чи
дүрсгүйтээд л уяулаа юу? Над шиг томоотой
байх хэрэгтэй! гэж Сувдаа хэлэв. Ботго
дахиад л уйлав. Түүний дуу чихэнд уян
хатан аятайхан сонсогдоно. Түүнд яаж
тус хүргэх вэ? Нулимсаа арч гэж алчуураа
өгөх үү! гэж Сувдаа бодлоо. Тэгээд “аав
минь, намайг хөдөө явахад юу гэж захилаа
даа. Эмээ ээжий дээ тустай, малд хайртай
байгаарай! ” гэсэн шүү дээ. Яагаад тэгж
байгаа юм бэ? гэж асуухад:
-Малд
хайртай байвал сүү нь их гардаг юм. Чи
сүү, тараг, ааруулд ухаангүй дуртай шүү
дээ гэсэн. Аав ийм их юм ярьсан мөртлөө
бяцхан цагаан ботгоны ингэж хачин
дуулдгийг над яагаад яриагүй юм бол оо
гэж бас саналаа.
Сувдаа
ботгоны дэргэд очмоор санагдав. Тэгээд
юу гэж асууя даа гэж нэг хэсэг гайхан
зогссоноо:
-Чи
юунд мөөрөөд байгаа юм бэ? гэв. Ботго
охиныг харж толгойгоо шилгээнэ.
-Үхэр
л мөөрдөг болохоос биш тэмээ мөөрдөггүй
шүү дээ! гэхэд бяцхан Сувдаа юу гэж
асуувал таарах бол гэж баахан бодсоноо:
-Чи
яагаад майлаад байгаа юм бэ!
-Еэ,
хэзээ тэмээ тайлж байсан юм бэ!
-Манай
тэнд чам шиг жижигхэн тэмээ байдаггүй.
Өндөр тэмээ хааяа явдаг юм. Тэр бол танай
ээжий байхаа гэхийг бяцхан ботго
сонсонгоо бас л уянгалуулан дуугарч
бүлтгэр хар нүднээсээ нулимс унагалаа.
Сувдаа
охин бяцхан ботгоны толгойг нь илж:
-Битгий
уйл дээ. Ээжий чинь хаачсан юм бэ! би
дуудаад ирье! Гэв.
-Манай
ээжий бэлчээр явсан байх. Халуун нар
шараад ам цангаад байна гэхэд Сувдаа
гэр уруугаа гүйж, эмээ ээжээсээ баахан
юм асууснаа, хувинтай ус дааж ядан өргөж
ботгоны дэргэд ирээд:
-Би
цөмийг нь ойлгосон, чи сонсооч! Ботго
буйлна, хурга майлна, ишиг бас майлна,
унага янцгаана, тугал, мөөрнө тийм ээ!
Гэхэд ботго ус уунгаа инээмсэглэх мэт
хошуугаа шомбойлгон:
-Хүний
хүү ийм их ухаантай байх юм. Хоромхон
зуур бүгдийг мэдчихлээ. Юм бүгдийг
чаддаг. Чи над ус авчирч өглөө. Бас өвс
өгнө гэсэн. Би ийм сайхан найзтай
болсондоо баярлаж байна. Би дахин
уйлахгүй, дандаа баяртай байна гэжээ.
No comments:
Post a Comment