- Баяр өдөрлөг “ Ээжийн өдөр”,“Эмээгийн өдөр”, “Төрсөн өдөр”-ийг сард нэг удаа хийнэ, “Миний гэр бүл хамгийн сайн гэр бүл” г.м. сэдвээр баярыг өнгөрүүлэх.
- “Мэргэжил бүхэн чухал тул бүгдээрээ мэргэжил эзэмшье”мэргэжлийн талаар хүүхдүүдэд эцэг эхээс яриа хийлгэнэ.
- Спортын тэмцээн уралдаан
- Гэр бүлийн үзэсгэлэн “Монгол үндэсний хувцас” “Монгол үндэсний гоёл чимэглэл”, “Монгол үндэсний сав суулга” зэрэг монгол үндэсний бахархал болсон зүйлээр сурталчилгаа хийх.
- Жүжигчилсэн тоглолт эцэг эхийн хамт. Үүнд: П.Хорлоогийн “Туулайн бүжин”, орос ардын үлгэр “Өнхрүүш”, “Чоно ба ишигнүүд”, Г.Сэсмээгийн “Тоглоомууд яагаад зугтаа вэ”, Ш.Перрогийн “Улаан малгайт”, монгол ардын үлгэр “Ах дүү гурав”, “Шаазгай хүү”, “Долоон бор оготно”зэрэг үлгэрээр хүүхдийн дунд тоглолтыг явуулах нь хүүхдэд баяр баясгаланг авчрах юм.“Хүүхэд хоол идэж өсдөггүй харин баяр баясгалантай байвал түргэн өсдөг” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн билээ.
- Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарт зориулан эцэг эхийн дунд зохиох ажилд чинь нэмэр болох байх гэдэгт итгэж байна.
(preschool,teaching,education,history - Гавъяат багш Дашцэвэгийн Нонна -гийн блог.)
2009-11-03
Хүүхэд эцэг эхийн хамт цэцэрлэгийн бүлэгт баяр ба чөлөөт цагийг өнгөрүүлэх.
Эцэг эхэд зориулсан сурталчилгаа явуулах.
- Эцэг эхийн буланд Боловсролын хуулиас, цэцэрлэгийн талаар Боловсролын яамнаас гарсан тушаалын хэсгээс,сургалтын хөтөлбөрийн агуулгаас, эрүүл ахуйн холбогдолтой материал, хүүхдийн цэцэрлэгийн өдрийн дэглэм, хүүхдийн хоолонд ордог хүнсний нэр, калорын хэмжээ,хүүхдийн гэрт байх өдрийн хувиар зэрэг цэцэрлэгийн талаар эцэг эхийн заавал мэдэж байх зүйлийг байрлуулна.
- Сурталчилгааны хавтаст “Эрүүл мэндийн мэдлэгтэй больё”,”Хүүхдийн талаар дэлхий юу хийж байна вэ”, “ Аав ээж хүүхдээ ингэж хүмүүжүүлж байна”, “ Танай хүүхэд ийм чадвартай”, “Та хүүхэдтэйгээ ярилцаж байна уу ? “ , “Хүүхдийн хичээл хийх,тоглоом тоглох, чөлөөт цагтаа ном үзэх зэрэг хөгжүүлэх буланг гэртээ хэрхэн байгуулах вэ”, “Та хүүхэдтэйгээ аялал зугаалга зохио”, “Таны хүүхэд ингэж хөгждөг шүү”г.м. хүүхдийн хөгжил хүмүүжлийг хавтсаар сурталчилна.
- “Гэр бүлийн амьдрал” фото зургаар гэр бүл ба цэцэрлэгийн бүлгийн үйл ажиллагааг харуулсан самбараар “Манай эвсэг гэр бүл”, “Манай бүлэг өдөр бүр”, “Тал бүрийн хүмүүжил” , “Миний хайртай аав ээж”, “Миний хайртай тоглоомууд”, “Миний хайртай эмээ”,”Ээж ба би хамгийн жаргалтай”,”Би аав ээждээ тусалдаг”зэрэг олон сэдвээр сурталчилна.
- Нүүдлийн номын сан (эцэг эхэд ба хүүхдэд зориулсан хүмүүжил сургалттай холбоотой, хүүхдийн уран зохиолын ном байна)-гаар ном уншуулах ажил зохиох.
- Фото зургийн цуглуулгын (”Бүлгийн амьдралаас”, “Бид малд хайртай”, “Бид байгалийн найз нөхөд”, “Бидний дуртай цэцэг”, “Бид гэртээ” ,Бид хашаандаа”, “Миний хайртай унага”, “Миний хайртай нохой”, “Ямар хөөрхөн хүүхэд вэ”г.м.) самбар ажиллуулах.
- Гэр бүлийн сонин гаргах (“Би өөрийн хайртай эмээтэйгээ”, “ Гэр бүлээрээ амардаг”, “Гэр бүлийн сонирхолтой явдлууд” г.м. сэдвээр гаргана)
- Сэтгэл хөдлөлийн булан (”Би өнөөдөр ийм байгаа”, “Би ирлээ сайн байна уу”, “ Инээдмийн өдөр”, “Өнөөдөр аавтайгаа аялал хийсэн” “Миний аав хамгийн хөгжилтэй” г.м.) ажиллуулна.
- “Сайхан үйлсийн хуримтлал” булан зэргийг эцэг эхэд зориулан гаргаж сурталчилна. Эцэг эхийг идэвхжүүлэхэд олон хэлбэрийн жижиг хэмжээний сурталчилгаа хийж болно. Жишээ нь : “ Гэртээ хүүхдээ яаж юугаар саатуулах вэ”, “Та асуу бид хариулъя”, “Хүүхдүүд ингэж ярьж байна”,“Талархаж байна”, “Энэ сонирхолтой шүү”, “Тоглоод үзье”, “Өсөж том болж байна”, “Булбарай хөөрхөн”, “Сэтгэлээсээ” “Та анхаарна уу” г.м. хүүхэд чинь цэцэрлэгт юу хийдгийг эцэг эхийн сонирхлыг татахуйц хүүхдийн үнэн байдлыг харуулах зургуудыг сурталчилж болно.
2009-11-02
Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох үйл ажиллагаа.
(үргэлжлэл 2)
- Цэцэрлэгт явж байгаа хүүхдийн гэрээр очиж танилцах,
- Нийт ба бүлгийн эцэг эхийн хурлыг тогтмол хийх / эцэг эхийн анхны хурлыг тоглоомын аргаар тойрч зогсоод өөрсдийгөө танилцуулах, хүүхэд насаа санаж ярилцах, хүүхдийн болон том хүний дуу дуулах, г.м./
- Хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө өгөх / хүүхдийн нас зүйн онцлог тэдэнтэй хэрхэн яаж ажиллах талаар богино хэмжээтэй байх ба сэтгэл судлаач,эмч, хэл засалч зэрэг мэргэжлийн хүмүүсийг уриж яриа хийлгэх/
- Эцэг эх хүүхэд оролцсон хичээл явуулах / “ Бид дэлхийн хүүхдүүд”, “Миний сайхан нутаг”, “Миний хайртай хот / хот,аймаг, дүүрэг, сум баг, хороо г.м./”, “Миний хайртай унага”, “Миний хайртай ишиг”, “Манай аймгийн домог”, “Манай нутгийн бахархал”, “Миний хайртай багш”, “Манай нутгийн шувууд”, “Мэдлэгийн орон” “Газар дэлхийгээ аваръя” г.м сэдэвтэй хичээлийн конспект бэлтгэж явуулах/
- Эцэг эх ба хүүхдийн оролцсон бүтээлийн үзэсгэлэн гаргах /зургийн, наамлын, баримлын, зохион бүтээх, эцэг эхийн урлан бүтээсэн зүйл, эцэг эх хүүхдийн хамт хийсэн бүтээл г.м./
- Хамтарсан аялал экскурс зохиох / нутаг орноороо явж бахархал төрүүлэх/
- Харилцааны өдөр / цэцэрлэгийн эрхлэгч , арга зүйч ,багш нарын төлөөлөл, эцэг эх нар оролцсон“ Халуун хийцтэй цайны өдөр” , “Халуун кофены өдөр”, “Илэн далангүй ярилцлага” сэдвээр уулзалт зохиож эцэг эхийн саналыг сонсох, багш эцэг эхийн харилцан чөлөөтэй ярилцах г.м./
- Буян хийх өдөр / жилд нэг удаа тухайн цэцэрлэгт явж байгаа хагас өнчин, нэн ядуу айлын хүүхдэд туслах зорилгоор айлд байгаа илүү тоглоом, хүүхдийн хувцас , ном хичээлийн хэрэглэлийг хүүхдэд бэлэглэх арга хэмжээ явуулахын тулд “ 10 төгрөгийн өдөр”, “ Найздаа хувцас бэлэглэе” ,” Найздаа тоглоомоо бэлэглэе”, “ Найздаа хичээлийн хэрэгсэл ба номоор тусалъя”, “Зүгээр л тусалж байна”, “Би найздаа хайртай” зэрэг сэдэвтэй хөдөлгөөн өрнүүлж ядарсан хүүхдэдээ туслах, хайрлах, халамжлах ажил зохиох өдөртэй болох г.м/
- Нээлттэй хаалга / улиралд нэг өдөр эцэг эхчүүд бүтэн өдөр хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай / сургалт хүмүүжлийн ажилд хүүхдүүд яаж оролцож байгаа, багш хүүхдэд юу сургаж хүмүүжүүлж ,тэдэнтэй хэрхэн яаж харьцаж байгаа, хүүхдийн хоолыг яаж бэлтгэж хийж байгаа, эрхлэгч , арга зүйч нар хүүхэд багш нарт ямар туслалцаа үзүүлж байгаа байдалтай танилцах зорилготой/
- Баяр, чөлөөт цагийг өнгөрүүлэх бэлтгэл ажил ба үйл ажиллагаанд / “9-р сарын 1-ний нээлт”, “Шинэ жил”, “Ээжийн баяр” , Хүүхдийн төрсөн өдөр”, “ Сургуульд үдэх өдөр”, “ Аав ээж би”спортын зугаа наадам зэрэг арга хэмжээний бэлтгэл ажилд ба өдөрлөгт зөвхөн цэцэрлэг дээрээ эцэг эх оролцоно, гадуур ресторан баар олны газарт оролцохыг хориглоно/
- Фото зургийн үзэсгэлэн гаргахад эцэг эх оролцох / гэр бүлийн зураг, олон үйл явдалд хүүхдийн оролцсон байдал , хүүхдийн өсөлт ,хүүхдийн хөгтэй явдлууд зөвхөн гэр бүлтэй холбоотой зургууд байх эсвэл зөвхөн цэцэрлэгийн үйл явдлаас харуулсан зургууд байна/
- Хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлэхэд эцэг эх хамтран оролцож бий болгоно.
- Өглөөний мэндчилгээнд оролцох
- Бүлгийн эцэг эхийн зөвлөлийн ажилд оролцох
- Эцэг эх ба хүүхэдтэйгээ чөлөөтэй харилцан ярилцах
- Сургалт семинар дадлага /“ Та хүүхдээ хэрхэн хөгжүүлж байгаа”, “Танай хүүхдийн эрүүл мэнд”, “Танай хүүхэд ямар хоолонд дуртай вэ”, “Танай хүүхэд гэртээ ямар хөдөлмөр хийдэг вэ”,“Хүүхдийг сургуульд бэлтгэх”, ”Танай хүүхэд ямар тоглоомоор тоглодог, ямар ном сонирхдог”, “Танай хүүхэд сургуульд явах хүсэлтэй юу” сэдвээр судалгаа хийх, ярилцлага зохиох г.м./
- Эцэг эхийн хүлээн авах өрөөнд ажил зохиох / эрхлэгч буюу арга зүйч нар эцэг эхтэй ганцаарчилсан уулзалтууд зохиох/
- Итгэлт утас / утасны дугаар тавьж утсаар эцэг эхээс мэдээлэл авах/ ажиллуулах
- Итгэлт шуудан / шуудангийн хайрцгаар мэдээ авах/ ажиллуулах
Цэцэрлэг эцэг эхийн дунд зохиох ажил (1)
Эцэг эх бол хүүхдийн анхны багш. Тэд хүүхдийг хувь хүний хувьд нялхаас нь эхлэн бие бялдар, ёс суртахуун ба оюуныг хөгжүүлэх төлөвшүүлэх анхны суурийг тавих үүрэгтэй.
Гэр бүл ба хүүхдийн цэцэрлэг бол ирээдүйн иргэнийг бий болгох нийгмийн хоёр чухал сургууль. Гэвч бие биеэ ойлгох, сонсох, тэсвэр хатуужлыг давах, хоорондоо харилцах, харилцан ойлголцох талаар цаг хугацаа хүрэлцдэггүй. Харилцан бие биеэ ойлгохгүйгээс болж дунд нь хүүхэд хохирч байдаг байна. Эцэг эх хүүхдэд минь өнөөдөр ямар хоол өгсөн бол гэдгийг л сонирхдог, цэцэрлэг бидний ажил хийх үед хүүхдийн минь зөвхөн харж саатуулдаг л гэж ойлгодог. Иймд багш нарт дээрх шалтгаанаас болж эцэг эхтэй харьцахад маш их саад учирдаг.
Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхэд ойлгуулахад багш нарт маш хүнд байдаг. Хүүхдийг зөвхөн хооллоод, гоё хувцас өмсгөөд байх нь биш хүүхэдтэйгээ харьцаж ярилцаж, тэдний бодол санаа, мөрөөдлийг сонсож, тэднийг сэтгэж бодож байгааг дэмжиж байх талаар багш нар эцэг эхэд зөвлөгөөн өгөхөд хүлээн авах дургүй байдаг. “Бид завгүй, цаг байхгүй”, “Бид өглөө гараад л орой ирдэг, хэдийд нь хүүхэдтэй ажиллах вэ ?” “Та нар л хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үүрэгтэй шүү дээ” гэж хариулна.
Үүнийг яаж өөрчлөх вэ? Эцэг эхийг хүүхэд рүү яаж анхаардаг болгох вэ ? Эцэг эхийг хамтран ажиллах талаар яаж сонирхлыг татах вэ?
Юуны өмнө эцэг эхийн амьдралыг судлах, тэдэнтэй илэн далангүй ярилцах , гэр орноор нь очих, гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хоорондын харьцаа, хүүхэд эцэг эхийн харьцаа, хүүхэд хүүхдийн хоорондын харьцаа, хүүхдийг хөгжих орчин гэрт нь байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргах нь чухал байдаг.
Эцэг эхийг судлаад үзэхэд тэд гурван бүлэгт хуваагддаг. Үүнд:
Лидер /манлайлагч/ эцэг эх гэж байдаг. Тэд хүүхдийн цэцэрлэгийг сонирхдог, цэцэрлэгт хамгийн бэрхшээлтэй ямар асуудал байдгийг мэддэг, байнга цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож тусалдаг.
Гүйцэтгэгч эцэг эх гэж байна. Тэд ямар нэгэн болзол харж цэцэрлэгийн ажилд оролцоно.
Шүүмжлэлтэй ажиглагч эцэг эх гэж байна. Тэд хүүхдийнхээ боловсролд анхаарч зарим хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд сууж өөрийн хүүхэд хэр зэрэг оролцож байгааг ажиглах, ямар нэгэн асуудал гарахад цэцэрлэгээс гадна мэргэжлийн хүнд хандаж шийдвэр гаргах, цэцэрлэг дээр болж байгаа үйл явдалд шүүмжлэлтэйгээр оролцоно,“Миний үед биднийг ингэж л сургаж хүмүүжүүлж байсан юм” гэж хайнга хандах зэргээр оролцдог эцэг эх байдаг .
Иймд хүүхдийн цэцэрлэгээс эцэг эхтэй хамтран ажиллах талаар тодорхой зорилго чиглэлтэй , эцэг эхийн сонирхлыг татахуйц тэдэнд гэр бүлдээ хэрхэн хүүхдийг сургаж хүмүүжүүлэх талаар боловсрол олгох олон төрлийн ажил зохиох шаардлагатай байна. (үргэлжилнэ)

1 сартай хүүхэд
(Төрсний дараа хүүхэд минь сар бүр яаж хөгжих вэ)
Та төрөх эмнэлгээс жижигхэн бодолтой хумсан чинээ үрээ гэртээ авчирч хараад өөрийгөө яаж ч хамгаалж чадахгүй амьтан байна гэж өрөвдөж өхөөрдөж хардаг биз дээ. Задлаад үзэхэд хөл гар нь замбараагүй хөдөлж, нүд нь бүдэгхэн харагдана. Гэтэл сая төрсөн хүүхдийн организм нь амьдрах чадвар сайтай байнаЯагаад хүүхэд замбараагүй хөдөлгөөн хийгээд байгаа юм ?
Нялх амьтан төрөх үед маш их дарамтад орсон тул эхний долоон хоногт тэр дарамтаас гарч эхэлдэг байна. Түүний булчингууд нь тамирдсан байдаг учраас хөл гар нь замбараагүй хөдөлгөөнтэй байгаа юм. Тийм учраас ээж нь хүүхдээ тайвшруулах иллэг хийх, ээж минь хамт байгаа учраас айх юм байхгүй гэдэг ойлголт өгөхийн тулд хүүхдээ ойрхон ойрхон зүүн гар дээрээ хүүхдийн чих нь таны зүрхний чимээг сонсохоор авч тэврэх хэрэгтэй.
Юм сонсдог.
Таныг дуугарах чимээ өгөхөд хүүхэд юм сонсохгүй мэт санагдана. Энэ бол тийм биш. Төрсөн өдрөөсөө эхлэн хүүхэд хэмнэлттэй авиаг сонсож хөдөлнө, харин чанга хашгарах, хөгжим чанга тавих үед хүүхэд цочдог. Та хүүхэдтэйгээ аль болох тайван харьцах, бүүвэйн дуу, тайван дуу дуулах, тэхдээ хэт их удаан хөгжим сонсгох хэрэггүй. Түүний оронд хоржигнодог тоглоом сонсгоно. Хүүхдийг хамгийн их тайвшруулдаг зүйл гэвэл ээжийн хоолой дуу чимээ ба зүрхний цохилт юм.
Юм хардаг.
Хүүхэд эхлээд юмыг сайн харж чадахгүй. Амьдралын эхний өдөр эргэн тойрон байгаа зүйл нь мананд байгаа юм шиг харагдана. Тэр хараагаа төвлөрүүлж тогтоож чадахгүй. Хоёр долоо хоногийн дараа тэр таны нүүрийг, түүний дээр 30 см-ийн өндөрт өлгөсөн тоглоом дээр хараагаа тогтоож харах оролдлого хийнэ. Зарим үед нүдээ бүлтийлгэн харна, та битгий айгаарай тэр хараагаа хянаж сураагүй байгаа юм шүү. Сарын дараа тэр ээжийнхээ хөхийг хөхөж байхдаа ээжийнхээ нүдийг маш анхааралтай сонирхолтойгоор судалж хардаг юм шүү.
Үнэртэнэ.
Түүний үнэртэх эрхтэн илүү их хөгжсөн байдаг. Ээжийгээ үнэрээр нь таньж ялгаснаар миний хамгийн хэрэгтэй хүн гэдгийг ойлгоно. Та хүүхдээ цээжиндээ тэврэхэд хүүхэд шууд хөхөө олж хөхдөг шүү дээ.
Уйлдаг.
Тэр байнга уйлж байх юм яасан юм бол гэж та санаа зовдог. Тэр уйлж байгаа биш харин таныг надтай яриач, та над руу анхаарлаа тавиач, гэж гуйж байна, шаардаж байна, гомдлоо илэрхийлж байгаа юм шүү. Би нойтон байна, би өлсөж байна, би даарч байна, би эвгүй хэвтэж байна, эсвэл миний хөл загатнаад байна, миний гэдэс өвдөж байна гэж уйлах аргаар танд хэлж байгаа шүү. Хоёр долоо хоногийн дараа хүүхэд өөрийн эвгүй байдлыг илэрхийлэхэд та ойлгодог болно.
Хүүхэд өөрийн дэглэмтэй байна.
Эхний долоо хоногт хүүхэд 2,5 – 4 цагийн зайн хэмнэлтэйгээр(завсарлагаатайгаар) амьдарч эхэлнэ. Завсарлагаа бүрд хөхөө хөхнө, унтана, 15-20 минут унтахгүй сэрүүн байж амжуулна. Эхний нэг сарын дараа хүүхэд хагас цаг буюу түүнээс илүү унтахгүй сэрүүн байх болно.
Инээмсэглэдэг.
Ээж хүн болгон хайртай үрийнхээ анхны инээмсэглэлийг маш их хүлээдэг. Иймд та хүүхэдтэйгээ маш их ярьж, харилцаж бай, өөрөө инээмсэглэж байх юм бол таны үр чинь хамгийн гайхамшигтай сайхан энхрийлэн инээмсэглэлийг бэлэглэх болно.
Subscribe to:
Posts (Atom)